Jul 17, 2014

Отрын бүс нутгуудад бэлчээрийн хаяг шинээр байршуулах талаар албаныхан мэдээллээ. Энэ ажил ирэх долоо хоногоос эхлэх юм байна. Ингэснээр малчид отрын бүс нутагт дур мэдэн нутаглахгүй байх, бэлчээр хоорондын маргааныг зогсоох, отрын бүсэд өвөлжсөн малчид хавар хугацаандаа гарах зэрэг ач холбогдолтой ажээ.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар аймаг дундын найман отрын бүс нутаг байгаа юм. Тодруулбал, Завхан, Говь-Алтай, Булган, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дорнод аймаг дахь отрын бүс нутагт 100 гаруй хаяг байршуулах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Comments are closed.