antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2014 14 comments

Монголын боловсролын салбар дампуурч байна

нийтлэсэн Admin

gantomorshutis.Боловсрол

Улс орны болон хувь хүний хөгжилд боловсролын асар их үүрэгтэйг хүн төрөлхтөн ойлгосоор он удаан жил болж байна. Ойлгосноо хэрэгжүүлж чадсан улс орнууд хөгжлөөрөө тэргүүлж байна. Харин манай улсад сүүлийн 20 жил амтай бүхэн худал мэдэмхийрсээр боловсролын салбарын хөгжил тасралтгүй унасаар ирлээ. Өнөөдрийн залуу үе монгол хэлээрээ ч зөв бичиж чадахаа больж, математик, физик, химийн хичээлүүдийн ерөнхий мэдлэгээр дэлхийд сүүл мушгих болсныг элсэлтийн ерөнхий шалгалтын мэдлэгийн үнэлгээ, олон улсын байгууллагын туршилтын тестүүд нотолсоор байхад Боловсрол, шинжлэх ухааны яам түүнийг нуун дарагдуулах л ажлыг амжилттай хэрэгжүүлсээр. Энэ олон хулгай луйврууд, алдаатай гэрээ хэлцлүүд, ажлаа хийдүүлсэн хүнд сурталтнууд, авилга хуйвалдаанууд, улс төрийн буруу талцлууд, мэдэмхийрсэн дутуу мэдлэгтэнгүүд, чадваргүй мэргэжилтэн нэртнүүд, архичин янхнууд улс орныг мөхөлд хүргэхэд ойртож байна.

Боловсролын сайд

Өнгөрсөн он жилүүдэд боловсролын сайдаар ажилласан улайрсан улстөрч, хоосон рекламчид Монголын боловсролоор тоглож гүйцлээ. Ч.Сайханбилэг, А.Цанжид, Ө.Энхтүвшин, С.Төмөр-Очир, Ё.Отгонбаяр, Л.Гантөмөр нарт Монголоо гэсэн өчүүхэн ч сэтгэл байсангүй.  Тэд тойрон хүрээлэгчдээ албан тушаалаар тэтгэх, боловсролын байгууллагыг мөнгө угаах хэрэгсэл болгохоор улайран ажилласныг хийж байгаа хорлонтой ажлууд, хэрэгжүүлсэн бүтэлгүй төслүүд, хажуудаа авч ажилласан “утсан хүүхэлдэйнүүд”-ээс нь бүгдийг харж болно.

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Гантөмөр томилогдох үед овоо ухаалаг, зөв бодолтой, 1990 оноос хойш баруунд боловсрол эзэмшсэн, боловсролыг дээдэлдэг Япон ухамсрыг өөртөө шингээсэн хүн гарч ирлээ гэж цөөнгүй хүн баярласан ч тэр хүлээлт талаар болов. Боловсролын суурь шинэчлэлүүд хийгдсэнгүй. Авьяас хөтөлбөр, чанарын шинэчлэл гэх мэт үгийн утгын хувьд ч ойлгомжгүй өнгө зассан хэдэн зүйл эхлүүлсэн нэртэй л сууж байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого гэж санаачилсан ч түүнд суурь шинэчлэл, зарчмууд тусгагдсангүй. Өнгөрсөн 20 жилд энэ салбарыг унагасан гол хүмүүсийг зөвлөхөөр томилж тойрон хүрээлүүлээд энэ салбарыг сэхээнэ гэж найдах нь ч өрөвдөлтэй. Японд 1000 инжинер бэлтгэнэ л гэнэ. Үнэндээ Японы их сургуульд суралцах мэдлэгийн стандартад хүрсэн залуусыг Монголоосоо олох нь хамгийн хэцүү хэрэг болсныг ойлгож байгаа болов уу. Боловсролын яамны “хурган” дарга нар ч олны элэг доог болж гүйцэж байна.

