ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн хийрхэл хэрээс хэтэрлээ гэж олон хүн ярьдаг ч мань хүн нүдний шилнийхээ цаанаас “Уучлаарай төрийн байгууллага гэдэг хүн тэжээдэг газар биш” гэж ирээд улсын есөн байцаагчийг ажлаас нь үндэслэлгүйгээр халж байсан удаатай.
Гэтэл түүнийг бүх шатны шүүхийн байгууллагаас дээрх есөн ажилтныг ажлаас хууль бусаар халсан хэмээн үзэж тэдний ажилгүй байх үеийн бүх тэтгэмжийг О.Магнайгаар нөхөн төлүүлэхээр болсон. Гэвч тэрбээр хашралгүйгээр дахин нэг даргыг “Бусдыг зодсон” гэх шалтгаанаар ажлаас халах саналтай байгаагаа албаныханд илэрхийлжээ.
Тодруулбал Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хов хүргэж, бушуухан “Ёс зүйгүй энэ даргыг ажлаас нь чөлөөлөөд өг” гэсэн албан тоот илгээжээ.
Бид өмнөх дугаартаа энэхүү зодооны хэргийн талаар товчхон мэдээлж байсан.
Харин одоо болсон үйл явдлыг баримттайгаар сийрүүлбэл, өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр ОБЕГ 10 жилийнхээ ойн хүрээндээ нөхөрсөг тэмцээн зохион байгуулжээ.
Эл тэмцээнд ШӨХТГ хоёрдугаар байранд шалгарсан тул О.Магнай өөрийн зүгээс ажилчдаа дайлахаар “Бишрэлт” ресторанд урьсан байна.
Ингээд хүлээн авалт эхлэх үеэр тус газрын мэргэжилтэн У.Батсуурь үйл ажиллагаа эхлэхээс өмнө архидан согтуурч бусад руугаа балмад, танхай авир гарган агсарчээ.
Гэтэл энэ үеэр тус газрын орлогч дарга Ж.Алтансүх хүнтэй утсаар ярьж байсан бөгөөд У.Батсуурь барьж байсан шилэн стаканаа түүний нүүр рүү шидэж биед нь гэмтэл учруулсан байна.
Гэтэл энэ бүх байдлыг О.Магнай илтэд мушгин гуйвуулж зодуулсан даргын тухай Ч.Сайханбилэг даргад “ШӨХТГ-ын орон тооны гишүүн Ж.Алтансүх нь архидан согтуурч зарим алба хаагчтай маргалдан, зүй бус үйлдэл гарган төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцлага тооцож өгнө үү” гэсэн албан тоот хүргүүлсэн байна.
Тэгвэл О.Магнай даргын тэгтлээ их хаацайлж байгаа У.Батсуурь нь түүний ивээлд багтаж элдэв янзын хор найруулахдаа гаршсан нэгэн аж.
Тухайлбал О.Магнай өөрийн ашиг сонирхолд нийцсэн зүйлдээ У.Батсуурийг хөдөө орон нутагт томилон ажиллуулж, аж ахуйн нэгжүүдийг дарамталсан үйл ажиллагааг нэг биш удаа хийлгэж байсан гэнэ.
Түүнчлэн У.Батсуурь бусад ажилчдадаа их л дээрэнгүй хандаж гурван даргаа удаа дараа зодож гэмтээсэн ч О.Магнай дарга толгойг нь илээд өнгөрсөн байна.
Мөн халаас нэгтэй дарга, мэргэжилтэн хоёр асуудал үүсгэсэн компанийнхаа талд шийдвэр гаргаж элдэв янзын арга хэмжээ, урилга заллагад хоёулхнаа оролцдог гэсэн хөдөлшгүй баримт хүртэл байна.
Бас нэгэн баримт дурьдахад өнгөрсөн оны долоодугаар сарын 3-ны өдрийн зохицуулах зөвлөлийн хурлаар “Цахилгаан дулааны тарифт өөрчлөлт оруулах тухай” асуудал яригдсан аж.
Гэтэл энэ суудлыг тэд эвтэйхэн зохицуулж шийдээд сонирхогч этгээдийн зохион байгуулсан тусгай ажиллагаанд тэдний зардлаар олон хоногоор тансаглан зугаалж, тэдгээрийн хүүхдүүдийг ажилд авсан тухай баримт ч байдаг байна.
Түүнчлэн О.Магнай “Шилдэг 50 улстөрч” шалгаруулалтад оролцохдоо байгууллагынхаа төсвөөс долоон сая төгрөгийг нэгэн төрийн бус байгууллагад өгч дээрх өргөмжлөлийг худалдан авч байсан байна.
Ямартай ч түүний талаар товчхон дурьдахад цаг их гарздах бололтой. Уг нь ШӨХТГ төрийн байгууллага. Гэтэл өөрийн хувийн компани мэт аашилж буй О.Магнай дарга ажлаа үнэнчээр хийж байгаа хүмүүсийг хавчин, гадуурхаж харин өөрт нь долигоносон хэсэг бүлэг бүтэлгүй хүмүүсийн толгойг илж гадагшаа, дотогшоо томилолтоор шагнаж байгаа нь шударга үйлдэл үү гэж О.Магнайгаас асуумаар байна.
Товчхондоо бол төрийн байгууллага биш О.Магнайгийн “вант” улс аль хэдийн бий болсон бололтой.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 30, 2014 9:58:57 pm )
magnaid amjilt husie urid ni iim gazar baisiimuu gemeer ajilaa hiij bsn hhumuusig halah heregtei
-
zochin (July 03, 2014 12:12:59 pm )
Umnu n ochnuun um hiij bsan. harin hiij bgaa umiig oishooj uzdeggui bsan bolohooor l haalttai bsan bh. Harin Magnai ene Vantiin darga bolood ovoo bayjij huljij avsan shuu dee. Ter selbiin amraltiin harsh. zaisan d shine bair. shine mashin. ah duu turul n hurtel shine shine mashin unaj bgaa n ene hunii sariin stalingiin mongoor hureh u. Ard tumen mini orovdoltei umaa.
2 Comments