antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2014 5 comments

7:1 харьцаатайгаар Германчууд Бразилийг буулган авлаа

нийтлэсэн Admin

germanӨнгөрсөн шөнө 04.00 цагт хөлбөмбөгийн ДАШТ-ний шөвгийн дөрвийн эхний тоглолт Бразил, Германчуудын хооронд боллоо. Тоглолт 7:1 харьцаатайгаар Германчууд Бразилийг буулган авсан юм. Бразилчуудын хамгийн гол тоглогчид болох Неймар гэмтэл авч, багийн ахлагч Тиагу Сильва торгуулийн улмаас талбайд гарахгүй болсон юм.

Германчууд 11 дэх минутад Тони Кроосын дамжуулалтаар Томас Мюллер гоол оруулж, тооны харьцааг нээсэн.

Харин тэмцээний 23 дахь минутад Германы шигшээ багаас Мирослав Клозе, 24, 26 дахь минутад Тони Кроос, 29 дэх минутад Сами Хедира гоол орууллаа. Солилцоогоор гарч ирсэн Андре Шюррле зургаа дахь бөмбөгийг тэмцээний 69 дэх минутад оруулснаар немцүүд энэ тэмцээнд хожих нь гарцаагүй боллоо. Дахиад 10 минутын дараа дахин нэг бөмбөг орж долоон гоолын эзэд болов.
Ийнхүү Германы шигшээ баг дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн дараагийн тэмцээн долдугаар сарын 10-нд Аргентин, Нидерландын шигшээ багийн хооронд болно.

Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх тэмцээн долдугаар сарын 13-нд болно.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • WOW (July 09, 2014 1:22:28 pm )

    Wonderfull! Germany’ll hold in World Cup 2014

  • залуу (July 09, 2014 3:45:56 pm )

    Германчууд магадгүй гэж бодсон л доо. Гэхдээ бразилчууд арай ч 7 бөмбөг алдана гэж ёстой бодоогүй шүү.

  • zocin (July 09, 2014 9:40:38 pm )

    ee chaavaas

  • Мөнхжаргал (July 09, 2014 11:54:18 pm )

    ИХ идсэний дараа өнж гэдэг. Германчууд түрүүлж чадахгүй.

  • Мөнхжаргал (July 09, 2014 11:54:44 pm )

    4 жилийн дараа Та нар уйлж ухилна аа.

antalya rent a car