antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 16 comments

Монголын Үндэсний Их сургууль БШУЯ-ны томилолтыг хуурамчаар үйлджээ

нийтлэсэн Admin

58cdsvgvv118su2g7emr2eveoeБШУЯ-ны Дээд боловсролын хэлтэс, Боловсролын үнэлгээний  төв шалган нягталсны үндсэн дээр БШУЯ-ны томилолтыг 9 дүгээр сард албан ёсоор хэвлэж олгодог байтал уг яамны томилолтыг Үндэсний их сургууль гэх сүржин нэртэй сургууль 2 дахь жилдээ 6-р сард хуурамчаар үйлдсэн байна.

Блю скай цамхагт болж буй боловсролын үзэсгэлэн яармагт очиход БШУЯ-ны нэрийг ашиглаж хуурамчаар үйлдсэн томилолтоо тарааж төгсөгчдийг хуурч байгааг анхаарах цаг нэгэнт болжээ.

Мэдээж боловсролын төдийгүй бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж ашиглах нь хуультай гэдгийг их дээд сургуулийн эрхэм багш профессорууд сайн мэдэх учиртай. Сэтгүүлч миний бие андуураагүй бол Эрүүгийн хуулийн 233-р зүйлд бичиг баримтыг хуурамчаар үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан байдаг.

МҮИС гэх тус сургууль томилолтынхоо толгой хэсэгт Боловсрол Шинжлэх ухааны яам гэж бичиж хэвлүүлээд түүнийгээ манайх Яамны томилолт өгч байгаа хэмээн иргэдийг хот хөдөөгүй төөрөгдүүлж оюутан элсүүлсээр байна.

Монголын хамгийн том сургууль гэж өөрсдийгөө нэрлэх болсон нь гайхшралыг төрүүлсээр… 70 гаруй жилийн түүхтэй  МУИС, ШУТИС, СЭЗДС, ЭМШУИС, МУБИС зэрэг сургуулиуд сүржин нэртэй хувийн сургуулийн дор орчихоогүй л байлтай.

Орон нутагт бүр эрээ цээрээ алдаж, тухайлбал: Хөвсгөл аймагт тус сургуулийг төлөөлөн ажиллаж байгаа элсэлтийн комиссын гишүүн нь Монгол улсын их сургуулийн харьяа болсон гэж төөрөгдүүлээд сууж байх юм гэнэ.

Өмнөх хичээлийн жилд гэхэд л, Үндэсний Их сургууль хяналтын тоогоо 1000 гаруй хүүхдээр хэтрүүлж  нэг хичээлийн жилд 3000 оюутан элсүүлэн авсан гэх мэдээлэл цацагдаж байсан бөгөөд илүү авсан эдгээр оюутанд 70,000 төгрөгний тэтгэлэг, БШУЯ-ны томилолт олгогдсон эсэх нь эргэлзээтэй байгаа.

Хуулийг уландаа гишгэж МУИС-ийн нэрийг луйвардаж авсан МҮИС гэх хувийн сургуулийн удаа дараагийн ёс бус үйлдлүүдийг даруй зогсоохгүй бол бидний үр хүүхдийн ирээдүй боловсролоор бизнес хийгчдийн гарт үрэгдэж болзошгүй аюул нүүрлээд байна.

С.Мөрөн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • ААгий (July 03, 2014 12:48:54 pm )

    Ядаж байхад яр гэж… Зараа зөв бичиж сураасай. ХУГЦААНЫ гэчихжээ. ХУГЦАА гэж юу вэ?

  • Byy or. (July 03, 2014 1:12:41 pm )

    Ene yylaacaa teneg cyrgyyli shtee. Ix zacag ene 2 g xogiin gedgiig xyn bolgon medne dee. Xyyxdyydiin tari ygaaxdaa mergejiliinx shyy. Bitgii orooroi. Orcon xoinoo byr teneg.

  • Мөөгий (July 03, 2014 4:55:36 pm )

    Энэ бусад чадваргүй сургуулиуд сайн яваа бусдадаа ингэж атаархах хэрэг юу байна. Үнэхээр хуурамч байсан бол аль эрт үүд хаалгын барих байсан ш дээ

  • Уугий (July 03, 2014 4:57:15 pm )

    Яагаад Үнпэсний нэртэй хувийн сургууль байж болдоггүй юм бэ? хаана ямар хууль дүрэм зөрчснийг хэлээд өгөөч, уг нь би энэ сургуулийн бараг анхных нь төгсөгч байгаан сайн л сургууль шдээ.

    • Byy or. (July 03, 2014 6:00:07 pm )

      Iim teneg xyylia medexgyi teneg boloxoor chin xeleed baigaa umaa. Bitgii xybi in cyrgyyliydiin ner xyndiig ynagaad bai. Too bish chanartaa baidgiin. Arai dendyy, ta nart ataarxax um uy ch alga xarin omnooc chin ichij baina.

