antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2014 1 comment

Машиныг ачих биш дугуйг нь цоожилдог болно

нийтлэсэн Admin

mashinachihНИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу замын хөдөлгөөний хэт ачаалллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн нэгдүгээр эгнээнд байршуулан замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар ачиж зөөж шилдүүлдэг журамтай болсон.  Гэвч  тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг зэрэг гомдлыг иргэдээс ирсээр байгаа урчаас тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг  Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ.  Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн зургадугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон,хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна. Замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их  бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр энгээнд байршуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойр зай буюу  тусгай талбайд тусгай зориулалтын чирэгч автомашинаар зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ гэж журамд заажээ.

Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд  тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ. Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм.  Тээврийн хэрэгслийн дугуйг дугуй түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Ч.Жигмэд (June 30, 2014 4:48:54 pm )

    Яах гэж Автомашин ачиж явах болсон үндсэн зорилгоо мартсан бололтой. Уг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн замын хөдөлгөөнд саад учруулж байна хэмээн автомашиныг нь ачиж байгаа юм шүү дээ. Гэтэл ачиж авч явдаг байгууллагын ажлын чанар муу, ачиж орлого л хийх гэсэн хэт нэг талыг баримталсан үйл ажиллагаа нь иргэдэд таалагдсангүй мөн дүрэм зөрчсөн этгээд автомашинаа буцаан авах гэж 4-6 цаг зарцуулж байгаа явдлыг засаж залруулахын оронд дугуй цоожилж байгаа явдал нь бас л мөнгө л авах гэж оролдож буй мэт сэтгэгдэл төрөлхүйц шийдвэр гаргасан нь буруу юм хэмээн би үзэж байна. Өөрөөр хэлбэл дугуйг нь цоожилсоноор тэрхүү цоожлуулсан автомашины эзэн нь торгууль, төлбөр төлөх гэж явсаар л 4-6 цагийн дараа автомашиныхаа цоожгийг чөлөөлүүлж авна гэтэл цоожлуулсан автомашин нь энэ хугацаанд замын хөдөлгөөнд саад учруулсаар байх юм байна л даа.

antalya rent a car