Сайд гуай Монголын боловсролын систем, түүний нэг хэсэг болох дээд боловсролыг хэрхэн дампууруулж байгааг илтгэх маш олон баримт, үйлдлүүд ил болж, бүх нийтээр хоорондоо ярилцсаар удлаа. Тэр бүгдээс ганц жишээ болгож ШУТИС-иар хэрхэн тоглож байгааг харцгаая.

ШУТИС

Улс орны хөгжил боловсролоос шууд хамаардаг. Шинжлэх ухаан, технологийн эрин үед инженер, технологийн ажиллах хүчин нь улсын гол баялаг боллоо. Монголын инженерийн боловсролыг ШУТИС-р төлөөлүүлж ойлгож болно. Улс орноо боддог Боловсролын сайд бол ШУТИС-ийг зөв хөгжүүлж, алив гаж зүйлээс хамгаалан дэмжих үүрэгтэй байх сан. Гэтэл шал эсрэг үйлдлийг удаа дараа хийж ирлээ. Санаатай хорлон сүйтгэх ажиллагаа дэс дараатайгаар явуулж байна. Тухайлбал:

  • Дээд сургуулийн удирдлага, менежментийг бүрэн устгалаа. Сайд болонгуут өөрийн төлөөний гэх мэргэжлийн бус сүгсэлзүүр улстөрч Д.Батчулуун гэгчид сургуулийн бүх эрхийг өгч сургуулийн  удирдлагыг бусниулах ажиллагааг маш хурдтайгаар явууллаа. Түүний үр дүнд сургуулийн захиргааны бүтэц улам томорч олон үл бүтэх улс төрчдийн хамаатан садан, боловсролын яамны албан тушаалтнуудын гэр бүл, ах дүүсээр дүүрлээ.. Зарим нэгэнд нь зориулж хэрэгцээгүй албадыг бий болгож том өрөөтэй, мэдлэг чадваргүй, сүржигнүүр албадын дарга нарын “бүлэг” үүсч, ШУТИС удирдлага менежментийн хувьд бүрэн дампуурав.
  • Дээд сургуулийг мөнгө угаах газар болгон хувиргав. Боловсролын салбар бол хамгийн гэгээлэг үйл ажиллагаа явуулдаг салбар. Боловсролд оруулсан хөрөнгө урт хугацаанд хүний хөгжлөөр дамжин үр ашгаа өгдөг. Энэ салбарыг наймааны талбар болгож их мөнгө олж, ашиг олохыг бодож ч болохгүй. Монголын хамгийн олон оюутантай их сургууль ШУТИС-ийг хамгийн их мөнгө эргэлддэг гэж зоосны нүхээр харж тэр мөнгөнд эзэн суух шинэ санааг өмнөх сайд Ё.Отгонбаяр анх олж харснаар өөрийн хүн Дамдиннямыг ШУТИС-ийн аж ахуй эрхэлсэн проректороор тавьжээ. Лу.Гантөмөр сайдаар томилогдонгуут энэ санааг таалан хүлээн авч бүр цааш нь баяжуулан хөгжүүлэв. Тэрээр Д.Батчулуун гэгчийгээ эдийн засаг, санхүү, хөгжил хариуцсан ТЭРГҮҮН ПРОРЕКТОР болгон тавьж нэгдүгээр гарын үсэг зурах эрх олгов. Ийм албан тушаал Монгол Улсын түүхэнд ийнхүү анх удаагаа бий болсон нь энээ. Аль ч байгууллага, компанийн дарга нь л нэгдүгээр гарын үсэг зурдгийг санаатайгаар зөрчин ТЭРГҮҮН проректор, НЭГДҮГЭЭР гарын үсэг авсан хүн эзэндээ ямар их өртэй болсон бол? ШУТИС-ийн их хөрөнгөд эзэн суусан сайдын төлөөлөгч мөнгө угаах бүтцээ байгуулж олон шинэ албадыг байгуулж, нягтлангуудаа асар хурдтайгаар сольсноор даалгавараа биелүүлэх ажилдаа ханцуй шамлан орсон юм.

