antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2014 2 comments

Их аварга Д.Дагвадоржийн 100 сая иенийг залилсан өвгөн 5.5 жилийн ял сонсжээ

нийтлэсэн Admin

shudarga_mn_1404352832_14Токио хотын шүүх сүмогийн их аварга Асашёрюүгаас 100 сая йенийг залилангийн аргаар завшсан 78 настай Такео Кикүчи гэх бизнесмэнд 5.5 жилийн хорих ял оноожээ.  Такео Кикүчи өөрийн хамсаатан Такахару Күмадагийн хамтаар 2009 онд их аваргатай уулзахдаа, Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийн тулд гадаадад хадгалуулж буй алтан гулдмайнуудаа бэлэн мөнгө болгохоор шийдвэрлэсэн тухайгаа ярьсан аж. Тэгээд алтан гулдмайнуудыг хадгалуулсан төлбөрийг төлж, бэлэн мөнгөөр худалдахын тулд 100 сая йен яаралтай хэрэг болоод буйг учирлаад тусламж гуйсан гэнэ. Их аварга ч төдөлгүй тэдний гуйсан мөнгийг өгчээ.  Гэвч 100 сая иен луйвардсан өвгөн Д.Дагвдоржоос байнга зугатаах болсон тул тэрбээр шүүхэд хандсан гэнэ. Шүүх хурлын явцад Такео Кикүчи хэмээх энэ өвгөнд ямар ч алтан гулдмай байхгүй гэдэг нь тогтоогдсон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • yag tiim (July 05, 2014 9:17:59 pm )

    tegnee shunal uuntei tsug yvj bna

  • Anonymous (July 06, 2014 2:36:31 pm )

    yahaw mongol ulsaa gesen setgel baiwa lboloo

antalya rent a car