antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 1 comment

А.Сүхбат аварга энэ жилийн наадмаар барилдахгүй

нийтлэсэн Admin

suhbatavargaМонгол бөхийн цолны найрааг эсэргүүцэн зүлэг ногоон дэвжээнээсээ зодог тайлаад багагүй хугацааг үдэж байгаа Монгол улсын даян аварга А.Сүхбат Ардын хувьсгалын 93 жилийн ой Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ойн баяр наадмаар зодоглох тухай яриа гарч эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү мэдээлэл ташаа мэдээлэл гэнэ. Тэрээр А.Сүхбат аваргын ойрын эх сурвалжийн мэдээлсэнээр “Аварга энэ жил зодоглохгүй ээ. Энэ ташаа мэдээлэл. Тэртээ тэргүй зодог тайлаад олон жил болчихсон. Үүнээс хойш ч өөрийнхөө байр суурийг олонтаа илэрхийлсэн. Би зодоглохгүй гэж жил болгон ярьчихаад нэг хуулиас болоод зодоглоно гэж юу байхав ээ. Энэ бол худлаа мэдээлэл шүү. Аварга өөрөө холбогдох боломжгүй, бөхийн гал дээр байгаа. Одоо ч энэ хойно бөхчүүдтэй зогсож харагдана. Зодоглохгүй шүү” хэмээсэн байна.

Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит бөх маань эргээд зүлэг ногоон дэвжээнээ гараасай гэсэн хүсэлтэй хүмүүс олон байгаа нь үнэн. Тэрээр нэгэн цагт А.Сүхбат аварга “Монгол бөхийн шинэчлэл хийгдээд, найраагүй сайхан болбол барилдаж яагаад болохгүйг гэж. Манай нэгэн үеийн зургаан залуу заанууд тэр үедээ үнэхээр шуугиулж байжээ. Бөх рүү ард түмнийг хошууруулах, бөхөд хорхойтой болгоход нөлөөлсөн. Бид зургуулаа эргээд барилдсан ч болно. Би бол хоёр сар бэлтгэл хийхэд л барилдахад бэлэн болно” гэж ярьж байсан удаатай.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Балдан (July 03, 2014 5:30:08 pm )

    Сүхбат аварга шударга байсныхаа төлөө шахалтаар зодог тайлж, Бат-Эрдэнэтэн,Нямдоржтон нарыг баярлуулж, бөхөд хайртай монголчуудынхаа голыг харлуулсан шүү дээ.Гончигоо Өсгөөг хүчээр дархан аварга болгох хууль санаачлан гаргуулснаар түүнээс амжилтаар илүү Сүхбатыг орхилтой биш /санаач бий шүү/ Сүхбат ч дархан аварга цол хүртэх нь. Хуулийн хөнгөлттэй- хөнгөлтгүй Сүхбат өлхөн дархан аварга цолыг хүртэж чадна. Уг нь чадахгүй юм биш барилдаж баталгаажуулбал ард олон их л баярална даа, баярална

antalya rent a car