Өчигдөр иргөний хөдөлгөөнийхөн УМБГ-ын үүдэнд гэр барьж суулт хийжээ. Тус хөдөлгөөнийхөний суулт хийх болсон шалтгаан нь тэд Н.Энхбаярын туслах Б.Тулгыг суллухыг шаардаж байгаа юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгыг “Өргөө” зочид буудал, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сонгон шалгаруулалтгүйгээр “Хар дун” ХХК-ийн захирал өөрийн дүү Б.Хуягт 75 хувийг нь эзэмшүүлж, нийслэлийн өмчийг завшсан хэргээр Урьдчилсан хорих төвд хориод байгаа билээ. Түүнийг АТГ-аас “Бусадтай бүлэглэж, нийслэлийн өмчийг онц их хэмжээгээр төрсөн дүү Б.Хуягтай хуйвалдан завшсан. Мөн хэрэг шалгах явцад оргон зайлахыг завдсан” хэмээн үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар энэ сарын 22-нд баривчлах тогтоол гаргасан. Уг шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх үндэслэлтэй гэж үзсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний хэрэгт холбогдуулан Н.Энхбаярын хүү Э.Батсугарыг ч мөн шалгах гэнэ. Учир нь Э.Батсугар нь Б.Тулгын нэр дээр “Ремиф” ХХК-ийг байгуулж, түүнийг захирлаар нь томилсныхоо дараа 2007 оны аравдугаар сарын 5-нд охин компани “Хар дун”-гаа байгуулжээ.
Х.Төгөлдөр www.uls.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.