Дээлтэй Монгол наадмыг санаачлагч “Монгол костюмс” ХХК-нызахирал Б.Сувд, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлд захидал хүргүүлжээ. Тэрээр Ц.Оюунгэрэл сайдыг Дээлтэй Монгол наадмыг санаачлагч байх эрхийг нь Аялал жуулчлалын тэргүүний ажилтан шагналаар барьцаалж авах гэж буй үйлдэлд нь бухимдан ийн захидал илгээсэн бололтой. Мөн хуулийг уландаа гишгэдэг энэ үеийн төрийг ч буруутгаад авсан байна. Ингээд захидалыг бүрэн эхээр хүргэж байна.
Монгол костюмс ХХК ны захирал Б.Сувдаас ССАЖЯ-ны сайд Ц. Оюунгэрэл танаа
Сайхан наадав уу? Сайдаа.Наадам сайхан болж өнгөрлөө. Наадмын дараах бага наадам Дээлтэй Монгол бүр ч сайхан болж өнгөрлөө. Би салбарын сайд таныг дээлтэйгээ анх удаа Дээлтэй Монгол наадамд хүрэлцэн ирж нээлтийн үг хэлэхэд сэтгэл догдлон харж суулаа. Харин таны үгний дараа сэтгэл хоосроод явчихсаныг нуугаад яахав. Дээл хувцсаа эрхэмлэн дээдэлж соёлын өвөө уламжлагч Монгол костюмсын санаачлаж эхлүүлсэн Дээлтэй Монгол наадмын санаачлагчийг Салбарын сайд таныг андуу ташаа хэлсэнд үнэхээр гайхаш төрлөө. За энэ талаар ч цахим ертөнцөөр нэлээн яриа өрнөж байгааг та уншиж суугаа байх. Өнгөрсөн жилийн эцсээр таны гарын үсэгтэй, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан шагналыг санаанд оромгүй гэнэтхэн Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н. Эрдэнэбат Дээлтэй Монгол наадмыг санаачлаж хийсэнд талархаж гардуулж өгөхөд давхар таньд бас баярлаж байсаан. Харин энэ шагнал маань Дээлтэй Монгол наадмын санаачлагч байх эрхээр барьцаалж өгсөн шагнал байжээ. Иймд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан гэсэн энэ шагналаа буцааж танд өгье дөө. Харин Дээлтэй Монгол наадмын санаачлагч байх эрхээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат нарт тийм ч амархан өгөхгүй ээ. Хуулийг уландаа гишгэдэг төрийн түшээдтэй байгаа энэ цаг өөрчлөгдөж Ухаалаг төртэй болно гэдэгт би итгэж амьдардаг. Таны Монголын өв соёл, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд нь амжилт хүсье.
Монгол костюмс ХХК ны захирал Б.Сувд
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (July 16, 2014 2:14:50 pm )
юун сүртэй юм, андуу хэлээ л биз, өөрөө энэ наадам дээрээ хаа байсан бэ?с шагналаа өгье ч гэх шиг хэнд эрхлээд туниад байгаа юм?? наад шагналыг чинь авах гээд олдохгүй настан буурлууд ганц монгол дээлээр биш авах хүмүүс байна хөөе
-
энэрэл (July 16, 2014 2:19:15 pm )
өөрөөс чинь эрхийг авах сайд мөн үү? юм үзээгүй захирал гуай аливаа зүйлд тэвчээртэй бай, тийм мундаг юм бол дараа жилийн наадмаар өнчин хүүхдүүдэд үнэгүй дээл хийж өгөөрэй, захиралаа???
-
За За (July 16, 2014 2:30:15 pm )
Зөв шүү дээ. Америкийн гар хөл авгай юу ч хийж чадна. Харин ч Дээлтэй Монгол наадмыг америк хөгшин өвгөнөө санаачлагч болгочихоогүй л яамай. Манай төр дампуурсан. ССАЖЯ-г ч наад америкийн гар хөл чинь дампууруулна
-
асс (July 16, 2014 3:08:41 pm )
Хэн ч хийсэн юмаараа бахархана шүү дээ,юу ч хийгээгүй байж хүний хийснийг өөрийн гэх чинь ёстой жинхэнэ оюуны өмчийн хулгай биздээ. Яагаад энэ төрийн эрх мэдэл худалдан авагчид юм болгоныг луйвардаж байх ёстой юм.
-
цэцэг (July 16, 2014 3:49:24 pm )
хүн бахархаж болно гэхдээ та нар болиоч хүний хувийн амьдрал хэнд хамаатай юм, үнэн бодит зүйлийг мэдэхгүй байж амныхаа зоргоор хуцдагаа болих хэрэгтэй ш дээ, за за, асс та 2-ын хань, амьдрал ямар юм байгаа бол доо, хүнд атаархаж болно гэхдээ ингэж хэлж ярьж болохгүй, сэтгэхүйн гачигтай 2-оо??? захирал Сувд гуай ямарч хүнээс үгийг үг болгож авахын өмнө тэр хүн ингэж хэлж ярих хүн мөн үү гэж бодож байж дуугарч бай,
-
Зочин (July 16, 2014 5:26:56 pm )
ХА ХА МӨХӨЖ БАЙГАА ҮНДЭСТЭН ШИГ ХООРОНДОО ҮЗЭЛЦЭЖ БАЙНА ДАА НЭРТЭЭГЭЭР НЬ ДЭЭЛ АМЕРИКИЙН ТЭННЭМЛҮҮДЭЭС ҮҮСЭЛТЭЭ ГЭЧХЭЭЧ
-
MOngol (July 17, 2014 11:54:28 pm )
MOngol hun bj muhuj bga undesten shig gej yaj zuirlej chadaj bna. Uhaantai baildaa MOngol uls shig mini enh amgalan uls haana bna.
-
7 Comments