antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2014 2 comments

“Засгийн газрыг оргцруулах тухай шаардлага”-ыг хүргүүлжээ

нийтлэсэн Admin

zgogУлсын баяр наадам өндөрлөж улс төр бужигнаж эхлэв бололтой. Аагим зуны улстөрийн сенсацийг Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч эхлүүллээ. Тодруулбал, парламентын бус есөн намыг төлөөлж Монголын Ногоон намын дарга O.Бум-Ялагч УИХ-ын дарга З.Энхболдод хандан Засгийн газрыг огцруулах тухай шаардлагыг хүргүүлсэн байна. Шаардлагад “Өнөөгийн шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар нь Монгол Улсын тулгуур эрх ашиг, ард түмний хүсэл эрмэлзлэлд хөнгөн хийсвэр хандсан үйл ажиллагаа явуулж байгаа тул Монголын ард түмний итгэл үнэмшлийг өвөрлөн төр засаг, улс эх орноо удирдан чиглүүлэх хүндэт үүрэг бүхий УИХ-д хандсан, “Засгийн газрыг огцруулах тухай шаардлага”-ыг УИХ-д суудалгүй намуудын нэрийн өмнөөс УИХ-ын дарга танд хүргүүлж байгаа болно” гэжээ.  Харин парламентад суудалгүй намуудын төлөөллөөс УИХ-ын дарга З.Энхболдод хандан “Сүүлийн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монголын ард түмний оршин тогтнолын баталгаа болох Монголын газар нутагт аюул занал учруулсан хууль тогтоомж батлуулах оролдлого гарч, ард түмний харш үйлдэл хийгдэж байна.  Засгийн газрын чадваргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас улс орны эдийн засаг хямарч, хөгжлийн зорилтууд биелэхгүй байгаа бодит байдлаас олон нийтийг холдуулах зорилгоор дутуу боловсруулсан хуулийн төсөл өргөн барих, улс төрийн мэдэгдэл хийх хүртэл янз бүрийн улс төрийн шоу тавьж олон нийтийг бужигнуулж байгааг шүүмжилж байна” гэжээ.  Түүнчлэн парламентад суудалгүй намуудыг нэрлэвэл: Монголын ногоон нам, Хамуг  монголын хөдөлмөрийн нам, Бүгд найрамдах нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Иргэний хөдөлгөөний нам, Либерал нам, Консерватив нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын социол демократ зэрэг есөн намаас дээрх шаардлагыг хүргүүлээд байгаа аж.




Д.Анар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЗОЧИН (July 18, 2014 11:39:36 am )

    УС УРУУГАА ГАЛ ӨӨДӨӨ ГЭЖ ЗАСГИЙН ГАЗАР СҮҮЛЧИЙНХЭЭ ХУРАЛЫГ УСАН ДЭЭР ХИЙЖ ДЭЭ

  • zo (July 20, 2014 8:20:04 am )

    HUTGAN UIMUULEGCH

antalya rent a car