antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Иргэншлийн сүүдэр-2

нийтлэсэн Admin

Иргэншлийн сүүдэр Монголыг тойрохгүй нь ээ…  Монголын арван хүн тумын долоо нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэх дотор сэрдхийм судалгаа гарчээ. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр сүүлийн үед сэтгэлийн эмгэгтэй хүний тоо гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа гэнэ. Монголчууд бидний 75 хувь нь ямар нэгэн байдлаар хэвийн бус гэдэг ангилалд багтсан байх юм. Түүнчлэн жилд дунджаар 6,5 мянган хүн шинээр асуудалтай болж байгаа гэх судалгааг Сэтгэцийн эрүүл  мэндийн үндэсний төвөөс гаргажээ.

Эхлээд сэтгэлийн эмгэг гэдгийг сэтгэцийн эмгэгээс тэс өөр зүйл гэдгийг сануулах хэрэгтэй байх. Энэ нь нэг ёсондоо элдэв янзын стресст нэрвэгдэхийг хэлээд байгаа юм. Хайртай хүндээ хаягдаад, хадам ээждээ гадуурхагдаж, үр хүүхдээ тэжээх үмх мах олох гэх өдөр тутмын дарамтаас эсвэл зүв зүгээр л ажлаа хийж, машинаа барьж яваад ийм эмгэгт нэрвэгдчихдэг гэнэ. Энгийнээр хэлбэл, өнөөгийн , өдөр тутмын амьдралаас хямарч, тэр нь даамжирч ядаргаа, стресст орохыг хэлэх нь.

Харин сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэг бол сэтгэлийн эмгэг нь даамжраад, хүндээр өвчилсөн хэлбэр гэж ойлгож болох юм. Сэтгэлийн тулгамдсан асуудалтай хүний бүтээлч сэтгэлгээ, аливаад ухамсартайгаар дүн шинжилгээ хийх, хүлцэнгүй байх чадвар аажмаар үгүй болдог аж. Хариуд нь аливаа асуудлын учрыг нь олохоос урьтаж шууд  эсэргүүцдэг дайсагнадаг гаж сэтгэлгээ өсөн өндийдөг гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа. Ингээд тэднийг бүхнийг үгүйсгэх шүүмжлэлт сэтгэлгээ эзэмдэж, тархийг нь бүрэн өвчлүүлдэг юмсанж.

Бодит жишээг холоос хайгаад хэрэггүй, Өөрөө биш гэхэд эргэн тойрны чинь хэн нэгэн ийм өвчинд нэрвэгдсэн л байх вий. Байг гэхэд орой телевизээ асаахад л хангалттай. Улстөрчдөөс эхлээд урлаг соёлынхон  дунд ийм “ёо ёо”-той болчихсон хүн цөөнгүй. Ийм нөхдийг эрүүл хүнээс ялгаж, салгахад мэргэжлийн эмч, эсвэл нарийн тоног төхөөрөмж ч хэрэггүй. Аливаа асуудлыг шийдэх арга олохын оронд харсан үзсэн бүхнээ үгүйсгэдэг болохоор хэдхэн минут яриаг нь сонсоход л хангалттай гэнэ. Зөвхөн би гэх ертөнцөөсөө бусдыг хараан зүхэж, өөрийгөө зөвтгөх хам шинжээр өвчин нь илрэхийг харж болно. Иймэрхүү хүмүүс нэг л өдөр тэсэрч жилд нэмэгдэж буй зургаан мянгачуудын эгнээнд элсэнэ гэсэн үг. Яагаа вэ, Ард түмний амлалт нэхэх холбооныхон их жанжны талбайд суулт зарлаж байх тэр мөчид М.Машбат гэгч машинаараа дайраагүй юу. Түүний энэ үйлдэл хэлээд байгаа тэсрэлтийн нэг.

