antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 19 comments

Л.Мөнхбаясгалан: Өмгөөлөгч, янхан хоёр яг адилхан юм даа…!!!

нийтлэсэн Admin

monhbaysgalantsentsurguiХууль зүйн сайдын нялх амраг хэмээгдээд байгаа 19 настай Г.сарангэрэл гэх охин нийгэмд нэлээн шуугиан тариад байгаа билээ. Учир нь хар тамхины хэргээр дөрвөн сар ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Г.Сарангэрэл нь батлан даалтад гарсан даруйдаа Х.Тэмүүжин сайдтай янаг амрагийн холбоотой гэдгээ хэвлэл мэдээллээр зарлаад авсан юм. Тэрээр “2-р суваг″ телевизийн Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож өөрийгөө сайдтай дотно харилцаатай байсан төдийгүй мөнгө хүртэл авч хоёр жил уулздаг байсан гэдгээ хэлсэн.  Тэрээр хэлэхдээ бид хүмүүсийн яриад байгаа шиг дотно харьцаатай байсан нь үнэн. Би Тэмүүжинг сайн хүн гэж боддог байсан. Тэмүүжин надтай өдөр хоногийг өнгөрөөх зорилоготой л уулздаг байсан хэмээн бүхий л нууцаа дэлгэж сайдыг нүүр хийх газаргүй болгоод авсан. Гэтэл энэ бүх зүйл нь дарамт шахалтанд байсан учраас ийн ярьсан бөгөөд Х.Тэмүүжинтэй ямар ч холбоогүй хэмээх болсон. Тэрээр энэ талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр болон өмгөөлөгч Ц.Баасандорж нар мэдээлэл хийсэн бөгөөд энэхүү хэрэгт хөндлөнгийн оролцоо их байгааг гэсэн юм. Улмаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгчид 5 сая төгрөг өгч, Х.Тэмүүжинтэй гаж харьцаатай байсан гэж хэл хэмээн утсаар дарамталсан бичлэгийг олонд ил гарсан билээ. Мөн Г.Сарангэрэлийн оролцсон “2-р суваг″ телевизийн Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэг ч захиалгат нэвтрүүлэг байсан гэнэ. Тэрээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан олны анхааралд байгаа Г.Сарангэрэлтэй зохиомол ярилцлага хийсэн болж таарах бололтой. Энэ бүх мэдээллийн дараа сэтгүүлч  Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “Өмгөөлөгч, янхан хоёр яг адилхан юм даа…!!!” хэмээн бичжээ. Тэрээр түүний энэхүү постыг уншсан хүмүүс Л.Мөнхбаясгаланг таагүй хүлээж аваад байгаа төдийгүй хоёр нүүртэй, бүдүүлэг эмэгтэй хэмээх болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

yanhan


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (July 03, 2014 2:38:57 pm )

    Энэ эргүү хүүхнийг өөрийг нь яллаач ээ. Агуу Дашбалбар агсныг юу гэж гүтгэлээ. Тэр их хүн энэ маанаг хүүхдийн алцайгаад ч хэвтэж байсан тоохгүй бай сан юм чинь. Аягүй бол дашбалбартан дургүй нь хүрээд, дэвсээд хаячих байсан даа. Иймэрхүү шаарнууд яагаад Хагас дутуу Салгалаад яваад байдарке байна аа. Түй чорт…

    • GAGS (July 03, 2014 4:44:35 pm )

      ЭНДҮҮРЭЭГҮЙ БОЛ ДАШБАЛБАР БИШ ОТГОНБИЛЭГИЙГ НУХСАН ГЭДЭГ БИЛҮҮ ДЭЭ ДАШБАЛБАРЫГ ААР ХҮҮХЭН ДАРСАН БАЙХ АА

  • сайнаа (July 03, 2014 4:48:53 pm )

    өө тэгээд ийм л болж дээ одооны энэ нийгэм жоохон ч гэсэн хүнээрэй байцгаах юмсан даа

  • b (July 03, 2014 4:51:24 pm )

    yostoi buduuleg

  • Энхцэцэг (July 03, 2014 5:07:53 pm )

    Манай Мөнхөө чинь,бие сэтгэлээрээч, нэр төр,мөнгө олох хүслээрээч өмгөөлөгч,янхан 2-ыг ДАГУУЛАХГҮЙ шүү дээ.

  • ваня (July 03, 2014 5:22:34 pm )

    хөөрхий талийгаач Балбар ах ч дайрах нь дайрсан гэсээн,хүн ороод ирэхээр нь энэ авгай хашгираад зарлачихсан юм,гэхдээ энэ хүүхэн ч дуртай л даа,архи тамхинд нугасгүй жаахан согтохоороо доошоогоо орчихдог би шулам байна гээд л хөгтэй гар даа

  • Дэмчиг Хуягаа (July 03, 2014 6:02:37 pm )

    Энэ Мөнхбаясгалан одоол уг нь сэтгүүлч болж байгаа юм шдээ тэрнээс наад хүүхэн чинь шоронгийн хулгайчуудтай мөн ч их сүжирсэн дээ дээр үед ерөнхийлөгчийг дагаад л гадаад яваад л буудалд ороод л байсан байсан тэр үеийнх нь зураг байдаг л юм гэхдээ яахав ээ одоо бол өөр нийгэм хөгжиж хүн өөрчилөгдөж нас явж ухаан сууж гэхдээ сайн сэтгүүлч бурууд нүд хурц бүсгүй шүү чухал сэдвийг чухал үед нь гаргаж тавих бол сэтгүүлчийн авьяас ухаан бас л хол ойрыг ялгаж байгаагийн шинж шүү амжилт

  • Хулан (July 03, 2014 6:49:35 pm )

    Гайгүй сайн сэтгүүлч шүү дээ, Нэвтрүүлэгт орж байгаа хүний ухамсраас хамаарсан асуудал болохоос энэ сэтгүүлчийн буруу гэж юу байхав? Ямартай ч Сарангэрэл өөрийн биеээр ярилцлага өгсөн шүү дээ. Миний бодлоор энэ сэтгүүлчийн ингэж бухимдах нь зүйн хэрэг, бухимдахгүй бол харин асуудалтай юм биш үү?

