antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2014 4 comments

Цэцэг төвийн уулзвар ашиглалтад орлоо

нийтлэсэн Admin

tsetsegtov ashiglaltnd orovУлаанбаатарын түгжрэл ихтэй уулзваруудыг 4 замын уулзвар болгох ажил өнгөрсөн жилээс эхэлж, Чингис бондын хөрөнгөөр санхүүжиж байгаа билээ. 2013 онд 18 уулзвар шинэчилсэн бол энэ жил 12-ыг шинэчлэхээр төлөвлөжээ. “Гудамж” төслийнхөн энэ оны эхний ажлаа дуусгаж, Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өнөөдөр хүлээлгэж өглөө.

Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газрын хаалттай байсан энэ газрыг нээлттэй гудамж болгосноор Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд цаг, мөнгөө хэмнэх, тав тухтай зорчих боломжтой болж байна.

Цэцэг төвийн 4 замын уулзварын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Хаана түгжрэл ихтэй, шатахуун их зарцуулж, цаг хугацаа алдаж, хөрөнгө урсч байна тэнд “Гудамж” төсөл хэрэгжинэ. Ирэх долоо хоногт 100 айл болон III, IV хорооллын Энэбишийн өргөн чөлөөний уулзварыг өргөтгөж хүлээлгэн өгнө” гэж хэллээ.

Энэхүү шинэ гудамж, замын зураг төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эй Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж, Японы Си Си Ти Ай инженеринг интернэйшнл компани зөвлөхөөр ажиллажээ. Цэцэг төвийн уулзварыг шинэчлэхэд 2 тэрбум төгрөг зарцуулжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (June 27, 2014 2:31:11 pm )

    ene yaj 2 terbum hurdeg yum. bi lav 1 terbumaar l barina. taliig n idchij heseg humuus

    • хардагч (June 27, 2014 3:19:07 pm )

      Энэ ч яг унэн байх,юун 2 тэрбум. Ер нь дунгий нь ихэсгээд л идчихдэг юм шигээ

    • энэрэл (June 27, 2014 4:06:15 pm )

      мэдэхгүй байж худлаа хуцаад, манайхан ийм арчаагүй, юм хийж байна гэхиЙН оронд яаж идсэн бол хэн хэн хуваасан бол гээдл, тамын тогоонд тан нар шиг муусайн юмнууд л чанагдаж байвал таарна, сэтгэгдэл чи бичиж нэг нь бас бичиж байгаа та 2 ч дээ машингүй явган 2 чөтгөр биз, машингүй байлаа ч, юм мэдэхгүй байвал дуугүй байж сур.Энэ хотын замууд ямар байлаа, хөрөнгө сайтай байхад ххгүй хийж байгаагаа битгий гоочлоод бай 2 тэнэгээ

      • tender zarlaj avsan u (June 27, 2014 6:11:43 pm )

        bodvol tender ene ter zarlaad l avsan bailgui dee. zamiin uniig hamgiin bagaar ugsun n 2 terbum bolsiinbailgui dee. talh 10000 tug gej bgaa yum shig sonsogdoj bna. bi land tai l daa

antalya rent a car