Сонгон шалгаруулалтын утгыг алдуулав. Аливаа сонгон шалгаруулалт тухайн ажлыг хамгийн сайн хийж чадах хүнийг зөв олох зорилготой байдаг. Гэтэл ШУТИС-ийн захирлын сонгон шалгаруулалт, салбар сургуулиудын захиралуудын сонгон шалгаруулалт нь хамгийн муухай бөгс долоогч, дуулгавартай үүрэг биелүүлэгч, том улстөрчийн төлөөний хүн шалгаруулах уралдаан болж өнгөрлөө. 16 байсан бүрэлдэхүүн сургуулийн тоог 8 болгон захиралыг нь шинээр томилоход сайд Гантөмөр, газрын дарга Насанбаяр, Лувсанжамц нар машид идэвхийлэн оролцож өөрсдийн хүнийг хүчээр томилуулсан байна. ШУТИС-ийн 8 сургуулийн шинэ захирлуудын дотор баруунд боловсрол эзэмшсэн шинэ цагийн хүн Монголын боловсрол дампуурч байна

Боловсрол

Улс орны болон хувь хүний хөгжилд боловсролын асар их үүрэгтэйг хүн төрөлхтөн ойлгосоор он удаан жил болж байна. Ойлгосноо хэрэгжүүлж чадсан улс орнууд хөгжлөөрөө тэргүүлж байна. Харин манай улсад сүүлийн хорин жил амтай бүхэн худал мэдэмхийрсээр боловсролын систем нь тууштай унасаар ирлээ. Өнөөдрийн залуу үе монгол хэлээрээ ч зөв бичиж чадахаа больж, математик, физик, химийн хичээлүүдийн ерөнхий мэдлэгээр дэлхийд сүүл мушгих болсныг элсэлтийн ерөнхий шалгалтын мэдлэгийн үнэлгээ, олон улсын байгууллагын туршилтын тестүүд нотолсоор байхад Боловсролын Яам түүнийг нуун дарагдуулах л ажлыг амжилттай хэрэгжүүлсээр. Энэ олон хулгай луйврууд, буруу гэрээ хэлцлүүд, ажлаа хийдүүлсэн хүнд сурталтнууд, авилга хуйвалдаанууд, улс төрийн буруу талцлууд, мэдэмхийрсэн дутуу мэдлэгтэнгүүд, чадваргүй мэргэжилтэн нэртнүүд, архичин янхнууд улс орныг мөхөлд хүргэхэд ойртож байна.

Боловсролын сайд

Өнгөрсөн он жилүүдэд боловсролын сайдаар ажилласан улайрсан улс төрч, хоосон рекламчид Монголын боловсролоор тоглож гүйцлээ. Сайханбилэг, Цанжид, Энхтүвшин, Төмөр-Очир, Отгонбаяр, Гантөмөр нарт Монголоо гэсэн өчүүхэн ч сэтгэл байсангүй.  Тэд тойрон хүрээлэгчдээ албан тушаалаар тэтгэх, боловсролын байгууллагыг мөнгө угаах хэрэгсэл болгохоор улайран ажилласаныг хийж байгаа хорлонтой ажлууд, хэрэгжүүлсэн бүтэлгүй төслүүд, хажуудаа авч ажилласан утсан хүүхэлдэй нараас нь бүгдийг харж болно.

Боловсролын сайдаар Гантөмөр томилогдох үед овоо ухаалаг, зөв бодолтой, 90 оноос хойш баруунд гарч боловсрол эзэмшсэн, боловсролыг дээдэлдэг Япон ухамсарыг биедээ шингээсэн хүн гарч ирлээ гэж цөөнгүй хүн баярласан ч тэр хүлээлт талаар болов. Боловсролын суурь шинэчлэлүүд хийгдсэнгүй. Авьяас хөтөлбөр, чанарын шинэчлэл г.м үгийн утгын хувьд ч ойлгомжгүй өнгө зассан хэдэн зүйл эхлүүлсэн нэртэй л сууж байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого гэж санаачилсан ч түүнд суурь шинэчлэл, зарчмууд тусгагдсангүй. Өнгөрсөн 20 жил энэ салбарыг унагасан гол хүмүүсээр зөвлөх хийлгээд энэ салбарыг сэхээнэ гэж найдах нь үнэхээр өрөвдөлтэй. Японд 1000 инжинер бэлтгэнэ л гэнэ. Үнэндээ Японы их сургуульд суралцах мэдлэгийн стандартад хүрсэн залуусыг Монголоосоо олох нь хамгийн хэцүү хэрэг болсныг ойлгож байгаа болов уу. Боловсролын яамны хурган дарга нар ч олны элэг доог болж гүйцэж байна. Тэнэг мөртлөө мэдэмхийг нь яалтай.

