antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 13, 2014 10 comments

Хонхны дуу эгшиглэж, энхийг сахиулагчид биелгээ хийсэн наадмын нээлт

нийтлэсэн Admin

arai_ch_dee712603307201407130951Энэ жилийн баяр наадам сайхан болж өнгөрлөө. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа олон хүнийг гайхашруулахад хүргэлээ. Энэ удаагийн баяр наадмын үйл ажиллагаанд зориулан 2.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүний 946 сая төгрөг буюу 42,8 хувь нь  баяр наадмын нээлт, хаалт,  урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд зарцуулжээ.

Ноднин жилийн  баяр наадмын төсөв 1.8 орчим тэрбум төгрөгөнд багтсанаас  241,3 сая төгрөг буюу 15,3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд зарцуулж байсан байна.  Харин энэ жилийн хувьд эд төсөв бараг 5 дахин өссөн боловч нээлтийн ажиллагаа наадамчин олны сэтгэлд хүрч чадсангүй,  сунжруу урт хугацаатай ч юу илэрхийлэх гээд байгаа нь ойлгомжгүй, баахан үймэлдсэн хүмүүс. Эртнээс нааш уртын сайхан дуугаар баяр наадмаа эхлүүлж, хаалт хийдэг байсан уламжлал орхигдоход  хүрэв.

Ардчилалын анхны “алтан хараацай”-нуудын нэг гэгддэг МУГЖ Д.Сосорбарам сүүлийн 2 жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааг  ийнхүү зохион байгуулллаа. Тэрээр өөрийг нь тоосонгүй гэж  олон жил “ардчилагчидад” гомдож  явсны хариуг Н.Алтанхуягын тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн 2 жилийн наадмын урлаг соёлын арга  хэмжээний  зохион байгуулах хорооны даргаар тавьж, боломж олгосноор сэтгэл өндөр үлдэв бололтой.

Харамсалтай нь Д.Сосорбарамын найруулсан баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа олны сэтгэлд хүрсэнгүй. Бараг тэрбум  орчим төгрөгийн өртөгтэй Үндэсний их баяр наадмын нээлтийн  үйл ажиллагаанд Ардчилсан  намынхны сүлд дуу болсон “Хонхны дуу” эгшиглэж,  энхийг сахиулагч эр цэргүүд маань биелгээ хийж, танго, вальс мэтийн  цэнгээнд бүжгийн хосууд бүжиглэж, Наадмын урлаг соёлын арга хэмжээний дарга “чадварлаг биелгээчин” гэдгээ олонд гайхуулж, “Толин хул”-ын дуучин нь мориноосоо “ойчсон”  нээлт боллоо. Со гавьяат маань  наадмын нээлтэнд “Хонхны дуу” эгшиглүүлснээ  тайлбарлахдаа, Монголын түүхийн  үе үеийн түүхийн үйл явцыг дуугаар харуулахыг зорьсрнтой холбожээ. тэгвэл “Эртний сайхан”, “Арван тавны сар”, “Шивээ Хиагт” гэх зэрэг дуунуудыг яагаад дуулуулаагүй юм бол.

IMG_0807IMG_1129IMG_1380

Зарим хүмүүсийн хэлж байгаагаар  Төв цэнгэлдэхийн хоймор сууж байгаа  АН-ын кадр, Монгол улсын төсөг төрийн “томчуудад” долгинож,  ард түмэнд биш  зөвхөн  тэдэнд таалагдахын тулд “Хонхны дуу”-г наадмын нээлтэнд оруулсан биз гэсэн хардлага байна.  Үнэндээ Со гавьяатат Засаг төрөөс  тэрбум рхчим төгрөгийн “боломж” олгож байхад, ийм боломж болгосон хүмүүст таалагдахуйц нээлт хийхийг чармайх  нь хэн хүний л хийх ёстой зүйл бизээ.

Ямартай ч сүүлийн 2 жил төсөв нь өссөн ч  үзэж харах нь маруухан, сонин содон  арга хэмжээгүй  наадмын нээлтийг Со гавьяатын удирдлага дор зохион байгууллааа. дараа жилийн наадмын урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах хорооны даргаар  МУГЖ Б.Сосорбарамыг л  дахин бүү томилоосой билээ. Тэр ярьж чаддаг ч, хийж чаддаггүй хүн гэдгээ 2 жил хангалттай  нотлон харууллаа.

Ц.Мөнх

Эх сурвалж: www.ugluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • xonx (July 13, 2014 10:48:15 am )

    xuurxii duu yadarch yabaa wm bailgvi dee iim ch xvn baigaagvi nuguu shudraga co odoo doli co boljee

  • irgen (July 13, 2014 12:49:02 pm )

    uhej baisan hog

  • Anonymous (July 13, 2014 2:03:23 pm )

    Сбарам монгол төрийн наадмаар 2 дахь жилдээ тоглолоо.Найруулах гэж балайрч байхаар продюсер нтр гээд төсвийн мөнгөнөөс нь хармаалаад л сууж байвал барав…

  • zochin (July 13, 2014 4:53:48 pm )

    Ene Sosorbaram eruul bolov uu.Neg zuilee dahin davtaad ongorson jil hiisnee ene jil davtlaa shu de. Nodlin jiliin harmaalsan idsen mongo, uusan arhi ni garaagui sogtuu nairuullaa daa. Hoorhii do. Hoiton jil oor huneer zohion baiguulan shineer hiih n zuitei baihaa

  • batchaa (July 13, 2014 5:20:19 pm )

    har tamhichin hun aminii heregteneer turiin naadamd duuluuldag ni yamar uchirtai bdag yum bol ingej ard tumenee doromjilj bolohgui

  • Mongol (July 13, 2014 6:08:20 pm )

    Naadamiin neelt joohon tiimerhuu bolj duuslaa daraagiin neelten deeree anhaaran biz de

  • Bolio boli (July 13, 2014 10:40:54 pm )

    ene naadam AN-iin shou bolj duuslaa ulsiin hurunguur ingej toglohoo bolimoor yum SO gawiyatiin soliotoi neelt uneheer so bolloo ard tumnee gutaan doromjilj urtiin duu ulamjlalt yos zanshlaa ulandaa gishgesen ene odoo ardchilal uu
    Jich: bi nam bus shuu uneheer teneg sanagdaad l bichlee

  • заяа (July 14, 2014 10:40:09 am )

    наадамын нээлт үнэхээр тэнэг болсон шүү

  • цоогий (July 14, 2014 10:41:34 am )

    яамар ч нам байсан ялгаагүй шүү дээ учир нь мөнгө л идэх үүрэгтэй юм чинь дээ

  • сарангэрэл (July 14, 2014 1:48:31 pm )

    дэлхийд ганцхан дэнж хотойтол нааддаг ард түмэн гэж аархдаг хирнээ наадам зох ион байгуулагчид арай л ард түмнээр т охуурхан уламжлалаа гээсэн наадмын нээлт наадам боллоо.нээлтийг үзэж суухдаа дэндүү ихээр харамслаа.үндэсний баяр биз дээ. нээлтэнд үндэсний гэгдэх юу байв.арай л дэндэнээ.бас гэрэл тасарч хуушуур үнэд ордог нь юув дээ.уур хүрч гомдоод наадмын талбайд очоогүй ард түмний наадам биш зөвхөн ардчиллынханд зориулсан наадам мэт санагдсан шүү

antalya rent a car