Оюутолгойд гарч байгаа гэмт хэргүүд бүгд ажиллагсдынх нь буруу гэнэ. Тэд л ажлаа хийж чадахгүй байгаагаасаа болоод амиа хорлоод байгаа бололтой. Бид тус газраас өнгөрсөн амралтын өдөр гарсан гэмт хэргийнх талаар тодруулах гэсэн боловч олон нийттэй харилцах газраас нь ийм хариулт өгөв.
Тэднийхээр бол өнгөрсөн 18-наас 19-нд шилжих Өмнөговь аймгийн Ханбогд сум Оюутолгой төслийн талбайд гарсан хэрэг хүн амины биш хэмээн мэдээлэгдэж байна. Тухайн хүн өөрийнхөө амийг хороосон юм байх. Тиймээс энэ хэрэгт холбогдуулан мэдээлэл өгөхгүй хэмээн тэд үзэж байгаа аж. Мэдээж тэд энэхүү үндэслэлийг цагдаагийнхан өгч байгаа гэж тайлбарласан. Харин орон нутгийн иргэд, эх сурвалжууд хохирогчийг гадны нөлөөтэйгээр амиа алдсан гэж мэдээлж байна. Яагаад ийнхүү Оюутолгой амиа хорлосон гэж аргацаагаад байна вэ.
Одоогоор нууцлаад хэргийн талаар орон нутгийн албан бус эх сурвалжууд хохирогч З-г хятадууд зодон танхайрч, амь насыг нь егүүтгээд, ойролцоогоор хоёр метрийн өндөртэй хогийн савны торноос дүүжлэн, амиа хорлосон болгож, далдалсан байж магадгүй гэж мэдээлж байгаа юм. Мэдээж дунд нь, хажууд нь байдаг хүмүүс ор үндэсгүй худлаа ярихгүйн тодорхой. Харин үүнийг нь мэдсээр байж Оюутолгойгийнхон ингэж гүрийгээд байгаа нь цаанаа нэг учиртай юм биш үү.
Энэ хэрэг гарсантай холбогдуулан тэнд гарсан гэх 2-3 ч гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Эдгээр хэргүүдийг мөн л амиа хорлолт хэмээн аргацаан өнгөрөөх үү. Хэрвээ ийм байдал цааш үргэлжилбэл наанадаж нэг гэр бүл эрхэмээ хүнээ алдана, цаанадаж нэг сайхан эрээр эх орон маань дутсаар байх болно шүү дээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.