antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2014 2 comments

Хувьсгалчдын гудамжинд хучилтын ажил эхэллээ

нийтлэсэн Admin

zamzasdaginduuЗурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа билээ. Зам барилгын ажлын хүрээнд 2014 оны 5 дугаар сарын 09-нөөс эхлэн эхний 2 км замыг хаасан бөгөөд 7 дугаар сарын 09-нд нээхээр замын өргөтгөл, далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуурх ус зайлуулах 4 төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлуудыг хийгээд байна. 06 дугаар сарын 27-ноос  энэ замын суурь хучилтын ажил эхэлсэн. Зүүн эхлэл хэсгийн 1 км замын хойд урсгалд суурь болон өнгө хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийж дуусгахаар замчид ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 28, 2014 4:58:44 pm )

    хурдхан шиг л дуусгаж үзээрэй

  • Anonymous (June 28, 2014 5:01:45 pm )

    хогны машин явахгүй дулаанд хог л хэцүү бна арга хэмжээ аваач

antalya rent a car