antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2014 23 comments

Увсын бөхчүүд наадмын түрүү авах магадлалтай

нийтлэсэн Admin

-26062014-1403742259-252452916-buhchuudҮндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Хүчит бөхчүүд хэдийнэ тус тусынхаа галд гарч, бэлтгэл нь жигдрээд байгаа аж.

Энэ жилийн зуншлага сайхан болж байгааг хэлэх үү, ногоон тэрлэг дэлгээд тавьсан мэт уулсын дундуур сүлжилдэх замаар өгсөн явсаар Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүдийг бэлтгэл сургуулилтаа хэрхэн чамбайруулж буйг сурвалжлахаар Улаанбаатараас 60 кмийн зайтай “Цонжин Болдог” жуулчны баазаас холгүй орших Харзтайг зорьсон юм.

Үзэсгэлэнт байгальтай Харзтайн амны амралтын баазад улсын гарьд Б.Гантогтохын удирдсан, ОУХМ Д.Энхболдоор ахлуулсан “Увс нуур” галын 70 орчим бөх наадмын бэлтгэлээ ид хийж байна.

Гарьд Б.Гантогтох бөхийн галыг анх удаа ахлан гарч буй боловч тэрээр өмнө нь чөлөөт бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Мэдээж наадмын бэлтгэл удирдана гэдэг амаргүй ажил. Бэлтгэлийн үеэр бөхчүүдийн унтах, босох, хооллох нь хүртэл цаг минутаар хэмжигдэх нарийн дэг жаягтай.

Тэр бүхнийг гүйцэтгэдэг Д.Энхболдод бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг хэдийд хийж, хэзээ хооллож амрахыг нарийвчлан гаргасан зузаан дэвтэр байх. Тэрээр бөхийн галд дөрвөн жилийн өмнөөс дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн ажээ.

Д.Энхболдыг ажлаа дөнгөж аваад байхад зургаан залуу зааны нэг гэгдэж байсан улсын арслан Б.Ганбат Ардын хувьсгалын 89 жилийн баяр наадамд түрүүлж байсан юм. Дараа жил нь буюу 2012 онд энэ галаас төрсөн улсын аварга С.Мөнхбат, 2013 онд улсын арслан П.Бүрэнтөгс нар баяр наадамд дараалан түрүүлсэн амжилтын буухиаг өртөөлөгчийн нэг нь Д.Энхболд багш.

Бидний очсон өглөө бөхчүүд 3-4 км-ын зайд гүйж хөлсөө гаргаад байрандаа дөнгөж цуглаад байлаа. Увсын бөхчүүдийн бэлтгэлд гарсан Харзтайн амны “Шүтээн” амралтын баазад арав гаруй дүнзэн байшинтай бас таван цагаан гэр барьжээ.

Хамгийн баруун талын том гэрт ойртон очиход үхрийн шагай шиг биерхүү залуу тосч аваад уг гэрийн үүх түүхийн талаар ярьж гарав.

Манай улс орныг 40 гаруй жил удирдсан маршал Ю.Цэдэнбалын гэр юм гэнэ. Энэ түүхэн гэрийн авдар, ор гээд бүх тавилга, эд зүйл нь бүрэн бүтнээрээ хадгалагдан үлджээ. Харин хажуу талын гэрт улсын арслан Б.Ганбат, заан О.Одгэрэл, начин Н.Мөнхжаргал нарын хашрууд амарч байв. Тэдэнтэй яриа өдөхөд залуу бөхчүүддээ туршлагаасаа хуваалцахын сацуу өөрсдийн бэлтгэл сургуулилтаа хангаж байна гэцгээж байлаа.

Төв аймгийн Эрдэнэ сумын энэ сайхан уул, ус тэгширсэн газарт “Увс нуур” галынхан 1998 онд анх гарчээ. Тухайн жилийн наадмаар Б.Ганбат арслан өөрийн багш, дархан аварга Х.Баянмөнхөөр тав давж улсын цолтны эгнээнд бүл нэмж байсан тухай сонирхолтой түүхийг Н.Мөнхжаргал начин сөхөв. Үүнээс хойш тус галынхан Гачууртын аманд хоёр, Төр Хурхын аманд нэг удаа наадмын бэлтгэлд гарчээ. Харин бусад жилүүдэд Харзтайд гардаг болсон байна. “Увс нуур” галын бөхчүүд шинэ зуун гарснаас хойшхи 13 наадмын зургаад нь түрүүлж, гуравт нь үзүүрлэсэн нь үнэхээр бахдам амжилт юм.

