
МоАХ бол АН-д “Алтангадас”-аас дутахгүй их хүч. Эрх мэдлээр тэд Н.Алтанхуягийн фракцийг гүйцэхгүй ч хүний олноор бол хол хоцрохгүй. “Женко” Х.Баттулгын хувьд, МоАХ-г төдийгөөс өдий хүртэл ивээлдээ авч, АН-ыг сөрөг хүчин байх үед тарж бутрахаас нь аварч чадсаныг хэн ч үгүйсгэхгүй. Төрийн тэргүүний зүгээс ч эрхэм гишүүнийг дэмжиж, улс төр дэх гол нөмөр түшиг нь болж ирсэн. Гэвч одоо байдал өөр болж, тэдний ашиг сонирхол өөр өөр зүгт огтлолцож эхэлсэн бололтой. Учир нь “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МоАХ фракцийн хувь заяаг Х.Баттулгад биш, З.Энхболдод атгуулахаар шийдсэн” гэх мэдээлэл анхаарал татаж эхэллээ. Эх сурвалжийн хэлснээр, Төрийн тэргүүн УИХ-ын даргатай саяхан уулзаж МоАХ-г “Шонхор” фракцитай хамтад нь удирдахыг санал болгожээ. Гэхдээ З.Энхболд түүнд “За” гэж хэлсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм
Эх сурвалж: www.info.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (June 30, 2014 10:04:38 pm )
amjilt husie
-
Зочин (July 02, 2014 12:57:25 am )
Монголын урагшлах боломжииг хаасан хунииг дэмжинэ гэдэг чинь оориигоо боомилохтой адил учир Женког шоронд насаар хатаах ч багадна ? Бух хулгайлсан хоронгииг нь хураагаад хойд хорш руу сибирь т явуулвал дээр юм биш уу ?
2 Comments