antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2014 Comments are off

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийнэ

нийтлэсэн Admin

tsahilgaan“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаа шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Жич: Энэхүү хязгаарлалт нь ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаатай холбоотой хийгдэж болзошгүй цахилгааны хязгаарлалттай хамааралгүй болно.

Баянзүрх дүүрэг
10.30-17.00 цагт: 23-р хороо Хужирбулангийн А, Б, В, Г хэсэг, 1-11-р гудамж;

Чингэлтэй дүүрэг

10.00-18.00 цагт: 2-р хороо 2-40 мянгат, 50 мянгат 23, 25, 33/1, 33/3-р байр, Аварга зам, Аэрогеодези пропертиз, Бат-Интернейшнл, Электроникс, Гурван ариун, Дабай, DAI, Дүүхээ, Епуда, Их Харанга, Наран туул шилтгээн, Нийслэлийн ҮЭХ, Next компьютерс, Фото Вест ХХК-иуд, Барилгын коллеж орчимд
10.30-17.00 цагт: 15, 16-р хороо Согоотын 5-31, Жаргалантын 17-35-р гудамж;

Баянгол дүүрэг
10.30-18.00 цагт: 9, 10-р хороо 3-р хороолол ТЭЦ-33, НЭХ-23, ЭХ-22А байрууд, 31, 113-р сургууль, 141, 133-р цэцэрлэг, Горькийн 4, 5, 6, 7, 9, 10, 33, 23-4-р гудамж, 25, 27А, СОТ-3-2, 3-1, 2-2, 2-1 байрууд, тэр орчмын хэрэглэгчид;

Сонгинохайрхан дүүрэг
14.00-18.00 цагт: 21-р хороо Жаргалант тосгоны Шижир худаг, агротехнологи худаг, БОНХЯ-ны нэгж, гэр хороолол;

Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 5-р хороо Городокийн Гандан Уулын хэрэглэгчид;

Төв аймаг
08.30-17.00 цагт: Лүн сумын Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Лүн сумын хэрэглэгчид
10.00-13.00 цагт: Батсүмбэр сум 3-р багийн гэр хороолол
14.00-18.00 цагт: Батсүмбэр сум Гачуурт гэр хороолол.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car