antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2014 1 comment

5 кг хасч харагдуулах хувцаслалт

нийтлэсэн Admin

mahlagohidГоо сайхан харагдах нь зөв харьцаанаас ихээхэн хамааралтай. Хэрэв хүний нүдэнд байгалиасаа аятайхан харагддаг “элсэн цаг” шиг галбиртай харагдуулахаар хувцаслаж чадвал бэлхүүсээрээ 60 см биш байсан ч, өөртөө зохисон махтай, гоолиг харагддаг. Тиймээс биеийнхээ харьцааг хэрхэн тэнцүүлэхээ хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй.

Дээд хэсгээрээ өргөн: Цээж өргөнтэй бүсгүйчүүд үргэлж чанартай, таарсан хөхний даруулга зүүж, бариу жийнснээс татгалзах хэрэгтэй. Дээгүүрээ бараан өнгийн цамц, доогуураа цайвар өнгийн А хэлбэрийн өвдөг дөнгөж давсан юбка өмсөх нь тун давгүй сонголт юм. Корсет юм уу цээжнээс доохно хэсгээрээ бариу цамц, өмсвөл таазны чинь хэмжээ өргөсч, 8-ын тоо шиг зөв хэлбэртэй харагдахад чинь нөлөөлнө.

Доод хэсгээрээ өргөн: Лийрэн галбиртай бүсгүйчүүд гуя давсан урт цамцнаас татгалзаарай. Ийм цамц өгзөг, ташааны хэсгийг улам томруулж, хөлийг богинохон харагдуулдаг. Оронд нь чамин зах, энгэртэй цамц өмсвөл бусдын нүд цээжин биенд илүү их тусч доод хэсгээс анхаарал холдоно. Мөн А хэлбэрийн юбка, өвдөгнөөс дээгүүр цув, пальто өмсөж галбираа тэнцвэржүүлээрэй.

Биеийн дунд хэсгээрээ өргөн: Бариу өмд, болон богино суудалтай өмд ийм галбиртай бүсгүйчүүдэд хэрэггүй. Ийм өмд нь галбирыг шахаж ууц, харвинг илүү тодотгодог. Хамгийн түрүүнд биеийнхээ өргөн хэсгийг нарийсгаж хувца, бусад хувцсаа түүндээ тохируулах нь шилдэг арга юм. Өндөр суудалтай, өргөндүү загвартай өмд нь галбирыг тэнцвэржүүлнэ. Бариу, сунамтгай материалтай цамцнаас татгалз. Ийм цамц нь биеийн дунд хэсэгт анхаарлыг татахдаа гаргууд.

Бүх хэсгээрээ мяраалаг бол: Бүх хэсгээрээ мяраалаг бүсгүйчүүдэд даашинз, эсвэл jumpsuit-ээс илүү цээж, болон биеийн доод хэсгээрээ тусдаа хувцаснууд зохино. Жишээ нь ташааны дээхнүүр төгсдөг савхин хүрэмийг, өөртөө зохисон бошинзтой хослуулж өмсвөл сайхан харагдана. Цацаг, чимэг, тортой хувцаснаас зайлсхийгээрэй. Цээж, хөл хоёртоо хоёр өөр өнгө, материалыг хослуулж өмсвөл биеийн тааль хэсэг тодорч харагддаг. V хэлбэрийн энгэртэй цамц, даашинз анхаарлыг хөх, царай хоёр дээр чинь аваачна. Өндөр суудалтай, мөрөвчтэй бошинзны талаар ч бас бодолцож үзээрэй. Мөн олон төрлийн зүйдэлтэй хувцас нь биеийн өө сэвийг далдалж харагдуулдаг. Жишээ болгож Herve Leger-ийн даашинзнуудыг зөвлөж байна.

5 кг хасах нүүр будалт: Хацарны ясаа тодруулахад нүүр илүү нарийхан шөвгөр харагддаг. 3 өнгийн хацар өнгөлөгч аваад хамгийн бараан өнгөөр нь хацарныхаа ясны доохнуур, уртынх нь дагуу түрхэж өгнө. Тэгж түрхсэнийхээ дээхнүүр дунд зэргийн өнгийг нь түрхээд, хамгийн цайвар өнгийг хамгийн дээд хэсгээр нь түрхэж царайндаа туяа нэмнэ. Эсвэл боронз, гялалзуулагчийг ашиглаж болно. Царайнаас чинь нэг тоноор бараан өнгийн боронз /bronzer/ чиний арьсанд наранд шаргалтсан мэт эффект оруулдаг учир илүү залуу нарийхан харагдуулна. Мөн зөөлөн, натураль өнгийн гялалзуулагч /shimmer/-ээр хамар, эрүү зэрэг өнцөгтэй хэсгүүдээ тодруулж өгснөөр булцгар, бөөрөнхий хэсгүүдээс анхаарлыг холдуулна. Аль алиныг нь сайн уусгаж өгөөрэй.

5 кг хасах акссесуар: Нарийхан харагдахыг хүсч байвал шовгор хоншоортой туфль шилдэг сонголт байх болно. Хүнийг илүү өндөр, хөлийг илүү нарийхан харагдуулдаг гурвалжин хоншоортой туфль энэ хавар моодонд хүчтэй орж байгаа. Мөн гурвалжин хоншоортой ковбой загварын гутал ч муугүй сонголт болно. Хэт өндөр гутал мяраалаг эмэгтэйчүүдийн жинг нэмж харагдуулдаг. Мөн жижигхэн гар цүнхнээс зайлсхийгээрэй. Хөх, өгзөг томтой бүсгүйчүүд богино оосортой цүнх барьвал, хүмүүсийн нүдийг хамгийн нарийхан хэсэг болох бэлхүүсэн дээрээ татаж чадна. Гэдсээрээ жин ихтэй бүсгүйчүүд тэр хэсэгтээ бүс зүүгээрэй. Урт ороолт, зүүлт зэрэг нь биеийг өндөрсгөж харагдуулдаг.

Хувцаслалт гоёл чимэглэлээ зөв сонгосныхоо дараа мөрөө үл ялиг хойш татаж, эрүүгээ өргөж явж сураарай. Ингэх нь чамайг илүү өндөр, нарийхан харагдуулна. Чиний хөхийг дээш өргөж, цээжин биенээс чинь тусгаарлаж өгдөг даруулга худалдаж ав. Тэгвэл бүсэлхий чинь илүү нарийхан харагдана. Туранхай харагдуулдаг нь үнэн ч, дулааны улиралд хүртэл байнга хар бараан өнгийн хувцас өмсөх хэрэггүй. Жавхаалаг цоглог мөртлөө гоолиг харагдахын тулд хээтэй жакет, пиджакны дотуур хар өнгийн майк өмсөж хүмүүсийн нүдийг “хуураарай”. Сул, хэлхгэр хувцаснуудаа шатааж орхи. Чи зөв уншсаан. Том хэмжээтэй хувцас чамайг хэзээ ч туранхай харагдуулахгүй. Тэрний оронд галбир тодотгосон, зөв материалтай хувцаснуудаар шүүгээгээ дүүргээрэй.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • asuuhtulgaa (July 18, 2014 9:59:17 pm )

    iim gegeeleg tanin medehuin uam bichij bai l daa bayrlalaa

antalya rent a car