antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 5, 2014 1 comment

Сүхбаатар аймаг наадмаа хаалттай хийх гэнэ

нийтлэсэн Admin

suhbaataraimagСүхбаатар аймаг наадмаа хаалттай хийхээр болжээ. Тодруулбал тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид гадны бөхийг барилдуулахгүй байх шийдвэр гарган мэдэгдэл гаргасан байна. Тэрхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргье.
Эртний хүчит бөхчүүд хийгээд хурдан шандаст алтан тууртын өлгий Сүхбаатар аймгийн баяр наадам жил бүр долдугаар сарын эхээр болдог уламжлалтай. Сүүлийн жилүүдэд төрийн наадмын дэвжээнд адууныхаа хурдан хурцаар ялгарч байгаа тус аймгийн уяачид улсын наадамд ирж уралдан нутаг орныхоо нэрийг гаргасан сайхан амжилт үзүүлж байгаа. Иймд бид баяр наадмаа улсын их баяр наадмын сунгаан байдлаар эрт хийж байна. Харин улсын наадамтай давхцуулалгүй эрт хийж байгаа энэ байдлыг маань далимдуулан гадны аймгийн бүлэг бөхчүүд ирж наадам будлиантуулдаг болоод байна. Одоогоос гурван жилийн өмнө Увс болон Говь-Алтай аймгийн бөхчүүд ирж барилдан улсын цолтнууд нь аймгийн бага цолтноо том цолонд зүтгүүлж хоорондоо марган зодоон цохиондоо хүрсэн.
Говь-Алтайн нэр бүхий залуу бөхийг хасаж байж наадмаа үргэлжлүүлсэн. Манай аймгаас улсын цолонд барилдах бөхчүүд нь төрийн наадамд зодоглож, залуус нь орон нутагтаа барилдаж байгаа. Улсын цолтнуудын удаа дараагийн ийм бусармаг үйлдлээс болоод бүтэн жилийн турш бэлтгэлээ хийж, бөхийн дэвжээний үнэн хүчийг үзэхээр зорьж байгаа манай нутгийн залуус хохирч үлддэг. Улсын цолтнууд чимэг нэмэх гэж барилдахгүй нь тодорхой. Сүхбаатар аймгийн залуусыг барилдахаар очиход Хэнтий, Дорнод гээд бусад аймгуудад барилдуулахгүй байгаа. Иймд энэ жилийн Сүхбаатар аймгийн баяр наадмыг тус аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тушаалаар хаалттай хийх болсныг мэдэгдэж байна.

Сүхбаатар аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчид

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (July 05, 2014 4:25:06 pm )

    үнэн үнэн Дарханы наадмыг хөгшин начин хар Батмөнх өөрийн хүү а,а Сүхбаатартайгаа нийлж жил бүр хорлож байгаа,бас тэр муу Увсын начин Даваасамбуу сда бас

antalya rent a car