Сайд гуай Монголын боловсролын систем, түүний нэг хэсэг болох дээд боловсролыг хэрхэн дампууруулж байгааг илтгэх маш олон баримт, үйлдлүүд ил болж, бүх нийтээр хоорондоо ярилцсаар удлаа. Тэр бүгдээс ганц жишээ болгож ШУТИС-иар хэрхэн тоглож байгааг харцгаая.

ШУТИС

Улс орны хөгжил боловсролоос шууд хамаардаг. Шинжлэх ухаан, технологийн эрин үед инженер, технологийн ажиллах хүчин нь улсын гол баялаг боллоо. Монголын инженерийн боловсролыг ШУТИС-р төлөөлүүлж ойлгож болно. Улс орноо боддог Боловсролын сайд бол ШУТИС-ийг зөв хөгжүүлж, алив гаж зүйлээс хамгаалан дэмжих үүрэгтэй байх сан. Гэтэл шал эсрэг үйлдлийг удаа дараа хийж ирлээ. Санаатай хорлон сүйтгэх ажиллагаа дэс дараатайгаар явуулж байна. Тухайлбал:

  • Дээд сургуулийн удирдлага, менежментийг бүрэн устгалаа. Сайд болонгуут өөрийн төлөөний гэх мэргэжлийн бус сүгсэлзүүр улс төрч Д.Батчулуун гэгчид сургуулийн бүх эрхийг өгч сургуулийн  удирдлагыг бусниулах ажиллагааг маш хурдтайгаар явууллаа. Түүний үр дүнд сургуулийн захиргааны бүтэц улам томорч олон үл бүтэх улс төрчдийн хамаатан садан, боловсролын яамны албан тушаалтнуудын эхнэр, нөхөр, ах дүүгээр дүүрлээ. Ажлаа огтхон ч мэддэггүй, Батчулууны өрөөгөөр эргэлддэг сүрэг бий боллоо. Зарим нэгэнд нь зориулж хэрэгцээгүй албадыг бий болгож том өрөөтэй, мэдлэг чадваргүй, сүржигнүүр албадын дарга нарын сүрэг үүсч, ШУТИС удирдлага менежментийн хувьд бүрэн дамдуурав.
  • Дээд сургуулийг мөнгө угаах газар болгон хувиргав. Боловсролын салбар бол хамгийн гэгээлэг үйл ажиллагаа явуулдаг салбар. Боловсролд оруулсан хөрөнгө урт хугацаанд хүний хөгжлөөр дамжин үр ашгаа өгдөг. Энэ салбарыг наймааны талбар болгож их мөнгө олж, ашиг олохыг бодож ч болохгүй. Монголын хамгийн олон оюутантай их сургууль ШУТИС-ийг хамгийн их мөнгө эргэлддэг гэж зоосны нүхээр харж тэр мөнгөнд эзэн суух шинэ санааг өмнөх сайд Ё.Отгонбаяр анх олж харснаар өөрийн хүн Дамдиннямыг ШУТИС-ийн аж ахуй эрхэлсэн проректороор тавьжээ. Лу.Гантөмөр сайд болонгуутаа энэ санааг таалан хүлээн авч бүр цааш нь баяжуулан хөгжүүлэв. Тэрээр Д.Батчулуун гэгчийгээ эдийн засаг, санхүү, хөгжил хариуцсан ТЭРГҮҮН ПРОРЕКТОР болгон тавьж нэгдүгээр гарын үсэг зурах эрх олгов. Ийм албан тушаал Монгол улсын түүхэнд ийнхүү анх удаагаа бий болсон нь энээ. Аль ч байгууллага, компанийн дарга нь л нэгдүгээр гарын үсэг зурдгийг санаатайгаар зөрчин ТЭРГҮҮН проректор, НЭГДҮГЭЭР гарын үсэг авсан хүн эзэндээ ямар их өртэй болсон бол? ШУТИС-ийн их хөрөнгөд эзэн суусан сайдын төлөөлөгч мөнгө угаах бүтцээ байгуулж олон шинэ албадыг байгуулж, нягтлангуудаа асар хурдтайгаар сольсноор даалгавараа биелүүлэх ажилдаа ханцуй шамлан орсон юм.
  • Сонгон шалгаруулалтын утгыг алдуулав. Аливаа сонгон шалгаруулалт тухайн ажлыг хамгийн сайн хийж чадах хүнийг зөв олох зорилготой байдаг. Гэтэл ШУТИС-ийн захиралын сонгон шалгаруулалт, салбар сургуулиудын захиралуудын сонгон шалгаруулалт нь хамгийн муухай бөгс долоогч, дуулгавартай үүрэг биелүүлэгч, том улс төрчийн төлөөний хүн шалгаруулах уралдаан болж өнгөрлөө. 16 байсан бүрэлдэхүүн сургуулийн тоог 8 болгон захирлыг нь шинээр томилоход сайд Гантөмөр, газрын дарга Насанбаяр, Лувсанжамц нар машид идэвхийлэн оролцож өөрсдийн хүнийг хүчээр томилуулсан байна. ШУТИС-ийн 8 сургуулийн шинэ захирлуудын дотор нэг ч баруунд боловсрол эзэмшсэн шинэ цагийн хүн байсангүй. Тэд гадаадад боловсорч, ажиллаж амьдарч байгаад ирсэн шинэ үеийн сэхээтнүүдийг оруулахгүй байх бодлого хэрэгжүүлж буй илэрхий харагдаж байна.
