antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2014 1 comment

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын ялыг хэвээр үлдээлээ

нийтлэсэн Admin

munhbayarГалт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан гэх  “Гал үндэстэн” холбооны тэргүүн  Ц.Мөнхбаяр нарын хэргийг  өнөөдөр  Улсын дээд шүүх  хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэдний шүүх хуралд УИХ-ын гишүүд болох Г.Уянга, Ж.Батзандан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нар ажиглагчаар оролцсон юм. Тэгвэл шүүх хуралдаанаар давж заалдах шүүх хуралдааны шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Тодруулбал, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан Төрийн хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгагдаад буй “Гал үндэстэн” холбооны гишүүдийн хэргийг хяналтын шатны шүүхээс  Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6,1 жил, Д.Төмөрбаатарт 10,6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, М.Мөнхболдод нэг жилийн хорих ял тус тус оноосон байдаг. Тэд анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял сонсоод давж заалдах дээрээ ийн буураад байсан юм. Тэгвэл өнөөдөр Дээд шүүхээс хэргийн дахин хянан үзээд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • gosti (June 27, 2014 2:39:27 pm )

    hohi ni

antalya rent a car