Түүнчлэн тэгш ойн баяр наадмаар зөвхөн Увсын бөхчүүд түрүүлж байсан нь монгол бөхийн түүхийг улам баяжуулж иржээ. “Увс нуур” дэвжээнийхэн энэ жил бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор гарсан байна.

Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, улсын заан О.Одгэрэл, улсын харцага Ө.Бат-Орших, Б.Батбаатар, А.Бямбажав, Н.Батсуурь болон энэ жил улсын цол авах магадлалтай гэгдэж буй аймгийн хурц арслан О.Гантулга, цэргийн арслан Б.Ганзориг, аймгийн арслан Н.Ганзориг нарын бэлтгэл жигдэрчээ. Тэднээс гадна энэ жил аймаг, сумын цол горилж яваа залуу хүчтэнүүд Увс аймгаас ирж, бэлтгэлд хамрагдаж байгаа аж. Бөхчүүдийн байрлаж буй өрөөтэй танилцах үед дэвжээний ахлах дасгалжуулагч, гарьд Б.Гантогтох манай сурвалжлах багийнхныг уриалгахан хүлээн авч, өдрийн хоолонд урьсан.

Тэрээр, “Удахгүй эхлэх олс таталтын бэлтгэлийн үеэр та бүхэн тэнд бөхчүүдийн зураг хөргийг авна биз ээ” гэсэн юм. Нэг сайхан мэдээ дуулгахад гарьд маань энэ жилийн наадамд зодоглох ажээ. Мөн наадмын гоёлоо зэхэж эхэлснээ ч дуулгав. Гал тогооны өрөөнөөс ойр орчмыг ажваас энэ жил цолоо ахиулах бөхөөр зүй ёсоор нэрлэгдэж буй улсын харцага Ө.Бат-Орших улсын арслан П.Бүрэнтөгстэй ярилцаж зогсоо нь харагдсан. Хоёр хүчтэн олс таталтын цаг болтол бараг цаг гаруй буу халах шиг болов.

Биднийг очсон өдөр улсын начин Б.Эрдэнэбилэг, Н.Мөнхжаргал нар нутгийнхантайгаа нэгдээд байлаа. Удсан ч үгүй сэтгүүлч бидний хүсэн хүлээсэн мөч ирж, бөхчүүд өдрийн бэлтгэлдээ гарсан юм.

Хонь цаг болоход бөхчүүд бэлтгэлдээ гарч эхэндээ хөнгөн мэх давтаж биеэ халаав. Үүний дараа галын дасгалжуулагч Д.Энхболд тоо авч бөхчүүдийг зургаан хэсэгт хуваариллаа.

Улсын арслан Б.Ганбат, заан О.Одгэрэл нар харагдсангүй. Учрыг лавлавал хоёр бөхийн бие нь чилээрхүү байгаа аж. Мөн цэргийн арслан Б.Ганзориг, Давстын н.Элбэгбаяр нар хотод яваа гэж байлаа. Энэ хоёрыг хэдэн жилийн өмнө шаггүй барилдаж улсын цол авах бөхчүүдийн тоонд багтаж байсныг бөх сонирхогчид андахгүй сайн мэднэ.

Сүүлийн үед заал танхимын барилдаанд гураваас дээш давахгүй байгааг ч бас харж л байгаа. Хэдхэн хоногийн өмнө болсон Бүх цэргийн наадамд тэр хоёрыг шөвгөрөх болов уу гэсэн итгэлийг тэд хөсөрдүүлж, доогуур даваанд унасан билээ. Тэд энэ өдөр бэлтгэлээсээ чөлөө авч авчээ.

“Увс нуур”-ынхан нөгөөдөр галынхаа наадмыг хийх аж. Үүнтэй наадмын сорилго барилдаан давхцаж таараад байгаа. Гэхдээ галынхаа наадамд зодоглох бөх нэлээд олон байгаа гэж байна. Энэ галаас хоёр ч бөх цолоо ахиулах магадлалтай. Бөх сонирхогчид ч ийм таамгийг дэвшүүлж буй.

