Төрөөд шууд гоолиг галбирьтаа орсон Миранда Керр, Бейонсе нарыг гавъяаг давтах нь буруу гэдгийг Английн Хатан хааны их сургуулийн судлаачид баталжээ. Төгс гоо сайхнаараа өөр хоорондоо өрсөлддөг оддын тэмцэлдээн жирийн эмэгтэйчүүдийг хурцалж байна. Харин тэднийг дуурайн төрснийхөө дараа шууд турах гэж зүтгэх нь эрүүл мэндэд ихээхэн эрсдэлтэй гэнэ. Одуудад өөрийн гэсэн бүхэл бүтэн мэргэжлийн баг байдаг. Тэд яаж турах хэрхэн жингээ хаяхыг зааж зөвлөдөг бол жирийн эмэгтэйчүүдэд ийм төрлийн мэргэжлийн туслалцааг хэн ч үзүүлдэггүй. Түүнээс гадна төрсний дараа эмэгтэй хүний бие махбодь эрхтэн тогтолцоо том цочролд орсон байдаг. Нэг цочролоос гарч амжаагүй байхад ахиад өөр “цохилт туршилтанд” оруулах нь тун буруу гэдгийг судлаачид анхааруулжээ. Мөн шуудхан л турах гэх нь нярай хүүхдэд маш их хэрэгтэй аминдэм, уураг хөхний сүүнд үүсэх явдлыг бууруулдаг гэнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.