antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 16, 2014 3 comments

Гурван хүний амь аварсан Б.Маргад “Шударга журам” медалиар шагнуулжээ

нийтлэсэн Admin

gavyataizaluuМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган галын аюулаас эрдэнэт гурван хүний амийг аварч, эр зориг, авхаалж самбаа гарган иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн  Б.Маргадыг “Шударга журам” медалиар энэ сарын 9-ны өдөр шагнасан байна. “Шударга журам” медалийг байгалийн гэнэтийн аюул, ус, гал түймрээс хүний амь бие, улс, олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулахад амь бие хайрлалгүй зүтгэж гавъяа байгуулсан хүмүүсийг болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гавъяа байгуулсан доноруудыг шагнадаг билээ.
Б.Маргадын байгуулсан баатарлаг үйлийг товч дурдвал өнгөрсөн зургадугаар сарын 16-нд  Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны дөрвөн тоотод гал гарсан байна. Гал үүднээсээ эхэлж гарсан бөгөөд яах ийхийн зуургүй битүү утаа болж улмаар дотор нь байсан хүмүүс утаанд угаартаж амиа алдах дөхсөн байдаг. Энэ үед  19 настай Б. Маргад 24 дүгээр байрны хажуугаар дүүтэйгээ алхаж яваад “Амь авраарай” хэмээн эмэгтэй хүний орилох дууг сонсоод иргэнийхээ үүргийг нэр төртэйгээр биелүүлж галын аюулаас гурван хүний эрдэнэт амийг аварсан баатарлаг үйлс бүтээсэн билээ.

Б.Маргадын аварсан иргэд бүгдээрээ ахмад настай хүмүүс байсан юм. Тэдний нэг нь хэвтрийн бие муутай хөгшин байжээ. Хэрвээ гал командын машин ирэхийг хүлээсэн бол эдгээр буурлууд бүгд галд өртөж амь насаа алдах байсан гэж тус байрны оршин суугчид ярьж байсан.

Иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Б.Маргад нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд ахлагч цолтойгоор ажилладаг нэгэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (July 16, 2014 2:28:55 pm )

    Sain khuu bn.uduu iim khunleg zaluus hobor bolson. Ter shudarga juram gdg tumriin urund utaand hordson bieiig ni emchleh heden tugrug ugch boldoggui yum bh da

  • ганаа (July 17, 2014 10:30:55 am )

    сайн ч хүү байна, сайхан ч хүү байна. 19-хөн настай гэж бодсон чинь шууд хоолой зангирч омогшлоо. чамд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

  • zochin. (July 17, 2014 1:20:04 pm )

    yuamar saihan medee ve .Ter saihan buuraluudiin buyn ene saihan huud ochih ni damjiggui.Uneheer nudend dulaan ene tsag ued zaluusd ulger duurial bolohoor huu baina daa. Hamgiin sain saihniig erooe.Tsagdaagiin hurandaa nar busadiin amidraliig doosh hiih hor nairuulj baihaar ene huu shig uhelees busdiin ami nasiig ooriigii zolij avran hurandaa bolson hun baina uu. Ichij tsoloo nemuulj baigaach.

antalya rent a car