Миний нэрийг Lee Chang гэдэг. Тиймээ яг кино од Bruce Lee болон Jackie Chan гэх нэрүүдийг нийлүүлсэнтэй адил . Холливуудад нэрийг нь дуудахад амархан байлгахаар тэр 2 хятад Bruce болон Jackie гэх нэртэй болсон байх. Бага залуу насандаа тэдэнтэй адил үсэрч дэвхцэж Кунг-Фу гэдгийг нь бүрэн эзэмшиж алдартай жүжигчин болох юм сан гэж мөрөөдөж байснаас биш хэзээ нэгэн цагт тэдний нэрээр өөрийгөө дуудуулж явна гэж санасангүй. Уг нь бол эцэг эхээс минь заяасан нэрийг Эрхэсбаяр гэдэг. Социализм нурж ардчилалын салхи сийгэж эхэлсэн 1988 онд энэ хорвоод мэндэлсэн юм.
Миний хувьд энэ нэр тухайн үед нийтлэг , уйтгартай, утгагүй мэт санагддаг байсан ч хөөрхий өвөө маань энэ нэрийг их билэгшээн халамцуу үедээ Эрхэс гэдэг бол ертөнцийнх, Баяр гэдэг бол хүмүүнийх гээд л духан дээр үнэрлэдэг байсан. Эрхэсбаяр хэн ч сонссон энгийн бөгөөд гоц гойд юм байхгүй нэр, гэсэн хэдий ч яг одоо Тэнүүн, Ирмүүн, Тэмүгэ /хуучин миний дуртай байсан нэрнүүд/ гэх нэрнүүдээс хамгийн сайхан сонсогдож байгаа.
Энэ нэрээр ахин дуудуулахын тулд юу ч хийсэн ч бэлэн байна. Харин намайг одоо харсан хүн болгон Ли гэж дууддаг. Найзууд маань хүртэлшүүдээ. Тэд намайг Баяраа гэж дуудахаа 2024 оны 10 сарын 2 ноос хойш больсон. Улаан лянхуа өдрөөс яг 3 жил 2 сар 18 хоногийн өмнө , Газрийн тухай шинэчилсэн хууль батлагдаж БНХАУ-н Ардын намын хороотой хамтын хөгжлийн гэрээнд Монгол улсын засгийн газар гарийн үсгээ зурснаас 15 жил 1 сар 8 хоногийн өмнө.
Энэ л өдөр Ар Монголын автономит улсын иргэн бүрийн иргэний үнэмлэхийг шинэчилсэн билээ. Зүгээр ч нэг шинэчлээгүй иргэн бүр шинэ нэртэй болсон юм. Олон хүний дургүйцэл, зэвүүцлийг зэрэг хүргэсэн ч зэвүүцсэн болгон дуугарсангуй. Дуугарсан нэгнийг нь хорьж болохгүй нэгнийг нь хороож байсан учраас аргагүй л байх. Уйгар, Төвдүүдийг зулын гол болж эсвэл өөрийгөө дэлбэлж байсныг мэдээгээр л үздэг байлаа. Бидэнд тохиолдохгүй мэт л санаж явсан минь буруу байж.
Хараал идэг. Монголын газар нутгийг хараал идэг, монголын үүх түүхийг хараал идэг, монгол ёс заншилыг хараал ид, уртын дуу, хөөмий энэ бугдийг хараал ид. Тэр тусмаа монголчуудыг хараал ид. Монголоо зарсан монголчуудыг. Тэр хүнтэй уулзахаас өмнө би зөвхөн хятадуудыг л үзэн яддаг байлаа. Бүхэл бүтэн 40 жил би буруу хүмүүсийг үзэн ядаж байснаа сая мэдсэн юм. Бүхэл бүтэн 40 жил би өөрийнхөө эрх ашгийн эсрэг тэмцэж байж, эцэст нь энэ чийгтэй 5*6 м2 өрөөнд өөрийгөө хорьжээ.
Хямралын дараахан зэсийн нөөц дууссан Эрдэнэт хотын суурин дээр Монголын хамгийн том хорих лагер баригдсан юм. Монголын төлөө амаа ангайсан, амиа өгөх гэсэн бүхнийг хориод эхлэхээр хонь шигээ номхон болсон иргэд Чингисийн талбайд нь шар таван хошуутай улаан туг мандаж хятадын төрийн дуулал эгшиглэн, цэргийн жагсаал болоход хэн ч юу ч дуугарсангүй, хөдөлсөнгүй. Инээдтэй юм шүү. Хамгийн олон эх орончидтой улсыг Монгол л гэж бодож байлаа.
