antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Өдөрт 5-6 орон гэргүй хүн нас барж байна

нийтлэсэн Admin

Хүйтрэхтэй зэрэгцээд орон гэргүй иргэд яана даа гэх эмзэглэл төрөх юм. Учир нь өдөрт дунджаар орон гэргүй 5-6 хүн амиа алдаж байна.

Төр орон гэргүй иргэдээ анхаарч, харж халамжилдагсан бол ийм эмгэнэлтэй зүйл болохгүй сэн. Он гарснаас хойшхи есөн сарын байдлаар нас барсан орон гэргүй 162 иргэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн задлан шинжилгээнд оруулжээ. Жил хүрэхгүй хугацаанд 162 хүн нас барна гэдэг гамшгийн хэмжээнд очсоныг илтгэх үзүүлэлт. Хэн болох нь тодорхойгүй цогцос ч нийслэлийн энд тэндээс олддог болжээ. Траншейнд амьдардаг, гэр орон, бүртгэлгүй иргэд нийслэлийн бүх дүүрэгт олноороо байдаг. Ер нь харьяалах эзэн, нэр хаяггүй, хэн болох нь тодорхойгүй цогцос сүүлийн үед олшрох хандлагатай болоод байгаа.

Зах зээлийн өрсөлдөөн бүхий эдийн засагтай орнуудад аж ахуйн нэгжүүд өдөр ирэх бүр олноор дампуурч, хэдэн зуугаараа шинээр байгуулагдаж байдаг. Энэхүү бизнесийн эрсдэлийн улмаас ажил төрөл, өмч хөрөнгө, орон гэрээ алдсан хүмүүс гудамжинд гарах гаж үзэгдэл цөөнгүй гардаг. Манай улсад ч эл байдал давтагдах шинжтэй болсныг зарим шинжээч хэлж байна. Орон гэргүй иргэн нас барсан тохиолдолд шүүх эмнэлгийн хэлтэст авчраад үзлэг шинжилгээ хийж нас барсан шалтгааныг тогтоодог.  Хэрвээ ар гэрийнхэн нь сураглан ирэхгүй бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтнууд цогцсыг оршуулдаг гэсэн. Эндээс иргэд хүн ёсоор амьдарч чадахгүй орон гэргүй, өлмөн зэлмүүн явсаар амиа алдаж буй эмгэнэлт дүр зураг харагдаж байна.

С.Ерөө


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car