Хэдхэн хоногийн өмнө дөрвөн уулын хишиг барилдаанд түрүүлсэн С.Мөнхбат аварга бэлтгэл хийх талбайдаа хэдийнэ ирсэн байлаа. Аварга залуу бөхчүүдтэй өрөөд ганц хоёр мэх давтах юм. Аварга энэ жил тун өнгөтэй байгаа. Заал танхимын барилдаанд хэд хэдэн удаа түрүүлээд авсан. Энэ жилийн наадмаар түрүүлэх бөхийн тааварт түүний нэр нэлээд дээгүүр явна лээ. Аварга өнгөрсөн жил буруу ам авснаас хоёр дахь удаагаа үзүүр түрүүнд үлдэх сайхан боломжийг алдсан билээ. Уг нь Б.Батмөнх зааныг амласан бол барилдаан арай өөрөөр эргэх байсан хэмээн бөхийн хорхойтнууд ярьцгаадаг. Энэ галаас түүнчлэн давгүй сайн барилдах бөхийн тааварт харцага Ө.Бат-Орших нэрлэгдэж байна. Түргэн шуурхай, сайн бөхөөс шилж амладаг гээд бөх сонирхогчид түүнд ам сайтай байдаг. Харцага энэ жилийн наадмын дээгүүр даваанд саад болж магадгүй гэсэн хэд хэдэн бөхийг амлаж барилдсан гэнэ. Цэрвүү барьцнаас голдуу шийдсэн мэхээ хийж, түргэн шуурхай барилддаг чанар нь түүний дараа дараагийн даваанд цуцахгүй байх давуу тал юм. Ө.Бат-Орших дээгүүр даваанд тунах магадлалтай.

Тухайлбал, улсын заан Б.Батмөнх, харцага Ц.Содномдорж, улсын начин Р.Пүрэвдагва, О.Пүрэвсайхан нартай. Тэдэнтэй нэг бус удаа таарч ихэвчлэн унасан байдаг ч барилдааны санаачлагыг голдуу Ө.БатОрших гаргаж барилддаг. Б.Гантогтох, “Харцага энэ жил сайн байгаа, цолоо ахиулах боломжтой. Түүнтэй уулзаж ярилцлага авах хэрэггүй” хэмээн учирласан юм.

Галынхан өглөө долоон цагт дөрвөн км-ын кросст гүйгээд өдөр 11:00 цагаас барилдааны бэлтгэл хийдэг гэнэ. Харин орой 16:00 цагт биеийн хүчний ерөнхий дасгал хийгээд уламжлалын дагуу спорт тоглоом, араас нь турникэнд суниагаад бэлтгэлээ дуусгадаг ажээ. 21:00 цагт бөхчүүд оройн тоондоо жагсч Төв цэнгэлдэхэд гурван жил эгшиглэсэн “Увс нуур” дуугаа дуулсаар нэг өдрийн бэлтгэлээ жаргаадаг .

Ингээд сурвалжлагынхаа төгсгөлд “Увс нуур” дэвжээний бөх улсын начин Б.Эрдэнэбилэгтэй уулзахад “Манай нутгийн бөхчүүд энэ сарын 15-нд наадмынхаа бэлтгэлд гарсан. Залуучууд аравхан хоногийн дотор маш түргэн хувирсан байна. Барилдааны арга барил, биеийн жин гэхэд л их өөрчлөгджээ. “Увс нуур” галаас улсын цолонд хүрэх хэд хэдэн бөх бий. Одоо тэдний нэрийг хэлэхэд арай л эрт байгаа юм. Наадам дөхсөн энэ өдрүүдэд тэр цол авна гээд цохоод нэрлэхэд хэцүү л дээ. Хар, цагаан хэл ам гэж тун хэцүү зүйл байдаг. Ер нь монголчууд бөхөө үзэх дуртай, бөхдөө хайртай болохоор надаас дутахгүй сайн мэднэ. Энэ дашрамд нутгийн бөхчүүдээ үргэлж дэмждэг “Увс нуур” дэвжээний тэргүүн, нутгийн зөвлөлдөө баярлаж явдгаа илэрхийлье гэж ярив.

Д.Жавхлан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (June 27, 2014 10:27:53 am )

    Ukhriin shagai shig tom biye baidag um uu? Ogotno bish uu? hahahahahaha

    • Anonymous (June 27, 2014 11:31:47 am )

      goy hellee hahahahaha………………..

