Монголын рок попын ертөнцөд амьд домог болсон “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярт МУГЖ хэмээх эрхэм цолыг хүртээхээр Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
Тэрээр “Хурд” хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн билээ. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар 20-н жилийн ойтойгоо учран золгосон түүхтэй.
Ойгоо тохиолдуулан тус хамтлаг бүх цаг үеийн хит болсон шилдэг дуунууд эгшиглэх “BEST HITS OF HURD SHOW CONCERT” тоглолтоо “Мишээл Экспо” төвд энэ сарын 10-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглолтоо хийх товоо зарлан фэнүүддээ баярлуулаад байгаа.
Ямартай ч гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярдаа баяр хүргье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 09, 2014 11:41:49 am )
Баяр хүргэж аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе
-
Anonymous (July 09, 2014 11:56:19 am )
баяр хүргэж амжилт хүсье.мундаг хамтлаг дуучин
2 Comments