antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2011 3 comments

Өлгийтэй хүүхэд дайрчихаад зугтахыг хараад өөрийн эрхгүй араас нь хөөсөн

нийтлэсэн Admin

-ААВДАА ТЭВРҮҮЛЖ ЯВСАН ӨЛГИЙТЭЙ ХҮҮХЭД ГАЗАР ШИДЭГДЧИХСЭН-

Чингэлтэй дүүргийн нутаг, V сургуулийн өмнөх замд улсын дугааргүй автомашины жолооч явган хүний гарцаар гарч байсан таван хүүхэд, хоёр том хүнийг дайраад зугтсан хэрэг өнгөрсөн даваа гаригт гарсан билээ. Тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн осол гаргасан жолоочийн араас хөөж, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм. Цөөнгүй хүний эрүүл мэндийг хохироочихоод ослын газраас зугтсан жолооч айж сандрахдаа дахин осол хийхгүй гэх баталгаа байхгүй.

Түүнээс ном журмын дагаа зам хөндлөн гарч байсан олон хүнийг хохироосон тэр хэрэг эзэнгүйдэх магадлалтай байв. Тиймээс сэжигтэнг саатуулж хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн Т.Баярсайханыг “Сайн үйлс” буландаа урилаа.

“Надаас холуур бол боллоо” гэж хувиа хичээж, амиа аргацаалгүй бусдын төлөө сэтгэл гарган иргэнийхээ үүргийг гүйцэтгэсэн тэрбээр “Гавьяа байгуулсан биш юугаа ярих юм” гэж багагүй цааргалсан юм.

-Та өөрийгөө гавьяа байгуулаагүй гэж бодож байгаа ч сайн үйлс хийсэн байна. Тухайн үед зам сийрэг байсан уу?

-Бага ангийнхны хичээл тарах үеэр шүү дээ. Ойролцоогоор 17.10 цаг болж байсан байх. Зам сийрэг байгаагүй. Нэлээд хөдөлгөөнтэй байсан. Тэгтэл “Toyota” маркийн,  улсын дугааргүй автомашины жолооч гарцан дээр зогсч байсан хүмүүсийг дайрчихаад яваад өгсөн.

-Тэр машин хурдтай явсан уу?

-Хурдтай явсан бол тэр хүмүүс байхгүй болчихсон байх байсан. Айхтар хурдтай яваагүй. Жолооч нь хүмүүсийг дайрчихаад тэр чигээрээ зугтчихсан.

-Өөрөө хаана нь явж байсан юм бэ?

-Осол гаргасан машинаас дөрөв, таван машины хойно явж байсан. Осол гарсан даруйд Замын цагдаагийн газрын 124 дугаарын утас руу залгаж мэдээлэл өгөх гэтэл машин нь улсын дугааргүй болчихоод байдаг.

-Тэгээд л хойноос нь хөөхөөр шийдсэн үү. Уг нь өөрөө дөрөв, таван машины хойно явж байсан. Надад хамаагүй гээд орхиж болох байсан юм биш үү?

-Яалаа гэж дээ. Тийм хүн чанаргүй юм гэж хаана байх вэ. Том хүнийг дайрсан бол нүдээ аниад өнгөрч болох байсан байх. Нүдэн дээр өлгийтэй хүүхэд зам дээр ойчиж байгааг хараад өөрийн эрхгүй араас нь хөөсөн.

Зугтсан машины араас нэг явган хүн, хоёр машин хөөсөн. Би ч осол гаргасан машины араас байран дундуур гараад явсан. Тэр зуурт араас нь явж байсан хоёр машин хөөхөө больчихсон. 124 дугаарт дуудлага авсан цагдаа “Араас нь дагаад байгаарай” гэж заавар өгч байсан. Би ч хаана явж байгаагаа мэдээлж байлаа. Ингээд Гэсэр сүмийн ойролцоо өнөөх машиныг гүйцэж саатуулсан.

-Цагдаа хэзээ нь очсон бэ. Осол гаргасан жолооч “Чамд хамаагүй” ч гэх юм уу дайрч байна уу?

-Сүйдтэй юм яриагүй. Жолооч нь бүр самгардчихсан байсан. Цуг явсан хүн нь “Яасан. Юу болсон бэ” гэж байна лээ. “Олон хүн дайрчихлаа шүү дээ” гэсэн чинь Замын цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн тэр даруйд ирсэн. Би хаана яваагаа хэлж байсан болохоор зэрэг шахуу очсон.

-Дайруулсан хүмүүсийн бие гайгүй болов уу?

-Гайгүй гэсэн. Нялх хүүхдийн бие гайгүй гэж сонссон. Харин нэгдүгээр ангийн бололтой нэг хүүхдийн бие тааруу байгаа гэж сонссон юм байна.

-Осол гаргасан жолоочийн ар гэрийнхэн дарамтална гэж болгоомжлоогүй юу?

-Өлгийтэй хүүхдээс гадна дөрвөн бага ангийн хүүхэд байсан учраас жолоочийг нь барья л гэж бодсон. Болгоомжлоогүй ээ. Би цагдаад хүлээлгэж өгчихөөд л яваад өгсөн.

-Өөрөө иргэнийхээ үүргийг гүйцэтгэв үү. Эсвэл хүүхдүүдэд буян болов уу?

-Хэн буруутан нь хариуцлага хүлээх ёстой биз дээ. Би өөрийн эрхгүй л араас нь хөөсөн.

-Таныг гэрчээр байн, байн дуудаад байхгүй байгаа.

-Үгүй байх. Цагдаа нарт хүлээлгэж өгчихөөд явсан шүү дээ.

-Замын цагдаагийн газраас таныг урамшуулсан уу?

-Дурсамж маягийн зүйл өгнө гэсэн. Өнөөдөр очиж амжсангүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (September 29, 2011 12:02:19 pm )

    manai tsagdaa nar er ni hatuu changa baimaar yum. gadaadad bol hund gar hursen l bol horigdono eswel torguul ih hemjeenii mungu tulnu ene bol hatuu durem , tiimees ch humuus neg negendee hichneed uur hursen gar hurhees emeedeg, mongold iim system bwal deerem zodoon garah ni bagasna daa

  • Anonymous (September 29, 2011 12:04:00 pm )

    hun dairsan shurgesen bol haviin mashinuud shuud tsagdaad medegdej eswel zogsoodog boonooroo niilj, manaihan bas tiim neg negendee tuslaj ene hun shig bwal saihan yum, amia bodson zangaa haytsgaay mongolchuudaa

  • Anonymous (September 29, 2011 1:04:47 pm )

    ter humuusiin ar geriinhenii umnuus tanid talarhalaa ilerhiiley uneheer sain hun bna

antalya rent a car