antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2014 3 comments

ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарын хэргийг цагаатгажээ

нийтлэсэн Admin

haais byambaaХөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа нарын албан тушаалаа урвуулан ашиглаж, сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Энэ хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд хэлэлцэж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн Б.Бямбаа нарын хэргийг цагаатгасан байна.

Б.Бямбаа нь ХААИС-ийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр 2010-2012 он хүртэл хугацаанд баригдсан гурван давхар дутуу гүйцэтгэлтэй 334.924.491 төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгыг, дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулж, гэрээ  материал бүрдүүлэн, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэж сургуулийн санхүүгээс “Химон констракшн”-ы дансаар 62 сая төгрөг, “Ариун ар” ХХК-ийн дансаар 341 сая төгрөг, бусад байдлаар 400 сая төгрөг, нийт 803.000.000 төгрөгийг гаргуулан авч, завшсан. Мөн энэ мэтчилэн ХААИС-ийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн нийт 954.961.000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (July 02, 2014 10:54:44 am )

    arai ch dee idej uusan bol tsaagaadaad bh daa yahaw dee unen haachivaa

  • zochin (July 02, 2014 11:35:12 am )

    хуулийнхны буруу шдээ. Ажил хийдэггүй нөхдүүдийн матаасаар ажил хийдэг хүмүүсийг дөнгөөд байхаа зогсоогоочээ

  • irgen (July 02, 2014 5:52:49 pm )

    900 Sayiig luivar hiitsgeey tegeed adilhan tsaagday

antalya rent a car