  • mongol er hvn (July 03, 2014 10:34:05 pm )

    ene setgvvlch ooroo ih hvn myytai hvn bn ,,heleh vgt oldophgvi bn bna ene setgvvlch hvn mon vv,, ene hvn emegtei eej hvn bish bhaa

  • dexter (July 03, 2014 10:36:34 pm )

    хумсаа нуусан адгын хүүхэн үнэн төрх нь илэрч бнадаа

  • TANDAG NAIZ CHIN BN (July 03, 2014 10:43:46 pm )

    gahai hamar gargachixaad ene setgvvlch oor shigee emegtei hvniig ynha gej doromjlood l sogtohooroo yaj dooshoo ordog geech medeh neg n medne dee kk sanaa zowmoor ichej vhmeer hvn dee ene ,,, MONHOO

  • Dar (July 04, 2014 1:04:00 am )

    Ooroo vg VnxAn bsan shinjtei sarangereles asuuj bga n setgvvlch ooro vg sar angerel shig bsan bxa . Asuuj bga n asuult n ene talar ix medlegtei bsan

  • Zochin (July 04, 2014 2:52:45 am )

    Uneheer ene setguulch tuhain yariltslaga deer ilt medegdej baisan. Hudlaa orovdolt hoorhiilolt geed heterhii tun ni ihedsen jujiglelt shig. Ard tumen teneg genen bish shtee. Ene Sarangerel gedeg emegtei ni ch gesen heterhii nuuremgii ogt gemgui met aij ichih zuilgui yarij bgaa zuilee unen gej batlah gej charmaij bgaa ni bugd l hoorhon uzuulber. Bolimoor uym.

  • it (July 04, 2014 6:28:45 am )

    uursduu chadahgvi bj hvnd ataarhamtgai nowshnyyd yumaa. yum hiij yawaa negiigee dandaa tamiin togoo yryy tatna. yadaj hvn myylj bhaar zuw bichgiin dvrmendee anhaaraachee hvmvvsee nyli aldaa shvv. tgd nom sonin ynshij bai tgwl hvn myylah setgel ch turuhgvi.

  • Датарболд (July 04, 2014 9:48:50 am )

    Яг үнэн зүйлийг бичих хэрэгтэй сэтгүүлчид минь.Гэхдээ мөнхийн нөхөрлөл байхгүй харин мөнхийн ашиг сонирхол байдаг гэдгийг санавал зүгээр болбуу.Эх орныхоо төлөө үнэнг ярих юмсан.Би хувьдаа Тэмүүжинг бас үнэлдэг юм.

  • Erh zuin shinchleliig demjigch eej. (July 04, 2014 10:37:06 am )

    Tiimee bi ch bas zaluu said Temuujingees olon saihan zuiliig olj harj mederch baigaa uchir unelj hundeldeg. Bi nastai hun .Eh hunii huvid hamgiin turuund uhaalag zoolon enerengui dur torohiig ene ih erch huch shudraga zorilogtoi zan torhoos ylgan harj chadaj baigaadaa bayrtai baina.Odoo tsagt iim humuus hovor shuu.Urd ni ch hovor l baisan.Toriin maani suld tumen olnii maani chin setgel oyun uhaan buzar muu buhenees saidiig maani omoorch hamgaalj demjin delgeruuleh boltugai.

  • тийм шүү (July 04, 2014 11:47:52 am )

    Би ч бас Тэмүүжинг үнэлдэг.Залуу хүн болохоор зоригтой, боловсролтой, мөн маш их тэвчээртэй ухаалаг мундаг байгаа. Хуулийхны олон жилийн бугширч идээлсэн булай булчирхайг ярж, задалж, олонд ил болгон өөрчлөлт шинэчлэл хийх гэхээр элдвээр дарамтлаж байгаа байхгүй юу.Сарангэрэлээс өөр бариад авчих олигтой юм эдэнд олдохгүй байгаа байх л даа.Өөрсөнтэй нь адилхан булайтай биш, харьцангуй цэвэр болохоор бүр аргаа ядаж байх шиг байна даа хөөрхий.Тэр муу охиныг ч гэсэн зовоож байна даа. Энэ Мөнхбаясгалан одоо болимоор юм. өөр шигээ эмэгтэй хүнийг, за бараг охин шиг нь шахуу л юм байна ш дээ.”Үрт хүн үрээрээ жиш” гэж сайхан сургаал байдаг даа. Яана даа сэтгүүлч гуай.сэтгүүлч ээ ч хат даа чааваас

  • тэнэг (July 04, 2014 11:54:30 am )

    Хүнийг янхан гэж хэлж байгаа хүний ухамсар, хүмүүжил,бас боловсрол ямар гэдэг нь харагдаж байна шүү.Өөрөө ямар байна өрөөлийг яг өөр шигээ боддог гэсэн.Тэхээр энэ сэтгүүлч өөрийгөө ямар гэдгээ харуулж байгаам биш үү.

  • Anonymous (July 04, 2014 11:56:39 am )

    temuujing hezee zailahiig ni tesgel aldan huleej bn.ene ohin tiim hachin tsaraitai teuujing yaj tooson um.tumsun tolgoit….

antalya rent a car