Сүүлийн үед “Петровис”-ийн шатахуун но-той болжээ гэж шивэр авир хийлдэх боллоо. Үүнийг батлах мэт саяхны өдөр Энхтайваны гүүрний доорх Петровис компанийн шатахуун түгээх газраас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга П.Батсайханы жолооч А92 хийлгэсэн байна.
Гэтэл машин нь дөнгөж хотоос гараад л Эмээлтийн ойролцоо гэнэт унтарсан аж. Ингээд засварын газар очоод үзүүлэхэд цоо шинэ ланд 200-ийн эвдрэлийг шатахуунаас улбаатай гэж оношилсон төдийгүй засварын тариф хоёр сая төгрөг болсон аж. Харамсалтай нь жолооч Петровисоос баримт аваагүй учраас тус компани хариуцлага хүлээхгүй хэмээн мэдэгдсэн байна. Ядаж гадаах камераа шүүгээд харна уу гэтэл манайд камер байдаггүй хэмээн тайлбарлажээ. Ийнхүү Петровис компанийн шатахуунаас болж Монголын төмөр замын дарга П.Батсайханы машин эвдэрч, хоёр сая төгрөгийн засварт оржээ. Ил сонсогдсон нь энэ боловч далд ийм асуудалд орсон нь хэд байхыг хэлж мэдэхгүй.
Юутай ч Петровис компанийн шатахуун нотой болсон байж болзошгүй байна. Но илэрсэн тохиолдолд ч уг компани хариуцлагаас мултарч чаддаг бололтой шүү.
Эх сурвалж: www.mongolcomments.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 30, 2014 1:13:01 pm )
Teneg jolooch yahaaraa barimt avdaggui ym vnen bol jolooch ni hariuutslaga vvreh estoi
-
ЗОЧИН (June 30, 2014 4:24:22 pm )
Ингэж худлаа бичих шаардлага байдлаг л юм байх даа
-
minii bodhod.. (June 30, 2014 11:33:10 pm )
Joloochiin buruu bna.batsaihnii mashin bish tatvar tuldug ard tvmnii mashin za bvv davar.ner tor unagasan novshnuud zvgeer bai.
-
irgenii ug. (June 30, 2014 11:40:20 pm )
92 bish 95 ok.200d 92 hiidgui ym.medej av.ehleed uursdiiguu shinjeed daraan busdad buruug toh.ner toroo sergeelgene gene shvv mongoliin tumur zamiinhaan.
-
kkkk ichij amidar. (July 01, 2014 12:39:51 am )
Joloochooroo mongo guilgaa yu petrovisoos.ichij amidraach batsaihnaa.tsagaandaa garchee bvr.kk
5 Comments