antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2014 9 comments

Г.Сарангэрэл охины ирээдүйг та бид улам “баллах” гээд хэрэггүй юмсан

нийтлэсэн Admin

sarangerelХууль зүйн сайдын “нялх амраг” хэмээн нэрлэгдэх болсон 19-хэн настай жоохон охин Г.Сарангэрэлийг өнөөдөр танихгүй хүн ховор болжээ. Үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл дунд Г.Сарангэрэл охин юу хийхээ мэдэхгүй төөрч будилж яваа харагдах шиг. Хүүхэд насныха гэнэн занг гээгээгүй яваа энэ охиныг өнөөдөр Монгол улс даяараа үзэн ядаж янхан, хулгайч, хар тамхичин гэх мэтээр хараах болсон нь эмгэнэлтэй.

Хэдийгээр нийгэмд сөрөг мэдээллээр танигдсан ч Г.Сарангэрэлийг Монгол улсын иргэн хүн гэдгийг цөөхөн хэдэн монголчууд бид мартаж болохгүй. Найз нөхөдтэйгөө ид залуу насныхаа гэнэн томоогүй зангаасаа болж ийн гэмт хэрэгт сэжиглэгдэж, улс төрийн золиос болж байгаа нь харамсалтай. Гэхдээ дөнгөж 19-хэн насан дээрээ ийн нийгэмд гадуурхагдаж, элдвээр зүхэж байгаа түүний ирээдүйг бид баллаж болохгүй баймаар. Хүн залуу насандаа алдаж, онох зүйл байдаг нь амьдралын жам. Гэхдээ хүн алдаанаас суралцаж, алдаагаа дахин давтахгүй байхад л болох атал нийгэм тэр аяараа энэ охиныг харааж зүхвэл эргээд яаж босох билээ.

Өчигдөр хэвлэл мэдээлийн бай болоод байгаа Г.Сарангэрэл нарын анхан шатны шүүх хурал хаалттай болсон билээ. Тэднийг  хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татсан юм.

Гэвч Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлуулж, Г.Сарангэрэл нарыг цагдан хорих шийдвэр гаргасан. Учир нь Г.Сарангэрэл нарыг шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир тэднийг хорьж шүүх хурлыг хойшлуулсан гэнэ. Энэхүү шийдвэрийг сонссон охид уйлж эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан юм.

Тэрээр Г.Сарангэрэл шүүх хурлын үеэр толгойгоо боосон биеийн байдал нь хүндэвтэр харагдаж байлаа. Гэтэл түүнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд гадуур явж байхад үл таних этгээдүүд “Энэ нөгөө Г.Сарангэрэл байна” гээд шууд барьж аваад зодсон гэж түүний өмгөөлөгчид ярьсан юм.

Биеийн байдал нь нэлээн тааруу гэх дүгнэлтийг эмч нар гаргасан, шүүх хурлын өдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах байсан ч шүүгч нар таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэлээ. Г.Сарангэрэлийн бусдад зодуулсан гэх хэргийг БГД-ийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Хэдийгээр муу нэрээр олонд танигдсан ч хэсэг бүлэг этгээдүүдийн хэл амны бай болж, элдэвээр хэлүүлж буй тэр охины сэтгэлийг ойлгож болохгүй гэж үү. Ирээдүйд эх хүн, хүний гэргий болох энэ залуухан охин сэтгэлийн шархаа насаараа санаж явах нь мэдээж. Насан туршдаа бусдаас дальдчиж, олны хөлөөс хол явахад хүрнэ. Магадгүй энэ их доромжлол, гадуурхалыг үл тэвчиж амиа хорлоход хүрвэл яах вэ. Тиймээс та бид нэгнийгээ унаж бүдэрч явахад нь улам дээрээс нь дэвсэж хаях биш харин ч түшиж босгох хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • 1515 (July 08, 2014 3:52:48 pm )

    за сарангэрэл гээд туйлшраад ч яахав ээ өөр зөндөө охид амьдарлын хүндээс бүлүүд алдаж оноод эмэгтэйчүүдийн хорих д баййдаг юм байна лээ хар тамхи хэрэглэх нь амьдаралдаа хэт сагаад даварсан хүний ажил

  • zochin (July 08, 2014 3:59:13 pm )

    тийм ш дээ манайхаан одоо болийшдээ нэгнийгээ хэдий болтол гадуурхах юм бэ хэрвээ өнөөдөр та хэдийн хамаатан байсан бол… гээд бодоод үзээрэй.Бид адилхан л монголчууд байж .Хүн алдалгүй л яахав үнэн ч бай худлаа ч бай олны нүдэнд ил гарсан нь энэ охин болохоос биш цаанаа нь хичнээн хүн та нарын хамаатнууд ч ингээд явж байхыг үгүйсгэхгүй ш дээ. Хүн хүндээ илүүддэггүй гэдэгдээ.Энэ охины гэр бүлд нь ямар хэцүү байгаа бол.Бид нар хүн ш дээ.

