Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүудэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 09, 10-нд 08.00 -24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12 -нд амарч, энэ сарын 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин холдинг” ХХК-ний сүлжээ дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 07 дугаар сарын 11 -нд Хорооллын “Номин их дэлгүүр” амарна. 07 дугаар сарын 11, 12-нд “Улсын их дэлгүүр”, “УИД”-ийн бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00-20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 13-нд 10.00 -21.00 цаг хүртэл ажиллана. 07 дугаар сарын 11-нээс 15-ныг дуустал “Номин стандарт” амарна. “Номин холдинг” ХХК-ний бүх салбарууд 07 дугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын едрүүдэд амралтгүйгээр 08.00-23.00 цагийн хооронд ажиллана.
Сонгинохангай ХХК -ний “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00- 22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.
“Скай” их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12, 13-нд 10.0-21.00 цаг, “Скай” хайпермаркет 09.30-20.30 цаг хүртэл ажиллана. 07 дугаар сарын 14-нөөс 16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв 07-р сарын 10-нд ердийн цагийн хуваариар 10.00-19.00 цагт ажиллаж , 07 дугаар сарын 11-нээс эхлэн 07 дугаар сарын 22-ныг дуустал амарна. 07 дугаар сарын 23-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул-2” худалдааны төв 07 дугаар сарын 10- нд ердийн цагийн хуваариар 05.00-17.00 цагт ажиллаж , 07 дугаар сарын 11-нээс эхлэн 07 дугаар сарын 15-ныг дуустал амарна. 07 дугаар сарын 16-аac эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Дүнжингарав” худалдааны төв 07 дугаар сарын 11, 12- нд ердийн цагийн хуваариар 10.00-20.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 13-наас эхлэн 07 дугаар сарын 17-ныг дуустал амарна. 07 дугаар сарын 18-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваариар 09.00-20.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11 -нээс 15-ныг хүртэл амраад, 07 дугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд өглөө 07.00. 20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11, 12, 13 ,14, 15-нд амраад, 07 дугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд 06.00- 18.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-нээс 15-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ” техникийн зах 07 дугаар сарын 10-нд 08.00-16.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11, 12, 13, 14,15-нд амраад, 07 дугаар сарын 16-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд 10.00-20.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12, 14, 15-нд амраад, 07 дугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Холбоотой мэдээ
Comments are closed.