    • Д.Бат... (June 27, 2014 5:37:49 pm )

      Увсчууддаа амжилт хүсье сайхан,шударга барилдаарай

  • bs (June 27, 2014 10:30:10 am )

    durwudiin huug
    halhiin hawtgaid togluulahgui yum shuu………..

  • Anonymous (June 27, 2014 12:54:02 pm )

    het uyangiin halild avtsan teneg niitlel bna. setguulch n shinekov bololtoi

  • дөрвөд (June 27, 2014 1:32:28 pm )

    юу яасан халах муусайн хужаагын шээснүүд

    • buga (June 27, 2014 2:00:08 pm )

      zailaa muu oirdiin shawhruu min

    • ЗОЧИН (June 27, 2014 3:46:09 pm )

      дөрвөд авгай орос яваад иржээ.эклээд ээркүн гэдэг готоор ураад,дараа нь шивэр долоов,томбоовоор дайрч ч муушкад учаад.цаашаан юу гаслав,чигаслав гэдэк улсаар яваад ирнэш.гэсэн гэдэг хэхэхэ

  • Зочин (June 27, 2014 4:11:27 pm )

    Магадлал өндөр зуун хувь

  • Hi (June 27, 2014 4:16:17 pm )

    Zawhan bas conin l bga sho. Gonchig bas l conin l yum dyylgaj medheer bga shu.

  • bbbb (June 27, 2014 5:14:35 pm )

    amjilt huse

  • Anonymous (June 27, 2014 5:30:25 pm )

    UVSADAA OCHIJ BELTGELEE HII.OMHII DURVUDUUD,MONGOLIIN GOLOMTOOS ZAIL

  • mn (June 27, 2014 8:27:56 pm )

    bid eh orondoo bgaa hvmvvs shv, harin ch tegwel eh ornihoo haana ch turiin naadam hj yagaad bolohgvi gj?

  • hgv (June 27, 2014 10:00:09 pm )

    миний нутгийн хүүхдүүд сайн байна онгирч сагсуурч болохгүй ам зөв авч нэг удирдлагатай ухаантай сайхан барилдах хэрэгтэй бэлтгэлийг маш чанд хатуу дэг жаячгтай чангша шүүс нь гартал хийлэг Гантогтохоо сайн байна

  • Зочин (June 27, 2014 10:16:01 pm )

    Mongol ah duusiin dund yas hayasan komment olon baina. Ed bol Mongol hun bish gadniihan. 3han saya baij ednii hatgaasand orj jalga dovnii uzel gargah hereggui

  • aan (June 28, 2014 12:51:07 am )

    tgelgv yaahaw naadmin umnu baahn negenee muulna naadmin daraa shuugaldana tgeed namar hvrtel tarj odno

  • Би МОНГОЛ (June 28, 2014 10:25:41 am )

    Манай Увсынхан энэ жил юм дуулганадаа. Дор хаяж 4 хүн шинэ цол авна. Юун дөрвөд, ойрд вэ. энийг бичээд bs, buga 2-д анхааруулахад. Та 2-г олж болно гэдгийн битгий мартаарай. Олох болно. Наадмаар уулзанаа. Увсын бөхчүүдтэй уулзалдандаа

  • Дөрвөн ойрд (June 28, 2014 11:11:06 am )

    Дөрвөд , дөрвөн ойрдууд гэдэг бол их монгол улсын бүрэн бүтэн байдлын төлөө бүх цаг үед тэмцэж ирсэн хүмүүс.Харин халхууд хэзээд хятадын талд урваж шарваж явсаныг түүх гэрчилнэ.

  • Anonymous (June 28, 2014 11:24:35 pm )

    halh gen shuu ulsaa hudalddag nowshnuud

  • demon (June 29, 2014 7:18:06 am )

    good
    [img]http://thumbs.dreamstime.com/z/cute-ant-cartoon-illustration-33231872.jpg[/img]

  • KHurlee (July 01, 2014 12:51:59 pm )

    Nutgiin hairhanuud tushin dee sain barildaarai saihan naadaarai Uvsiin saihan zaluuchuud aa

  • muugii (July 03, 2014 4:14:16 pm )

    nutgiin saihan erchuuded amjilt husie uhaantai saihan barildana shu ene jil. buhiin saikhan hiimor bolson ganaa gariddaa bas amjilt hiimor az jargaliig husie.

  • SANAL (July 06, 2014 6:35:56 pm )

    ингээд тэнэгтцэгэгээд хүний идэш болдог доо монголчууд

antalya rent a car