Япон Улсын Мицүбүши моторс корпoрациас нийслэлд хоёр ширхэг цахилгаан машин хандивлажээ. Энэ машин нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай юм байна. Мицүбүши моторс корпорацийн ахлах сургагч Цитому Хагивара “Энэхүү машин зөвхөн байгаль орчинд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд маш их хэмнэлт авчирдаг. Тодруулал, 2011 онд Японд болсон аймшигт цунамигийн үеэр гамшигт нэрвэгсэдэд туслах тээврийн хэрэгсэл нь бидний цахилгаан машин байсан юм. Хорт утаа ялгаруулахгүй, агаарын бохирдолд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, байгаль орчинд ээлтэй, дуу чимээ бага, ердийн болон хурдан гэсэн 2 төрлийн цэнэглэгч суурилуулсан гэх мэт олон давуу талтай” хэмээн ярьжээ.
Хэрэв туршилтын автомашин нь үр дүнгээ өгвөл хотын захиргаа Япон Улсын Мицүбүши Моторс компанитай 100 хувь цахилгаан машин нийлүүлэх тал дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа гэнэ. Хандиваар өгсөн машиныг НЗДТГ болон Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар албан хэрэгцээндээ ашиглана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
asat (July 04, 2014 5:38:13 am )
OOrsdoo tashilgaan machina hiij surtsgaayaa. Dandaa l hunees haraat baihaa bolitsgooyo. Oorsdiinhoo toloo ooriimsog baitsgaaya.
1 Comment