antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 16, 2014 3 comments

Өнөөдрөөс усны үнэ нэмэгдэнэ

нийтлэсэн Admin

usniiunenemegdeneХот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөл хуралдаж, Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг өөрчлөх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан.

Үнэ нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд холбогдох бэлтгэл ажлуудыг бүрэн хангасан байна.
Тодруулбал, нийслэлийн орон сууцны нэг өрх өнөөдрөөс эхлэн нэг сард 2500 төгрөг төлөхөөр болж байна. Энэ нь нэг хоногт 83 төгрөг болж байгаа юм.
Харин Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг төлөхөөр боллоо.
Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтжээ. Харин үйлдвэр, аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф  60 мөнгөнөөс 1.5 төгрөг байхаар тогтсон байна.
Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • иргэнЭнхээ (July 16, 2014 12:54:06 pm )

    төгрөгийн ханш 27% унаад байхад үнэ нэмэх хөөрхий иргэдэд хэцүү болно баячуудч тоох биш

  • zoshin (July 16, 2014 3:35:48 pm )

    zov shdee ger horoolliin humuusees haymd l bna shdee.hananaasaa avaad l.

  • Оюунсайхан (July 17, 2014 8:18:23 am )

    Усны үнэ нэмэх асуудлыг зөв зүйтэй гэж байна. Усыг байрны айлууд хайр гамгүй хэрэглэж байна. Усаа гамнаж зөв хэрэглэсэн хүн мөнгөө бага төлнө гэж ойлго.

antalya rent a car