ЮНЕСКО-н соёлын өвд Монгол гэсэн бүхэн Хятадын нэр дээр бүртгэгдсэн байсан учир Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм байна лээ. Тиймээс ч биднийг Автономит засаглалд шилжихэд Европын холбоо хүртэл дэмжиж байсан юм.
Их сургуулиа төгсөөд удалгуй ажилтай болчоод өөртөө хэт эрдэж халаасандаа байхгүй тэр их мөнгөөр 56м2 2 уруу байрыг 59 сая төгрөгөөр худалдаж авахаар 15 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэй банкны зээлийг сонирхон зээлийн эдийн засагчтай нь уулзаж билээ. Яг ямар мөнгөөрөө ч төлөх гэж байсан юм хэрэв авсан бол лавтай миний сарын цалин зээлийг хүүтэй нь төлөхөд хурэлцэхээргуй байсан шиг санагдаж байна. Гэсэн хэдийч залуу хун, өөдрөг мөрөөдөмтгий байсныг ч хэлэх үү тэр эдийн засагчтай хамт сонирхож байсан байраа үзэж өрөөгөөр нь сонирхож байхдаа жижиг өрөөг нь унтлагын өрөө болгоно гэж бодож байсан юм. Гэхдээ миний одоо байгаа энэ өрөөнөөс хамаагуй том байсан юм шүү. Бас дулаахан. Тиймээ өмхий, чийгтэй харанхуй өрөөнд орж ирээд 2 жил болж байна. Амтгүй бөгөөд махгүй хоолыг нь өдөр бүр идсээр байгаад сүүлдээ дасчиждээ. Хэрвээ энэ хүн өрөөнд хамт байгаагуй бол над шиг тэвчээргүй нь амиа аль хэдийнээ хорлочихсон байгаа. Америкад амиа хорлолт хамгийн элбэг тохиолддог нэг өдрийг мэдэх үү? Валинтин бишээ, Халловээн бол бүүр ч биш тиймээ энэ өдөр бол Кристмас. Яагаад гэжүү? Зул сарын баяр бол яг л манай цагаан сартай адил, гэр бүл, найз нөхөд гээд бүх л дотны хүмүүстэйгээ уулзаж биэ биеэтэйгээ хамт өнгөрөөдөг баяр. Ганцаардал гэдэг бол хүнд байгалиас заяасан цөөхөн хэдэн айдсуудын нэг. Бас аюултай айдас. Монголоо гэсэн хүн байхгүй болоход чи ганцаардана. Харин энэ хүний ачаар л олон хорвоогийн бор хоногуудыг өнгөрөөж явна. Энэ хүн. Энэ хүн нэртэйлдээ гэхдээ нэрээрээ дуудуулах дүргүй олон хоригдогчдын нэг. Ху Фэнг.
Энд орж ирээд удаагуй байхдаа би энэ нэрээр нь дуудаж байгаад нармайгаа нээлгэж байсан юм. Дуу цөөтэй ч нүүрэн дээрх шарх сорви , хөрслөг бор царай чийрэг бяртай бие нь үгнээс нь илүүтэйгээр түүнийг хэн болохыг хэлж өгнө. Хөдөө адуу малтай ноцолдож өсөн, дургүйг нь хүргэсэн хүнтэй бол нудрага зөрүүлэхэд бэлэн, нүдрүү нь ч удаан эгцэлж харах боломжгүй тийм нэгэн хөгшин. Энд Голбинх түүнийг хөгшин хар гэж нэрлэдэг юм. Насаар бол надаас 4 дүү ч гэсэн овортой царай буурал үс нь түүнд энэ нэрийг түүнд өгөхөд хэн ч эсэргүүцээгүй байх. Энэ хүн энд орж ирээд 27 жил болж байгаа ч, хахир харгалзагч, хүйтэн өрөө, амтгүй угаадасны аль нь ч түүний сэтгэл зурх , хурц хараа, шулуун занг нь мохоож чадаагүй юм. Түрүүн хэлсэнчлэн энэ хүн дуу цөөтэй гэвч өнгөрсөн пүрэв гаригаас хойш би энэ хүний амнаас ийм олон уг унаж байгааг огт үзсэнгүй. 3 жил надад хэлж байсан бүхий л үгнүүдийг нь нийлүүлээд энэ хэдэн хоногийн яриаг нь гүйцэхээргүй тийм л их зүйлийг надад хэлсэн юм. Намайг залхаасан гэвэл харин ч эндүүрэл болно. Миний өнөөг хуртэл өөрийнхээ булшийг аажим аажмаар халбагдаж байсныг энэ Хүн надад мэдрүүлсэн юм. Гэвч энэ бүгдээс илүүтэйгээр миний сонирхлыг татсан зүйл бол түүний Мөнхсүлдийн талаар ярьсан дурсамж байлаа. Ямар Мөнхсүлд гэж уу? Домог болтлоо яригдаж ирсэн сүүлчийн Монгол.
