Улсаараа наадамлаж, эх орноороо бахархан, өв соёл, зан заншлаараа дэлхийд гайхуулах нь тусгаар тогтносон Монгол улсын маань дээдийн дээд бахархал мөнөөс мөн.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид ээ!
Та бүхэндээ Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндийг Монгол Ардын Намын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайхан эх оронд минь нар хур тэгширч, түмэн олны магнай тэнийж, Монгол түмний уламжлалт их баяр цэнгэл, эрийн гурван наадам болж хүчит бөхчүүдийн бяр мэх тэгширч, хурдан ажнай хөлгүүдийн уяа сойлго эвлэж , хурц мэргэн харваачдын оноо хараа жигдрэн Монгол хүн бүр Монголоороо гоёж дэнж хотойтол наадаж байна.
“Хувьтай хүн улсын наадам үзнээ” гэдэг үг зүгээр ч нэг үг биш юм. Улсаараа наадамлаж, эх орноороо бахархан, өв соёл, зан заншлаараа дэлхийд гайхуулах нь тусгаар тогтносон Монгол улсын маань дээдийн дээд бахархал мөнөөс мөн.
Энэ өдрөөс 93 жилийн тэртээ улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулахын төлөө амь биеэ үл хайрлан, зүрх сэтгэлээ зориулан зүтгэж, эх орныхоо өмнө мартаж болшгүй баатарлаг гавьяа байгуулсан мянга мянган эх орончиддоо хүндэтгэл үзүүлэн “Ардын хувьсгалын ойн баярыг үндэсний их баяр наадам” болгон нэгэн Зууны туршид тэмдэглэж ирсэн. Энэ бол түүхэн шийдвэр юм. Эх орон, тусгаар тогтнол, газар нутаг, эрх чөлөөний үнэ цэнийг үеийн үед бүү мартаг гэж, эх орон ямар үнээр оршин тогтнож буйг сана гэж, эв нэгдэл улс хүчирхэгжихийн гол суурь нь гэдгийг ойлго гэж Монголчууд 93 жилийн турш “Ардын хувьсгал”-аараа овоглон наадамлаж байна.
Тиймээ. Ялсан, зүтгэсэн, боловсорсон, хөгжсөн, бүтээсэн 93 жилийн түүх бол Монголчуудын дахин сэргэлтийн түүх байлаа. Монгол Ардын Намын нэгдэн, зүтгэн, тэмцэн бий болгосон бүхэн зөвхөн Монголынхоо ард түмний язгуур эрх ашгийн төлөө байсан гэдгийг цаг хугацаа улам бүр нотлон харуулж байна.
Монгол Ардын нам эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө сэтгэл нэгдэн зүтгэж байхад саад бэрхшээл нэг бус удаа тохиолдож байсан. Хавчсан, хянасан, тулгасан, түгшээсэн олон бэрхшээл тохиолдож байсан ч бид эх орон, язгуур эрх ашгаа зөв эрэмбэлэн төр улс, ноён нуруугаа үл алдан, бэрхшээлийг даван туулсаар ирсэн. Өнөөдөр ардчилал нэрээр төрт ёсоо үл хүндэтгэн, эх орныхоо язгуур эрх ашгийг хойш тавин хувийн болон бүлэг фракцын эрх мэдэлдээ хөтлөгдөн ард түмнээ талцал, бухимдалд автуулан буй үйлдлүүд нь Монголын ард түмэн, Монгол Ардын Намын даван туулах ёстой олон саад бэрхшээлийн ердөө нэг нь юм. Монголын маань заяа их, Ард түмний хийморь нь босоо.
Бид хийсэн, бүтээсэн, хийнэ бүтээнэ.
Бид төр нь иргэнээ, иргэн нь төрөө хүндэтгэх төгс харилцааг бий болгоно.
Бид өнөөдрөөс илүү маргаашийн төлөө, өнөд орших эх орныхоо төлөө тулх, туршлага, мэдлэг чадвар бүхнээ зориулна.
Бид Монгол орон минь хөгжин хүчирхэгжиж, Монгол хүн тайван жаргалтай, элбэг хангалуун амьдрах цагийг дөтлүүлнэ.
Бид тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, ард түмний эв нэгдлийг үеийн үед үнэнчээр сахин хамгаална.
Энэ бол Монгол Ардын Намын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хөгжил дэвшилд хүргэх хариуцлага юм.
Хүдэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, шандаст хурдан хүлгүүд нь түрүү магнай, цэц манлай харваачид маань мэргэн байж, дэлхийд ганцхан Монгол наадамдаа хотол түмнээрээ сайхан наадаарай.
Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол Ардын Намын дарга Миеэгомбын ЭНХБОЛД
Холбоотой мэдээ
-
төгсөө (July 09, 2014 10:58:55 am )
ёо ёо ард түмнийг талцуулахыг танай намын сумдуудад байгаа намын дарганцарууд чинь хийж байгааг мэдэхгүй байгаа юмаа даа, мэндчилгээ хүргэж байгаа гээд ийм үгтэй сайхан манж, ард түмэн мэдэж байгаа л даа, сонгууль ойртох тусам яана даа яана хөөрхийс, туг ч барина тугал ч хариулна гэдгийг санаж явах хэрэгтэй л дээ, тэгээд ч залуучууддаа итгэж замаа тавьж өгмөөр
-
энхээ (July 09, 2014 11:01:58 am )
ард түмний эв нэгдлийг үеийн үед үнэнчээр сахин хамгаална үг сайхан, үйлдэл нь мөн сайхан байгаасай
-
GG (July 09, 2014 11:06:15 am )
ENE NEG HYALAR YUM ARD TUMEND ODOO SAIHAN HARAGDAH GEED YADCHIH YUMAA!!! HERVEE TIIM L SAIN BSIIN BOL ENE ZAMBRAAGUI HOTOO HAR!!! SAAD NOGOON BAIGUULAMJGUI TUGJIRSEN HOT!!! EMNELEGIIN GAZAR SURGUULI TSETSERLEGIIN SAADIIG ZARJ IDCHEED ODOO YAMAR NUUREEREE BGAAD BDIIN BOL!!!
