Монголын загвар өмсөгч бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрт ур чадвар, гоо үзэсгэлэнгээ гайхуулсаар байгаа. Харин эрэгтэй моделиудын хувьд олон улсын тавцанд гарсан нь тийм ч олон биш байдаг. Тэгвэл олон улсын супер модель Б.Билгүйтэй хэмээх залуу Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж тэндээ багагүй амжилттай ажиллаж яваа загвар өмсөгч юм. Гей залуусаар алдартай Тайланд улсад загвар өмсөж байгаа Б.Билгүйтэйгийн хувьд хэцүүхэн асуудлуудтай цаг үргэжл тулгардаг сурагтай. Тэрээр тус улсын гей залуусын хоёр ч сэтгүүл манай загвар өмсөгч залууд бүрэн нүцгэлэх санал тавьжээ.
Тэд үүнийхээ төлөө түүнд 15 мянган доллар амласан гэнэ. Харин Б.Билгүйтэй “Би өмнө нь цээж нүцгэн зураг олон авахуулж байсан. Гэвч хэзээ ч бүтэн нүцгэлж байгаагүй. Цаашид ч тийм зүйл хийхгүй” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Hehe (July 17, 2014 7:44:46 pm )
Za gay setguulees sanal tavihaar hetsuu asuudaldaa oroh uu? manaihan bas arai l hudlaa shaahiimaa haha
1 Comment