Үргэлжлэл бий …..
Холбоотой мэдээ
-
ddd (July 04, 2014 10:19:46 am )
Damn. Dotor haranhuilaad yavchlaa. Bid yag odoo baigaa shigee joohon udah yum bol iim baidald orno ooo. gartsaagui…
-
muu amisgaa (July 04, 2014 11:38:38 am )
chi muu bidnii mongolchuudiig setgel zuin beltgeld oruulj baina uu muu amtai amitan be moroodol chin hezeech bielehgui ee
-
guest (July 04, 2014 2:50:44 pm )
balai min uhaarj oilgo gj bichsen bn
-
-
Монголбаатар (July 04, 2014 3:25:10 pm )
Энэ нийтлэлч үнэн л юм бичсэн байна шүү дээ.Юундаа нэг их цэрвээд байгаа юм.Дээгүүр байгаа хэд чинь аль хэдийнээ Монгол орноо тавиад туучихсан шүү дээ хө.Наад захын жишээ гэхэд л нөгөө Тамсаг булагийн нефтийг хэн гэдэг хүн,хэзээнээс зарж байгаа билээ дээ.Дээлээ тослон байрлаж байсан нөхөр улсын зардлаар өрөмдлөг хийлгэчихээд одоо өөрөө эзэн нь болоод л сууж байна ш дээ.Удахгүй урдаас бидний ах,дүүс болох гээд ярзайгаад ороод ирнэ.
-
-
монгол иргэн (July 04, 2014 10:21:43 am )
муу ёр Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг ш дээ голд хүйт оруулчихлаа
-
irgen (July 04, 2014 10:30:41 am )
iim ym bitgii niitlej bai
-
Mongol oron mandan badrag (July 04, 2014 10:35:09 am )
ymar erguu mal n iim ym bihcdeg bnaa. Mongoliiin mini zaya buyan ih bolhoor hezee ch iim bolohgui. harin hytaduud l erhesbayraaa boloh bh daa !!!!!!!!!!!!!!!
-
111 (July 04, 2014 12:10:15 pm )
bi bas cham shig boddog bailaa.. odoo bolison
-
-
ЗОЧИН (July 04, 2014 10:47:37 am )
БАТТУЛГЫГ БУРУУТАН БОЛГОХ ГЭЖ АРД ТҮМНИЙ ДУНД ХАГАРАЛЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА. ЖИНХЭНЭ ХУЖАА АРГА. ҮҮНИЙ ЦААНА УРД ЗҮГИЙН ГАРАЛТАЙ ТӨРИЙН ТҮШЭЭД БАЙНА.
-
Mongol ulsiin irgen (July 04, 2014 10:50:20 am )
gehdeel ene niitlel mongolchuudad mini seremjlvvleg boloh heregtei!!! odoogiin iim baidlaaraa udah ym bol hvssen hvseegvi iim tsag oirhon baigaa shvv…….. eh ornoo zarj luiwardaj hudaldaj idej baigaa nowshnuudiig bvgdiigni dvvjilj alah ymsan!!!!!!!!!!!!!!!
-
Зочин (July 04, 2014 11:18:52 am )
ЗА ДАА УДАХГҮЙ 30 жилийн дараа яг ийм болно шүү одоо эрх чөлөөтэй байгаа дээрээ боломж байвал гадаадруу гарсан дээр шүү ер нь л монгол улс нэр нь байвч нитэр дээрээ байхгүй болчихсон шүү дээ
-
111 (July 04, 2014 12:09:11 pm )
unen ug bn
-
Битгий горьд (July 04, 2014 6:15:46 pm )
Яасан горьдсон хужаа вэ? Монгол хүн мөн юм бол бэлгэ дэмбэрэлтэй юм зөгнөж бичих байтал амандаа орсноо чалчдаг толгой хоосон юмнууд Монголоос зайл.