  • Их сурууль улстөрчдийн тоглоом, өрөө цайруулах газар болов. Д.Батчулуун нь Л.Гантөмөр сайдын харьяалагддаг “Нэг ардчилал” клубын нөлөө бүхий хөрөнгө оруулагч гэдгээ бахархалтайгаар зарладаг. Албан тушаалуудад намын фракцуудын төлөөлөгч, яамны дарга нарын хамаатныг авдаг нь бүх томилгооноос харагдана. Дэд сайд Б.Ургамалцэцэгийн хүн, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнийн эгч, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын нөхөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн эхнэр гээд өчнөөн олон хүн гэнэт тодорч захирал, дарга, мэргэжилтэн болцгоов. Д.Батчулуун өөрийн хувийн өрөө цайруулахын тулд шинэ алба байгуулж өрөндөө албан тушаал өгсөн тохиолдол бүрийг сургууль даяараа шивэр авир хийн ярьцгааж байна.
  • Удирдах, удирдуулах ёсны хэм хэмжээг алдагдуулав. Байгууллагын тэргүүн нь хуулиар олгогдсон эрх мэдлийг авч, хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. Хариуцлагаа ухамсарласан дарга хамгийн сайн мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэхийг зорьдог нь ёс. ШУТИС дээр энэ бүгд алдагдсан тул энэ сургууль зөв ажиллах ямар ч найдваргүй боллоо. Тэргүүн дэд нь хамгийн том машинийг нь унаад, нэгдүгээр гарын үсгийг нь зураад, бүх томилгоог улс төр, хамаатан садангийн томилгоо болгож байхад ректор нь бүлх залгисан мэт хүлцэнгүй суугаа нь харамсалтай. Бусад томилогдсон албан тушаалтнууд нь удирдах, удирдуулах зарчмыг хөрөнгө мөнгөний тооцоо, улс төрийн хамаарал, төрөл төрөгсдийн сүлжээ гэж ойлгож буй газар ямар ч менежмент явуулах боломжгүй юмаа.
  • Боловсролын байгууллагын чиг үүргийг өөрчлөхийг оролдож байна. Их дээд сургуулийн үндсэн чиг үүрэг нь сургалт болон судалгаа байдаг.  Хамтарсан төсөл хөтөлбөрт оролцох, инноваци сэтгэлгээний суурь тавих хэлбэрээр оролцдог. Гэтэл ШУТИС стартап компаниуд байгуулах тухай баахан үлгэр ярьж, таблет үйлдвэрлэж оюутнуудаас мөнгө хураах гэх мэт бүтэлгүй оролдлогыг тасралтгүй хийсээр байна. Шинээр томилогдсон захирал дарга нар нь бүгд л бизнес хийх юм ярьчихсан хэдэн солонгос, япон олоод дагуулчихсан явж байна. Сургууль бол бизнесийн байгууллага биш ээ.
  • Брендээ устгасан бүтцийн өөрчлөлт. Бүтцийн өөрчлөлтийг ажлаа улам сайжруулах зорилгоор хийдэг. Гэтэл ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт нь хэт хэлбэр хөөсөн, ямар ч бодлогогүй, цөөн хэдэн сургуулийн лоббид дулдуйдсан, ямар ч алсын хараагүй хийгдсэнээс улс дотроо бий болсон бренд КТМС, Дизайны сургууль, лицей гэх мэтээ устгаж, олон улсын магадлан итгэмжлэлүүдээ эзэн хаяггүй болгож хаялаа. ШУТИС-ийн лицей сургууль Монголдоо нэр хүндтэй байсан. Гэтэл энэ сургуулийг Батчулуун хувийн бизнес болгох сэдлээр үндсэндээ устгаж байна.

