Дуучин Номин өчнөөн жил уран бүтээл туурвичихаад ганц ч тоглолт хийгээгүй хэмээн шүүмжлүүлдэг болж. Тэгтэл тэрхүү шүүмжлэлүүдийг няцаахаар дуучин бүсгүй ажиллаж эхэлсэн байна.
Удтал гэр зуураа байсан түүнийг үзэгч, сонсогчид “залхуу” хэмээх гуншинг хайрлах дөхсөн гэдэг.Тэгтэл үзэгчдээс ирэх шүүмжлэлийг няцаахаар шийдэж, дуучин Номико буюу Номин-Эрдэнэ шинэхэн цомгийнхоо ажилдаа хэдийнээ орсноо саяхан зарлажээ. Магадгүй цаашлаад дуучин бүсгүй шарандаа тоглолт тавихыг ч үгүйсгэхгүй байгаа гэнэ.
Түүнчлэн дуучин Номико хуучин бууны хугархай гэсэн дээ бас ч гэж янз бүрийн хэл амыг ажралгүй даваад гарчихдагаас гадна шинэ залуу дуучдад хатуухан сургаалиа айлдчихдаг “ширүүхэн аниа” гэж хэлэгдэх болсон юм. Ер нь дуучны талаарх янз бүрийн мэдээлэл тасарна гэж үгүй.
Саяхны нэгэн хэвлэл дээр ханилсан нөхрөөсөө саллаа л гэгдсэн байсан ч энэхүү мэдээлэлд хариулт өгөөгүй л байна. Хамгийн сүүлд дуучин Номико маань төрөлхий төрөлхийн давхраагаа сайжруулсан гэх шуугианд өртөх болсон байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.