antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2014 2 comments

Хотын даргад “Эрдмийн Алтан Од” одон гардууллаа

нийтлэсэн Admin

batuulshagnuulavНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Монголын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын багш нарын холбооноос Эрдмийн  Алтан-Од одонгоор шагналаа.

Өнгөрсөн жилээс эхлэн  анх удаа нийслэлийн Засаг даргын санаачилгаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нарын багш нарын үйл ажиллагааг дүгнэхдээ индексжүүлэн  мөнгөн урамшуулал олгож эхэлсэн юм. Мөн  ерөнхий боловсролын сургуулийн захирал,  цэцэрлэгийн эрхлэгчдийг нам, улс төрийн байдлаар нь биш ур чадвар  боловсролоор нь сонгон шалгаруулж томилдог шинэ тогтолцоонд шилжсэн. Энэ мэт Монголын багш нарын хөдөлмөрийг бодитоор үнэлэж, багш нарт урам хайрласан олон чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа Монголын багш нарын холбооноос илэрхийлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга “Багш бол алдрай бяцхан хүүхдүүдийг хүн болгон хүмүүжих замд нь хөтөлдөг эрхэм хүмүүс. Монголын мянга мянган хүүхэд багачуудыг өдийн зэрэгт хүргэж, хүмүүжүүлсэн эрхэм багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Би багш хүн учраас багш нарын хөдөлмөрийг хамгийн сайн ойлгож мэдэрдэг. Тиймээс цаашид  нийслэлээс  багш нарын   хөдөлмөр, ур чадварыг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн  ажиллах болно” гэсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ДОРЖСҮРЭН (July 10, 2014 12:50:57 pm )

    Э.Бат-Үүл даргыг юу хийсэн гэж “Эрдмийн алтан одон”-гоор шагнаж байгаа юм бэ. Хүүгийнхээ компанийг дэмжсэн гэж байгаа юм уу.

  • Алтан-Од (July 10, 2014 1:09:22 pm )

    Үүл баатарын шагнал буруу байна. Юу ч хийгээгүй байж ийм шагнал авахаа ичээчээ.

antalya rent a car