-
GG (July 09, 2014 11:10:48 am )
ENE HOTOD ERUUL HUN GEJ BHAA BOLIJ BUGD L UUSHIGNII DOTOR ERHTENII HUND URUVSULTEI!!! UDAHGUI USGUI BUUR UULGUI BOLOH DUHUJ BN!!! TOOSJILT END TEND NAR HAAJ BARISAN HEVREG BARILGUUD!!! HUUCHIN BALGAS SHIG GUDAMJ!!! USAND JIVSEN ZAM!!! HUUHED TOGLOH GAZARGUI BARILGA!!! DUNGUJ TURSUN NYARAI HURTEL TSEVER AGAAR AMISGALAH ARGA ALGA!!! BUH SAIHAN GESEN GAZRIIG NI ZARAAD IDEED BAYJAAD HYALAAGAAD SUUTSAN!!! BUH YUM ENE HYALAR ENHBOLD HYATAD HUNII BURUU!!! HYATAD HUNII TSADASHGUI SHUNAL ICHDEGGUI TSARAIND BID HEDII BOLTOL IDEGDEJ ELEGDEJ SUUH YUMBEE!!! ENE HUN AHIJ TURIIN TERGUUN ESVEL ERUNHII SAID BOLVOL ZASARCH SAIN YUM HIINE GEVEL GONJIIN JON!!! ADGIIN LUIVARCHIN ADGIIN LUIVARCHIN CHIGEEREE L UHDEG YUM!!!
-
turuu (July 09, 2014 11:37:51 am )
ene huneer udirduulsan MAN hol yavahgui ee busdiin idesh l bolno
-
зочин (July 09, 2014 12:39:08 pm )
мундаг мундаг болвсролтой сэтгэлгээ өндөртэй залуучууд их байна шүү дээ МАН-ХАН!!!!!!!!!!!2016 онд ялагдана
-
MGL-д (July 09, 2014 1:12:43 pm )
Муу лалар, газрын наймаачин, авилгач, хужаагийн шээс үхвэл таарна… Үр хүүхэд чинь тамд унана даа….
-
зочин (July 09, 2014 2:01:00 pm )
хөе хүнийг ингэж доромжилж болохгүй
-
Zochin O (July 09, 2014 2:32:30 pm )
Ta Bugd nairamdah hyatad uls ruu yavchijv yasiin be? Uls oron ger oron ruugaa yavaad uguuch
-
Zochin (July 09, 2014 6:09:03 pm )
Zaildaa gazariin naimaachin
-
Mongolxyy (July 09, 2014 8:08:40 pm )
myy xayalar gazraa zaraad bayajaa biz dee. chi badamjunai xotiin frakst geed baaxan avilgachini sda nar shd ee. songyyliar staasan xairstagtai dyyren money avaachaad ugch baixad ni bi neg xyntei xaamt yawij bailaa.chinii ajid tawisan xottin darga bolgoson munxbayariin dyy chogloonamjil geed mnb_n nevtryylegch zaluu zaisand solongosyydad gazriin xiij uguud 800000 am dollartai bolsiish dee. odooo tegeed gadyyr muriitei togloomiin gazryydaar neg ix bayan xyn yavdii shd ee. gex metchilen um yarival yarina doo.
-
БАТ НАСАН (July 09, 2014 9:41:05 pm )
МАН-нхан бүгэд хойд солонгост очож амдарвал гоёдо тэнд очоод аав хүү КИМүүдийн гарийг үнсээд хөшөөнд нь мөргөж уйлаад комнизимаа байгуулах юм бишүү Мөнх батийгаа аваж
-
Хурмаст (July 10, 2014 12:41:53 am )
ХУЦОООО
-
БАТ НАСАН (July 10, 2014 6:56:15 am )
Мөнх бат гэдэг салхин сэнсээ аваад хойд Солонгост очож амдараач жинхэн хямарал гэж юу байдагыг нүдээрээ үз та нар манай улсад хэцүү бна зовож байга гээ биздээ ард олоны тархи худал үгээр угааж өөрсөдөө дундаас нь ашиг хайсан муу хүмүүс байна шүү танай нам далан жил эрэх барихдаа улс ороноо хоцоргдолын туйл болгоо биздээ хаана баина тэр сайхан Комнизим чинэ
-
зочин (July 10, 2014 9:03:23 am )
баярын мэндчилгээгээ жирийн л бичихгүй дээ, нэг их үнэнч байцгаасан юм шиг, сайхан үг хэлэх гээд… сонгууль ойртох тусам муу аргуудаа хэрэглэж бие биенээ ёсөн шидээр нь хэлж бөгс бөгсөө ухах байхдаа хөөрхий,
-
ganga (July 10, 2014 9:58:26 am )
za mongoliin tom namiin terguun shigl ug helsen bna
-
зочин (July 10, 2014 2:20:13 pm )
үг утгыг нь сайн унш чи, юу ч ойлгохгүй байж, шударга үнэнч байх уу энэ хүн??????????????
-
17 Comments