Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөө жилийн наадамд шагайн харвааны төрөлд Төв, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Улаанбаатар хотын 50 багийн 450 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байгаа аж. Харваачид дунд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 48, Дархан мэргэн 51, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, Харишгүй мэргэн 2, Аймгийн гоц мэргэн 55 байгаа юм байна. Хамгийн ахмад харваачаар 91 настай н.Санжаагэндэн, хамгийн залуу харваачаар Хэнтий аймгийн настай н. Цогт-Өлзий тодорчээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.