Эрхэм сайд та ШУТИС-иас савраа татахгүй бол энэ сайхан сургууль удаан тэсэхгүй нь ээ.

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • ЗОЧИН (July 07, 2014 10:49:02 am )

    багш
    нарт
    2сая
    төгрөг
    өгөхөө
    болих
    хэрэгтэй
    шал
    худлаа
    дүгнэж
    өгдөг
    шүү
    авч
    байгаа
    шалгалтаа
    стандартдаа
    тохируулан
    аваачээ
    сүүлийн
    үеийн
    сурах
    бичгүүд
    чанаргүй
    байна

    • ЗОЧИН (July 07, 2014 7:16:53 pm )

      сбд
      хүүхдийн
      хөгжил
      төлөвшлийн
      дэвтэр
      гэж
      шал
      дэмий
      багш
      нарын
      цагийг
      үрсэн
      ажил
      байна

  • Гончиг (July 07, 2014 12:07:35 pm )

    Батчулуун яах вэ. Тэр Х.Энхжаргал гэж нөхөр жинхэнэ бужигнуулж байна аа. Тэр хүн ХУ намын үед Эрчмийн сургуулийн захирлыг 15 жил хийсэн жинхэнэ улаан коммунист хүн яахаараа ардчилсан нам засаг барьж байгаа энэ үед бүр томроод проректор болдог бна аа. Тэр хүн би бүгдийг би мэднэ эд нар бүх зүйлээ надаас асууж байгаа гээд л салбар сургуулиудаараа яриад явдаг сурагтай. Энхжаргалын гар хөл болсон Баттогтох гэдэг авгай хүртэл би дарга болно бүгдийг зохицуулна гээд яваа гэнэ үү. Тэр Баттогтохыг хэн бэ гэдгийг ШУТИС-нхан андахгүй дээ.Энэ сайхан сургууль дууслаа даа.

  • зочинзочинзочинзочин (July 07, 2014 1:38:12 pm )

    Насанбаяр, Батсүх, Электрон жаалууд ЕБ лийг үнэхээр балаж байна, яанаа, зөв аваад явбал хэн ч байсан яахав эдгээр хүмүүсийг болиуулах хэрэгтэй байна, хэлэх үг алга ЯАНАААА????

  • зззззз (July 07, 2014 1:41:23 pm )

    Өмнө муу л байсан гэх байх гэхдээ арай ч ийм байгаагүй ээ, 6 настай анхны туршилт, 11 жилийн 12 жилийн тогтолцоонд шилжих гээд том ажлууд зохион байгуулалттай явж байсан , Одоо бүр учраа олохоо болиод байна даа.