Иймэрхүү эрүүл хүн хиймээргүй үйлдэл цөөнгүй гарах болсон. Сүүлийн үеийн гэмт хэргийн нөхцөлийг харж байхад, алгын чинээ хүүхдээ хөнөөсөн, хажуугаар нь зөрөхдөө шүргэлцсэний төлөө хутгалаад амийг нь егүүтгэчихсэн, бага насны охидыг хүчирхийлсэн гээд эрүүл хүний ой тойнд  багтамгүй гаж үзэгдлүүд ар араасаа цуврах боллоо.  Бид тэдгээр этгээдийг жигшин зэвүүцдэгээс бус яагаад ийм үйлдэл хийв, нийгэм үүнд нөлөөлж байна уу гэдгийг огт хайхардаггүй юм байна.  Гэтэл “ёоёо”-той нөхрийн дараагийн  хохирогч та бидний хэн ч байж болох нь.
… Сэтгэл судлаачдын хэлж байгаагаар угаас сэтгэцийн асуудалд орсон хүн ухамсартайгаар зохицуулж чадахгүй хэмжээнд хүрсэн учраас нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд хүчирхийлэл хэрэглэх замыг сонгодог нь энэ мэт гэмт хэргийг үйлдэхэд хүргэдэг гэнэ. Боловсрол “нимгэн, зузаан” түүнд хамаагүй. Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан Д.Бадрааг хөнөөсөн Ц.Түмэнгэрэл ч асуудлыг тэгж л шийдсэн. Малынхаа толгой руу ташуур далайдаггүй байсан монголчууд мал муулж байгаа юм шиг нэгнээ хөнөөчихдөг болсон нь яахын аргагүй нийгмийн нөлөөллөөс үүдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлахыг оролдож буй ч өнөөгийн төрийн бодлого сэтгэлд бус эдийн засагт суурилж байна. Аягүй  бол нөгөөх шийдвэр гаргагчид нь өөрсдөө асуудалтай болчихсон үгүйсгэл дээрээ “тавьчихсан” сууж байж ч мэднэ.

“Сант марал” төвийн өнгөрсөн наймдугаар сард хийсэн судалгаа энэ сэдэвтэй холбогджээ. Ер нь нийгмийн тулгамдсан асуудлыг аль ч нам нь шийдэж чадахгүй гэж судалгаанд оролцогсдын 42,7 хувь үзэж байна. Өөрөөр хэлбэл, үл итгэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр. Ердөө жилийн өмнө хийсэн судалгаагаар нийгэмд  үл итгэгчид 34 хувийг  эзэлж байлаа. Жилийн дотор 10 орчим хувиар нэмэгджээ. Үл итгэгчдийн хувь хэмжээ нэмэгдэх нь нийгэмд аюултай. Харин манай төр, засагт иргэдийхээ сэтгэл, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулах тал дээр анхаарах зав алга. Харин “ чоно борооноор” гэгчээр энэ байдлыг овжноор дөрөөлж, ашиг хайгчид үржсээр….

Лам, бөө, мэргэч, төлөгч, ид шидтэнгүүд тоо сансрын хурдаар олширч, нийгмийн сэтгэлзүйгээр нэг мөсөн тоглож байна. Хэддүгээр зуун бэ гэмээр мухар сүсэг дэлгэрч буй нь энэ эмгэгийн бас нэг нүүр царай. Өдөр болгон асуудалтай. Ажил хийгээд ч амьдрал нь ахидаггүй. Зарим нь архинд донтоно. Зарим нь мухар сүсэгт автана. Амьдралаа тэдэнд даатгана. Ингээд л бүгдээрээ сөхөрч бүдэрч явна. Ардчилсан хувьсгалын дараахан Ромбо гаригтай холбоо барьснаар эхэлсэн энэ солиорол өдгөө бүр эрчээ авчээ.

Хамгийн эмгэнэлтэй нь  нэгэнт туйлдсан иргэд энэ хэвээрээ байх нь улстөрчдөд харин ашигтай байдаг гэнэ. Шаардлагатай гэвэл тэд талхны мөнгөөр эрх мэдлээ зузаатгачихна. “Зуд болоход нохой зоолдог, зовлон удахад лам таргалдаг” гэдэг шиг хамгийн ялзарсан нийгэмд халамжийн үзэл, мухар сүсэг ихэд дэлгэрдэг аж. Гэхдээ улстөрчид ч тэр, мухар сүсгээс завшигчид ч ялгаагүй нийгмийн энэ их бухимдлыг хэзээ нэгэн цагт тогтоон барьж дийлэхгүйд хүрнэ.

Нийгмийн бухимдал гэгч хар үүл хуралдсаар, улам зузаарсаар. Энэ бүх стресс бухимдлаас иргэдээ яаж аврах вэ.  Эхний гарц нь сэтгэл зүйчдийг олноор бэлтгэж мэргэн бөөдий, мухар сүсгийн эсрэг дайнд мордуулах байж болох юм. Өндөр хөгжилтэй орнууд үүнд маш их анхаарлаа хандуулдаг. Хүн бүр хувийн хуульчтай, сэтгэлзүйчтэй байдаг нь ч иргэншлийн энэ өвчнөөс үүдэлтэй. Америкт 10 хүн тутамд нэг сэтгэл зүйч ногддог бол Японд үүнээс ч олон.  Харин Монголд…

Л.Нарантөгс “Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car