antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2014 1 comment

“Шөнийн музей” өнөөдөр нээгдэнэ

нийтлэсэн Admin

joijinlamiinsumЧойжин ламын сүм музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шөнийн музей” арга хэмжээ долдугаар сарын дөрвөнд буюу өнөөдөр 21.00 цагаас 00.00 цагийн хооронд үүдээ нээнэ. 2013 оны “Шөнийн музей” хөтөлбөрийг ССАЖЯ-наас зохион байгуулж, тус музейн ажилтан, сэргээн засварлагч, зураач, бурхан урлаач Л.Дарьсүрэнгийн уран бүтээлийн үзэсгэлэнг толилуулж байсан юм.
Харин энэ жилийн хувьд Монголд орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд болж буйгаар онцлог аж. “Шөнийн музей” хөтөлбөрийн хүрээнд ардын урлагийн тоглолт, цамын бүжиг, жазз болон үлээвэр найрал хөгжмийн тоглолт зэргийг олон нийтэд сонирхуулах аж.
“Шөнийн музей 2014” арга хэмжээний тасалбарын үнэ 25 мянган төгрөг бөгөөд хүрэлцэн ирсэн зочид халуун аарц, зууш, цагаан идээгээр үйлчлүүлэх боломжтой.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (July 05, 2014 11:46:03 am )

    Poo ymar unetei mbe

antalya rent a car