  • ЗОЧИН (July 08, 2014 4:04:31 pm )

    Энэ Сарангэрэлийн нэрийг бид нар баллаагүй , харин өөрөө баллаад байгаа юм бишүү, Юу бичих гээд юу бичээд байгаа нь ойлгомжгүй байна.,Шуурхай. мн ээ. Охин гэнэн охин гэх юм тийм бол яахаараа хар тамхи хэргэлдэг, бас хажуугаар нь ах нартайгаа унтсан унтаагүй гээд л балай юм ярьж явдаг байнаа ??? Энэ бүгдийг нь хүмүүс заагаад байгаа юу? , энэ хүүхэн өөрөө хийдгээ юу? гэдгийг нь бас бодох хэрэгтэй. Тэгээд ер нь замбараагүй, завхай хүүхэн өөрөө хариуцлагаа үүрнэ биз.Эхнээсээ өөрийнхөө нэрийг бодох хэрэгтэй ш дээ.

    • çî÷èí (July 09, 2014 12:11:03 pm )

      äýìæèæ áàéíà ¿íýí ø äýý ÿìàð íýãýí ñýæ¿¿ð áàéãàà áîëîîä ë èéì þì áîëæ áàéãàà þì ç¿ãýýð õ¿íèéã þó ãýæ óëààí öàéì ã¿òãýâ ãýæ îâîîõîé áîñãîîã¿é áîë øààçãàé þóíä ñóóõàâ ººðºº áîëäîãã¿é ÿíõàí ë þì áàéãàà áèç

  • Anonymous (July 08, 2014 6:56:52 pm )

    Нэгэнт хар тамхинд орсон бол гаргах хэцүү .наад хүүхэн чинь буруугаа өөрөө ухаарахгүй бол бусад хүн сайн ярьсан ч муу ярьсан юу ч өөрчлөгдөхгүй.архи тамхи хар тамхи болон бусад төрлийн донг хүн өөрөө л тэмцэж байж ялж дийлж гарна.доош нь хийх тусам долоон бурхан шиг гялалзаж чадвал хэн ч чамайг дахин оролдохгүй.чадахгүй бол ядаж чимээгүйхэн амьдар.цаг хугацаа бүхнийг эмчилнэ

  • Anonymous (July 08, 2014 7:11:48 pm )

    Яахав сайн зүйл болвол сайн л биздээ.нэгэнт монголчуудыг энэ хэмжээнд давалгаалуулж чадсан юм чинь од л гэсэн үг.од гэрэлээс илүү сенсааци өдөөж чадлаа.хүн юугаараа яаж холлоо олж идэх нь хувь заяа нь яаж зурагдсанаас шалтгаална.нэг талаас үйлийн үр ч байж болнодоо.

  • Zochin (July 08, 2014 8:27:00 pm )

    Ovoo bosgoogui bol shaazgai yund suuhav temuujin ard tumneesee uuchlal guih heregtei er hun yum bol mun ys zuitei baij huuli zuin salbariig tolgoilj baigaa hunii huvid buh buruugaa hunii baga nylhaaraa ohind chiheed mongol eriin judag haana baina

  • zochin. (July 09, 2014 5:32:53 pm )

    Temuujing unagaah daalgavaraa bieluulj chadaagui uchir tushaal ogson mask zuusen bohiruudiinhaa otoond orj zoduulsan yum bish uu.Shoron ch yg odoogiin nohtsold ayultai daa ..Erh zuin shinchlel buren yvagdaj duusaagui baigaa bolohoor huuchinsag tsagdaagiin darga nariin gar urt heveeree baigaa bai daa. Ard irgediin amgalan taivan baidald zov zuitei erh zuich bolon huuliin shinchlel yuamar ih heregtei ve.Saidad amjilt husie.Haalttai busiig hagas neesen shuu ta odoo guitseeh heregtei.

  • зочин (July 09, 2014 7:57:37 pm )

    од болох гээд өөрөө өөрийгөө баллаад байгаа юм бишүү юун гэнэн гэж гэнэн хүн хар тамхи татаад өөрийгөө янхан гэхүү

antalya rent a car