Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг өдөр дархан аварга цолыг зарлигаар авч байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь … эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн Г.Өсөхбаярыг эхэнд, А.Сүхбатыг удаад эрэмбэлэсэн болно.
Бөхчүүдийг цолны болзлоо хэн түрүүлж хангаснаар нь биш, илүү амжилттайг нь өмнө эрэмбэлэх зарчим тогтоон дээрх заалтаар баталгаажуулан мөрдүүлсэн нь бөхчүүд, олон түмний талархал хүлээсэн шударга шийдэл болсон юм.
Дээрх хоёр бөхийн тухайд даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан бөгөөд энэ амжилтаараа улсын наадамд 3 удаа долоо давсан даян аварга А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь зөв юм.
Хоёр бөх нэгэнт ийм эрэмбэтэйг ард түмэн олон жилийн турш мэдэж байсан болохоор Г.Өсөхбаярыг А.Сүхбатын ард эрэмбэлэх нь дүрэм зөрчсөн, олон түмний эсэргүүцэл, дургүйцэл төрүүлэх үйлдэл болох байсан билээ.
Харин дархан аварга цол хүртсэний дараа амжилтаар эрэмбэлэхгүй байх тухай Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “ Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг. Энэ нь дархан аварга цолтой болсныхоо дараа барилдаж гаргасан амжилтаар дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн заалт юм.
МҮБХ хорь гаруй жилийн турш улс төр, нутаг усны үзлээс Монгол бөхийг ангид байлгаж, Монгол бөхөд 40 гаруй шинэ зүйл бий болгон, шударга зарчмыг тууштай баримтлан ажиллаж байгаагаа ард түмэндээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Жич: Хоёр бөхийн амжилтын эрэмбэ
Бөхийн нэр / Даваа 10 9 8 7 6 5 Бүх шөвөг
Г.Өсөхбаяр: * 4 3 4 1 2 14
А.Сүхбат 1 2 * 3 4 1 11
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ
-
Бөх сонирхогч (July 17, 2014 9:40:22 pm )
Амжилтын эрэмбэ нь үнэндээ хамаагүй гэж бодож байна. Хэн нь хэд давсан нь чухал биш шүү дээ! Шийдвэрлэх гол гол барилдаанууд дээр Сүхбат аварга давж байсныг монголчууд мартаагүй байгаа байх гэж найдаж байна. Энэ мэдэгдэл бол бөхийн холбоо нэр хүндээ авч үлдэх гэж хийж байгаа үйлдэл гэж ойлголоо. Сүхбат аваргын дэмжигчид 80% нь байгаа байх монголчууд дунд.
-
Hudlaa (July 17, 2014 9:48:49 pm )
Ta nar bolio hezee tiim yum bsiin bandiud
-
MONGOL XUU (July 17, 2014 10:56:44 pm )
Бөхийн холбоо зүүн баруунд хэнийг гаргах ёстой вэ гэдэг дээр тайлбар хийж арьсаа хамгаалах гэж үзжээ. Дархан Аварга А.Сүхбат аваргыг бөхийн холбоо хавчсаар байгаар зодог тайлахад хүргэсэн энэ нь олон юман дээр харагддаг байсан. Тэр Нямдорж гэж нөхөр сэргээшний шинжилгээ Аваргаас авчаад тэрийгээ Солонгос явуулж хариу нь батлагдаагүй. Гэтэл Нямдорж дахин сэргээшний шинжилгээ авна гэж чичирсэн болов ч Аварга цааргалаад өгөөгүй маргаан болоод өнгөрсөн. Хүмүүс зах зухаа ч мэдэхгүй байж харанхуйгаар хүний хөлс хөдөлмөрийг тэгэж доромжилж болохгүй ш дээ. Допингийн асуудал бол Аваргад ямар ч хамаарал байхгүй тэгээд ч сэргээш хэрэглэсэн хүн сонирхогчидийн Сүмо бөхийн Дэлхийн хошой аварга гээд явж байх боломж байхгүй энийг сайн ойлгоосой хүмүүс. Сүхбат аваргыг тэгш ойтой жил 2004 оны наадамд 10 даван түрүүлж Дархан аварга цолны болзол хангаж байхад өгөх ёстой цолыг нь өгөөгүй. Тэр хүнийг элдвээр хавчиж урам зоригийг нь мохоогоод байхаар барилдах сэтгэлгүй болгож зодог тайлсан шүү дээ. Үндэсний бөхийн дэвжээ одоо ч бусармаг хэвээрээ л байна. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Нямдорж гэж худлаа уламжилал ярьсан нөхөр одоо энэ бөхчүүдээ нэг хараарай хоорондоо хагаралтай , зодоон нанчилдаантай будилаан самуун дотор Улсын харцага , аймгийн цолтой бөхчүүд түрүүлдэг наадам болж хөөрхий. Начны найраа энээ тэрээ юм нь утгаа алдлаа. Сүхбат аваргыг зүүний магнайд Дархан аварга цолоо дуудуулах гэхэд нь хавчаад байсан болохоор Аварга эсэргүүцсэн. Амжилтын эрэмбэ нь үнэндээ хамаагүй хэн нь хэд давсан нь чухал биш шүү дээ! Шийдвэрлэх гол гол барилдаанууд дээр Сүхбат аварга давж байсныг монголчууд мартаагүй байгаа байх гэж найдаж байна. Энэ мэдэгдэл бол бөхийн холбоо нэр хүндээ авч үлдэх гэж хийж байгаа үйлдэл гэж ойлголоо. Сүхбат аваргын дэмжигчид ихэнхи нь байгаа гэдэгт би итгэж байна 80% -тай гэхэд болно. Халхын цуутай аваргуудаа хүндэлж тэднээр омогшиж бахархаж явахаас аль муугаар дуудаж үзэн ядах нь Монгол хүний араншин биш.
-
javhaa jargal (July 18, 2014 2:27:45 am )
bi bodohdoo mash zow shiidver gargasan avargiig amlaj avaad ner hundteigeer devjeeg orhison gej bodov
-
kk (July 18, 2014 8:46:38 am )
buhiin holboog shuuh bolon avilgatai temtseh gazar uguy
-
Bodol (July 18, 2014 1:04:26 pm )
Eremb baih heregtei buhin holbooni zov sukhbat avsrgiin 10 davaa usuhuu avargin 18 davaatai rentsuulne gedeg bol shudraga bus yavsal bsan. Sergeeshiig bol hen hen ni darsan bj boliishde. Unsan buhud shaltag mundahgui gej yu gej ch tailbarlaj bolno. Uls tur orohoo l bolih heregtei bna.
-
zochin (July 18, 2014 8:30:20 pm )
Hamgiin anh naadamd turuulsen buh ni erembeeree ehniih ni baih yostoi ugaasaa tsoloiig ch gesen tegj l ugdug biz dee tiimees A Suhbat erembeeree ehend ni bh yostoi buhiin holbooniihon er ni ajilaa hiij chadahaa bolijee6
-
zochin (July 20, 2014 3:28:09 am )
avarga amlaj avchaad saihan barildchihgui yavdaa. Saihan barildaad davah unahaa uzeh baisan yum. tahimaa u’guud bu’h sonirholgui bologloo shuu dee avarga mini. dahij barildana shuu avargaa
-
Зочин (July 21, 2014 9:51:22 am )
Бөхийн холбоо балайрч байна. Түрүүлж гурав түрүүлсэн бол уламжлалаараа дархан аварга.
-
Зочин (July 21, 2014 9:57:36 am )
Сүхбат аварга бол монгол бөхийн түүхэнд барилдааны урлаг гэдэг зүйлийг бий болгосон уран мэхт аварга. Өсөхбаяр шиг Бөхийн холбоогоор дамжуулан дүрэм гэдэг зүйлээр түрийн барьж барьц сонгох хувилбараар аварга болсон нь олон түмний нүдэн дээр ил шүү дээ. Барьц сонгох дүрэм бол Өсөхбаяр зориулагдсан шоу байсан. Өсөх баяр барьц барихгүй бол шал арчдаг л байсан шүү дээ.
-
kk (July 21, 2014 11:31:43 pm )
shal teneg yum aa osohoo bol alag bol zamhar sarin
-
Зочин (July 22, 2014 11:00:59 pm )
Бөхийн холбоо үнэхээр ялзарчээ.тэр дүрмийн 3.6.1-заалт дархан аварга цолтонд ямарч хамаарахгүй.зэрэгч бай цуварсанч бай дархан аврага цолтонг амжилтаар эрэмбэлэхгүй? дүрмэндээ тийм байгааг мэдсээр байж,бөхийн холбоо улаан цайм арьсаа хамгаалж мэдэгдэл хийсээр байна.Бөхөө талцуулж,наадамын талбараа хэрүүлийн алим болгож буй бөхийн холбоог олон түмний саналаар огцоруулах цаг нэгэнт болжээ?!!
12 Comments