-
vnen (July 05, 2014 12:30:45 am )
vnen
-
-
зочин (July 04, 2014 12:57:08 pm )
энэ ямар хуний мороодол юм бэ нэрээ бичээгуй хулчгар байна ийм болж болзошгуй гэдгийг монголчууд бид мэдээд одооноос ус нутгаа бурэн бутэн байлгах гээд бодол саналаа бичиж байна иймэрхуу зохиолоор бидний сэтгэлийг мохоож чадахгуй бизээ
-
irgen (July 04, 2014 1:49:49 pm )
Seremjluuleg bolxoor, um bodogduulxaar bichsen baina. Odoogiin turd baigaa xumuusiin
taltsal, negdmel bish baidal, ard tumnee gexeesee iluu xuviin ashig sonirxloo gesen xumuus l ireedugui iim bolgox magadlaltai shuu gedgiig seremjluulj bichjee. Zuv baina. demjij baina. uregjleliig ni unshinaa. -
bi (July 04, 2014 3:24:27 pm )
mal yum bichdeg shaar ve,novsh chin hyatadin erhsheeld orohig huseed ingeed bn u orchihno gej aigaad bgamu,baltuushara seremjluuleg bdiin.ern iim unhiagui surug bodol teesen muu amlasan bichleg buu tavij bai
-
amidral gj (July 04, 2014 3:43:29 pm )
Aldaj bgaa ni vnen shvv dee.
-
amidral gj (July 04, 2014 3:44:32 pm )
Mungugvi, hool ch vgvi bsn ch eh nutgaa bvtneer ni bailgamaar bna.
-
Anonymous (July 04, 2014 4:38:40 pm )
MUU YUMAND YASAN CH TOLGOI NI SAIN AJLAAV DEE. UURIIGUU CH, ARD TUMNEE CH DOROMJLOOD. IIM YAVDAL HEZEE CH BOLOHGUI BUU GORID. DELHII HAVTGAI BOLJ, MONGOLCHUUD UDAHGUI HUGJIJ HUCHTEI BOLOHIIN ZAGT HEZEE CH IIM BOLOHGUI BUU GORID GEJ DAHIN HELEY.
-
z (July 04, 2014 10:04:51 pm )
bitgii gorid xezeech iim zuil boloxgui za bayarlzan bnshdee
-
зоригоо (July 04, 2014 10:56:14 pm )
Энэ нийтлэгч цаанаа маш эх оронч хүн байна.монголчууд одоо эрчүүд нь архинд живсэн.эмэгтэйчүүд нь бие үнэлэж.эрх мэдэлтэнгүүд нь хээл хахуулд автсан.сайд дарга нарнь газар нутгаа худалддаг иим байхад бухимдахдаа эрчүүд биднийг сэрээч гэж бичсэн байх
-
Anonymous (July 04, 2014 11:58:01 pm )
Hujaa ner abaad amld baihi chin bodbol mongol bisn l bnadaa chi.Jinhene mongol bol buuduulahi ni songono za.Gehdee zugeer ch neg buuduulcnihgui oros ah,Ypon and narin zevsgeer hujaa harig cuulchin zamd ni ugsen baihig harj baij mongolinhoo gazar shoroon geer unana za.MONGOLCHUUD bid hujaa nar shig hun turluhtund adlagdsan undesten bish olon and huhud uls ornuud bi,yagaad be gevel bid hezeech busdin ymand iluu harj biluu doloodoggui,shundaggui.
-
zochin (July 05, 2014 10:12:31 am )
chi muu bitgii huts mongol bol mongolooroo l uldne.
-
Anonymous (July 05, 2014 11:29:15 am )
galzuu soliotoi yum bichij baih yum. ternii orond mongol ornoo yaj hugjuuleh tuhai, humuusiig uur shigee setgelgeetei bolohgui baihiin tuld yah tuhai bichij baimaar yum
-
baas (July 05, 2014 10:05:48 pm )
Solioyoi amitan bna. hujaa boloh durtai bol hujaaruugaa yavna l biz
-
SANAL (July 05, 2014 11:14:06 pm )
хараалыг хараалаар биш ерөөлөөр дийлнэ шүү ухаантай байцгаая
27 Comments