  • Battulga (July 07, 2014 3:27:30 pm )

    Боловсролыг Гантөмөр бус Насанбаяр гэгч хов зөөж удирддаг гэсэн. Энэ авгай боловсролыг урагшлуулах бус булшлах ажлыг хийж байгаагаа ч өөрөө мэдэхгүй байгаа бололтой. Яагаад гэвэл энэ салбарыг мэдэхгүй учир

  • khelekhch ug alga (July 07, 2014 3:34:50 pm )

    Ene Gantumur Khudlaa yarikhaas tsaashgui nukhur baisan yum bna /bi l bukhniig medne, chadna gesen nukhduud l khamgiin khudlaa baidag yum bna/

  • irgen (July 07, 2014 3:35:31 pm )

    khelber khoogch

  • Мэдээж (July 07, 2014 3:44:39 pm )

    Улаанбаатарын их сургуулийг шууд ашигн сонирхлын зөрчилтэйгээр МУИС д нийлүүлсэн Хувьчилж авах гээд л аоиагаа алдсан юм хийгээд бна даа Үүнийхээ горыг ч амсанаа та нар нэг

  • Anonymous (July 07, 2014 4:26:31 pm )

    Bolovsrolin salbar hudal yarisan alban tushaal, mongo hooson heden hynii togloom bolloo yana daa. NBG gej dampuursan gazar ba.

  • biii (July 07, 2014 6:16:11 pm )

    ene salbar balarsnii ilrel ni elseltiin shalgaltiin dun 30000 garan huuhdees 1000 orchim l toon deeree tentslee gene uu.arai ch dee,hairan tsag hugatsaa horongo mongo olon bagshiin zutgel…heleh ch ug alga daa

  • bek (July 08, 2014 12:29:51 am )

    daanch dee xanuul chingeltei geed olon zaxirluudiig amerik japan yawuulaad bsan mongoo bolowsroldoo zartcuulaxgvi yawdaa. 115. 57 gex metiin surguuliin teneg ni dendsen awgai nar shvvdee. ted yu suraw… NBG gej erx medel ix zantai want uls bna. Said ni meddeggvi l ym bxdaa xoorxii. mongol xelnii tcendsvren gej uxaandaa uxna ishgee uur utcaar erdem medleg muixar tenegee xamaad xiisen teneg 1 bna. baga xariutcsan tenegiig deer ni nembel bvvr l dampuuruulna l gene shvv

  • urlag (July 08, 2014 2:22:12 am )

    BGD-iin 28-r surguuli dampuurax tun doxoj bna shvv)))) dvvrgiin teneg tolgoilson darga naraa….ene songon shalgaruulaltad oroogvi zaxiral bolson teneg awgai surguuliin oi geed xeden togrognii xoinoos gvisen zaluu bagsh naraa ajlaas ni xalj bna shvv. OORIIG NI XURDXAN XOOWOL TAARNA SHVV SAIDAA> IIM L TENEG ZAXIRALUUD AJIL UNAGAXAD SAIN NOLOO VZVVLEED BNA

  • sanaa zovson hun (July 15, 2014 9:42:06 am )

    EBS iin surguuliin zahiral menejeruudiin songon shalgaruulaltiig anhaaraachee.BZD iin Amgalan tsogtdolboriin zahiral Alima ardchilsan namiin tomilgoogoor garch irsen ymar ch bagsiin es zui, udirdah ur chadvar muutai har zahiin heruulch avgai shig hun b.aa. ug ni bi ardchilaliig demjij oilgodog b.san harin ene huniig haraad ard.namiin bolovson huchin bolosrol nimgen arai l bish yum b.a gej oilgoj b.a.mun tus surguuliin 3 menejer zahiraltsiga 4 hun fizikiin bagsh mergejiltei buguud busad hicheeliidiin talaar medler muu b.dag zereg dutagdal ih b.dagt anhaarsh heregtei b.a.

    talaar

antalya rent a car