  • Нар сар (July 03, 2014 4:59:32 pm )

    Энэ мэдээлэл тавигндсан бүх сайтуудад яг адилхан загвартай тавигдаж, манай сэтгүүлзүйн салбар яагаад ийм ялзрамтгай хэт их мөнгөний төлөө юм бэ? хэн нэгний захиалга бэлдсэн мэдээ гэдэг нь илт харагдаж байна ш дээ.

    • Byy or. (July 03, 2014 6:03:38 pm )

      Too bish, chanar shyy. Xydlaa bitgii xyyxdyydiin tarxiig ygaa. Odoo tanai xoocon xyyramch reclamd itgex neg ch xyn baixgyi. Byxniig tsag xygatsaa xaryyllaa.

  • Зочин (July 03, 2014 5:03:39 pm )

    Эцсийн бүлэгт улсын ч бай хувийн ч бай аль сургуулийг сонгож сурах нь тухайн хүүхдийн өөрийн эрх, орсон хойноо яаж ямар дүнтэй сурах нь тухайн хүүхдийн өөрийн үүрэг шүү дээ. Сэтгүүлчид ингэж бусдын эрх ашигт сөргөөр нөлөөлөхөө болиоч, мөнгө улаан нүд … болжээ.

  • зочин (July 03, 2014 5:05:35 pm )

    Энэ сургууль их сайн сургууль юм байна тэгээд л бусад нь элсэгчдээ алдахаас айгаад ийм мэдээлэл тараагаад байгаан биш үү.

  • Hehehe (July 03, 2014 6:04:56 pm )

    Хүүеээ энэ чинь эвлүүлцэн юм биш үү. Тэр сургуулийн нэр дээр нь юу гэнэ вэээ хэхэхэ

  • Byy or. (July 03, 2014 6:11:04 pm )

    Ta nar myic n maani neriig abchixaad ichix ch ygyi xydal ynen jariad jabaa bizdee, odoo tsag ni bolcon. Xariytslagaa xylee. Bid ch xyleelgen ee za.

  • ider (July 04, 2014 8:32:55 am )

    za buruug n bolovsroliin yam l shuune biz busad surguuli n hudlaa ataarhaj uheheee bolimoor yum

  • Зочин (July 04, 2014 10:42:22 am )

    МҮИС гэдэг нэртэй сургууль нь оюутнуудад хичээл заадаггүй зөвхөн төлбөр авч байвал болоо оюутнуудын хувь заяаг огт хайхардаггүй гэж ярьдаг юм билээ. Баян -Өлгийгээс маш олон хүүхэд элсдэг бөгөөд тэдгээр хүүхдүүд одоо ямаршүү байдлаар мэргэжил эзэмшихээ мэдэхгүй зовж яваа сурагтай шүү БШУЯ-ны эвэртэн туурайтнууд танар шалгаж үзэхэд илүүдэхгүй байхаа, одоо бүр МНТ-тэй хамтран сүржин гэгч реклам явуулж хүмүүсийн тархи толгойг эргүүлж байгааг анзаарсан байлгүйдээ.

  • Отгон (July 04, 2014 10:55:14 am )

    Энэ олон хувийн сургуулиуд ижил ангитай бие биенээсээ уралдан ажиллах нь буруу.Дээд сургууиудаа аттестатчилах хэрэгтэй. Шаардлага хангахгүй энэ олон сургуулиар яах юм бэ. Дээд сургууль төгссөн ажилгүй хүмүүс их байна.Иймд үйлдвэр сургалтын сургууль /ТМС/ ИХ БОЛ ОЛОН САЙН ДАДЛАГАЖИХ АЖИЛТАН ТӨРНӨ гэдгийг анхаарах цаг болжээ. Төрийн түшээд минь ээ.

  • ДАГВАСҮРЭН (July 04, 2014 11:00:29 am )

    Олон дээд сургуулийг нэгтгэх цаг болжээ. Сургалтыг сайжруулж
    чанаржуулах,мэдлэг боловсролтой мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй байна.Дэлгүүрийн худалдагч,касс бүгд дээд боловсролтой мэргэжлийн ажлаа хийхгүй хүмүүс олон байна

  • Архангайгаас (July 04, 2014 11:19:28 am )

    Хөдөө орон нутагт 400 аас доош оноотой хүүхэд элсүүлээд байна болъёооо, Сайдын тушаалыг зөрчөөд байна. Бас төлбөрийг яам тогтоодог гээд байхын ойгохгүй юм. өөрсдийгөө улсын сургууль гээд бодчихсон юмуу

antalya rent a car