antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2014 10 comments

“МИАТ”-ийн экс удирдлага Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар магадлангаар суллагдахаар болжээ

нийтлэсэн Admin

569808c2a1c11a4ebig“МИАТ”-ийн удирд­лагуудтай холбоотой мөнгө угаасан гэх хэрэг өнгөрсөн онд дуулиан шуугиан тарьж шүүхээр эцэслэн шийдэгдэж нэр бүхий хүмүүс зохих ялаа эдэлж буй билээ.

Тодруулбал дээрх мөнгө угаасан гэх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шүүг­дэгчдэд өндөр ял оноож байсан ч тэдний ялыг Улсын Дээд шүүхээс хөнгөрүүлж байсан юм.

Тэгвэл эл хэрэгт бу­руутгагдаж ял сонссон Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ нар өдгөө Амгалангийн хо­рих ангид эдлэх ёстой ялынхаа 1/2-ийг нь эдлээд бай­гаа аж.

Тиймээс тэднийг хо­рихын удирдлагууд “Сайн хүмүүжигч” хэмээн магад­лангаар оруулж эрх чөлөөтөй бол­гох шийдвэрийг зохих газарт нь хүргүүлэхээр болсон байна.

Харин зарим нэг учир мэдэх хүмүүс дээрх хэрэг маш олон шүүгдэгчидтэй байсан. Анхан бо­лон давж заалдах шатны шүү­хийн байгууллага энэ хэрэгт хам­гийн бага оролцоотой хүмүүст олон жилийн ял өгч байсан учраас тэд Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл гаргаснаар ялаа хөнгөлүүлж чад­сан гэж байв.

Түүнчлэн дээрх нэр бүхий хоёр хүнийг эл хэрэгт хамгийн их хэлмэгдсэн гэж үзэх хүмүүс ч олон байсан юм.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • DORJ (July 10, 2014 9:34:20 am )

    NEG NI YL OGJ NEG NI YL AWJ INGEJ JUJIG TAWIH HEREG BNA UU ANHNAASAA TODORHOI BAISAN SHUU DEE INGEHEER HUMUUS MONGO IDELGUI YAHAW

  • zochin (July 10, 2014 10:51:44 am )

    Yun sulagdah ve.Idehdee aigaagui humuusiig yund ni uruvddug yum be.

  • ljbjg (July 10, 2014 1:02:17 pm )

    boliochee iim umnuudiig dabraaj baigaa toriig ogtsruulah heregtei tvvnii orond ongiin munkhbayriig sullah baisan um

  • арай л (July 10, 2014 1:43:52 pm )

    ард иргэдийг арай л доромжлоод байна уу даа,энэ шүүх,шудрага шүүх байгуулъя гээд байхад ард иргэд өөрсдөө ирээд цуглаад дэмжээд өгөхгүй энэ муу авилгач чөтгөрүүд бүүр гаарч байна аа,нэг нэгнээ худалдаад нэг өвөртөө орцгоогоол тарвалзаж биднийг арай л дээрэлхэж доромжилж байна аа

  • w (July 10, 2014 3:03:07 pm )

    Ugui bailgui de. Olon say dolar huschaad jil garui suugaad garj ireed bval yahuu

  • wow (July 10, 2014 3:04:09 pm )

    Garj ireed dahiaad l niseh de ireed husch garn da

  • zochin (July 10, 2014 6:57:05 pm )

    yu ve. heneer toglood bgaa yum yal n bagdsan hulgaichhuud bzdee

  • zochin (July 10, 2014 6:57:31 pm )

    dahiad yallaachee

  • zochin (July 11, 2014 12:01:09 am )

    HULGAILTSGAA, HUMSALTSGAA, huuli chinii halaasand bagtana gesen Mongol amidraliin huuli gedeg ene shuu dee

  • Жи жи (July 11, 2014 7:56:25 pm )

    Энгийн иргэдийг суллахгүй байж авигачдыг ингэж давраадаг байхгүй юу

antalya rent a car