antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2014 5 comments

Хөлөө гэмтээсэн бүсгүйчүүд хамтдаа…

нийтлэсэн Admin

holgui2Монголын рок попын эмэгтэй дуучид дундаас дайчин, гал цогтой гэгддэг Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Урлагт өнгөрүүлсэн 30 жил” нэртэй тоглолтоо толилуулахаар тун завгүй байгаа. Уг тоглолт товлогдсон цагаасаа багагүй хугацаагаар хойшлогдож түүний фенүүдэд хүлээлт үүсгээд байгаа билээ. Учир нь гавьяат дуучин маань хөлөө гэмтээж ГССҮТ-д яаралтай хүргүүлж, хагалгаанд хүртэл орсон юм. Тиймээс Т.Ариунаа тайзнаа дуулж эхэлснийхээ 30 жилийнхээ ойд зориулсан тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байсан ч ийн хойшлоод байгаа юм. Гэхдээ хөл нь сайн эдгэрээгүй байгаа ч гал цогтой эмэгтэй маань ажлаа хийж, телевизийн нэвтрүүлэгт оролцож яваа сурагтай. Тэрээр “2-р суваг” телевизийн Л.Мөнхбаясаглангийн нэвтрүүлэгт хөлөө шохойдуулсан таяг тулан уригдсан байна. Хамгийн сонирхолтой нь нэвтрүүлэгтээ урин оролцуулсан сэтгүүлч Л.Мөнхбаясаглан ч мөн хөлөө гэмтээсэн бололтой хөлөө шохойдуулсан таяг тулсан байдалтай хүлээн авчээ. Тэрээр нэг цаг үед, ижилхэн байдалтай байсан бүсгүйчүүд маань энэ мөчийг зүгээр өнгөрүүлэхийг хүссэнгүй бололтой хамтдаа зургаа авахуулжээ. Ямартай ч хөлөө гэмтээсэн бүсгүчүүддээ хурдан эдгэхийг хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Admin (July 01, 2014 11:47:39 am )

    haha 2 henheg yumnuud

  • энхболд (July 01, 2014 5:12:00 pm )

    сайхан, цоглог хүүхнүүд шүү, хурдан эдгээрэй

  • Уу₮гий (July 03, 2014 3:14:12 pm )

    Хачин юм 2 уулаа яахаараа зэрэг зэрэг хөлөө гэмтээдэг бна аа Тохиролцсон юм шиг

  • ssssssssssssss (July 07, 2014 10:23:59 am )

    дуучин Ариунаагийн дайчин, зан нь маш их таалагддаг та шүү Ариунаа эгчээ

  • чимгээ (July 17, 2014 9:24:55 pm )

    САЙХАН ХҮҮХНҮҮД ТА НАРТАА АМЖИЛТ

antalya rent a car