Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ олон улс үндэстний анхаарлын төвд болж өнгөрсөн билээ. Бразил улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Германы шигшээ баг алтан медалын цом хүртэж 4 дэх удаагаа дэлхийн аварга болсон юм. Шувтаргын тоглолт Герман, Аргентины шигшээ багийн хооронд өрнөсөн бөгөөд гал бутарсан энэхүү тоглолтын үеэр Рианна Германыг дэмжжээ. Алдарт дуучин Попын гүнж Рианна Бразилыг зорин уг тоглолтыг үзэж, Германы шигшээ багийн галзуу фанат гэдгээ харуулсан байна.
Залуу дуучин маань энэ жилийн дэлхийн аваргуудтай хамт баярыг нь тэмдэглэсэн гэнэ. Тэрээр алдар цуугаа мандуулсан Германы шигшээ багийнхан медалийн тавцанд гарч алтан цомоо өргөх үед довтлогч Месүт Озелийн өмсгөлийг гуйж авсан аж. Рианна өөрийн тветтер хуудастаа Озелийн өмсгөлийг барьсан баяр хөөртэй зураг болон залуустай хөгжилдөж буй зурагнуудаа тавьсан байна. Мөн “Германы шигшээ багийн залуустаа баяр хүргэе” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/80603.html
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/80603.html
Холбоотой мэдээ
Comments are closed.