Хуульзүйн сайд Х.Тэмүүжиний нууц амраг гэгдэх нэгэн эмэгтэй ойрын өдрүүдэд хэвлэлийн баатар боллоо. Түүнийг охин гэж өрөвдөх нэг хэсэг байхад хар тамхичин, төлбөртэй ярилцлага өгч мөнгө олж байна гэж зарим нь үзэн ядах аж. Хоёрдугаар суваг телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт түүнийг яагаад урьж оролцуулах болов гэдэг талаас нь ч ярилцсан сэтгүүлчийг доромжилж үзлээ.
Хэний нүдний харц яаж хөдөлсөн, хүүхэн хараа нь яаж томорсон, яагаад энэ ярилцлагыг авах болсон, гар, хөлийн хөдөлгөөн, ярианы логик гээд уншигчид тэр аяараа Шерлок Холмс болж хувирах нь тэр. Г.Сарангэрэлийг сайдтай дотно харьцаа үүсгэсэн эсэх талаар таамаглал дэвшүүлсэн ч тэр охин хэвээрээ л гол дүрийн жүжигчин байх аж. Харин сэтгүүлч бол түүнийг яриулсан нь чухал болохоос ярилцагчийн хэлсэн үгийг үнэн байлгах үүрэг хүлээхгүй гэдгийг хэлээд ч нэмэр болсонгүй.
Ямартай ч энэ бол цахим хуудаснаа ч, сэтгүүлзүйн хувьд ч тарих ёстой дуулианаа тарьж үүргээ биелүүлчихсэн гэсэн үг. Сэтгүүлчийн зүгээс Г.Сарангэрэлд тоть шиг үг зааж өгөөгүй. Бороохойдож хэрэг хүлээлгээгүй. Маш тайвнаар, цочирдуулж сандраалгүй тавих ёстой асуултаа тавьж үгийг нь хүргэн нэг ёсондоо сэтгэлийг нь нээлээ, дуусаа.
Эхлээд үзэхэд гэнэн томоогүй охины яриа шууд өрнөх нь олон нийтийн сэтгэлзүйд хүчтэй цохилт өгөхийн сацуу Хуульзүйн сайд Х.Тэмүүжин гэгч хэн бэ гэдгийг сая л танилаа гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн байх. Харин дараа нь өөр нэгэн телевизид өгсөн ярилцлага нь арай өөр тайван байснаас харахад телевизийн эфир, төрөлх орон гэртээ ярилцахын зөрүү байх гэж бодогдууллаа. Гэтэл интернэтээр дүүрэн түүний ярилцлагууд цуварч эхлэв. Г.Сарангэрэл гэгч өөрөө яасан ч эмзэглэдэггүй юм бэ, эсвэл үндсэн үүрэг нь юм уу гэх хардлага ч төрөх болов. Сэтгүүлчид түүнд бараг нэг л хэв маягийн асуулт тавих аж. Хэн нэг нь тэсрэлт хийж сөргөсөн асуулт тавьсангүй. Хамтдаа дуулах, уйлах нь холгүй. Ядахдаа Г.Сарангэрэл нь яагаад татгалзахгүй байсныг бүү мэд. Ямартай ч тэгж ярих нь таатай байгаагүй л болтугай.
Иргэн Г.Сарангэрэлийг ингээд орхиё. Шүүх хурлаар түүнийг хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох биз. Харин Х.Тэмүүжин сайдыг хэн шүүхийг цаг хугацаа харуулах нь лавтай. Энэ дашрамд Г.Сарангэрэл үгээ хэлээд байхад Х.Тэмүүжиний үгийг яагаад сонссонгүй вэ гэвэл оролдлого хийж үзсэн. Урьд нь “Г.Сарангэрэл мессеж бичиж туслалцаа хүссэн. Би өмгөөлөгч олж өгсөн” гээд өнгөрсөн. Г.Сарангэрэлийг хорихоос гарч телевизийн од болсны дараа бол “Женког хаа хүртэл явахыг нь харъя” гэв.
Дараагийн асуудал яг эндээс эхэлнэ. “Женко” энд ямар хамаатай вэ. Үүнийг магадгүй Х.Тэмүүжин сайд өөрөө л тайлбарлах байх. Ямартай ч түүний өнгөрсөн хавар хэлээд байсан “Өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулаад байна” хэмээн Цагдаагийн байгууллагын зарим удирдлагыг шүүмжилсэн нь үүнтэй холбоотой байж таарна.
Харин одоо улс төрөө ярья. Иргэн Г.Сарангэрэлийг “охин” гэж нэрлээд байгаа. Тэр “охин” дээр фокусаа тааруулж олны анхаарлыг өөр зүгт хандуулахын цаана том зорилго байгаа бололтой. Магадгүй зарим сайдыг огцруулах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхөөс эхлээд зургаан жил гаруй ширүүхэн маргасан төмөр замын царигийн асуудлыг ч гялс манас шийдэх сурагтай. Тиймээс олон нийт ч, сэтгүүлзүйн салбарынхан ч арай том эрх ашгийг анзаарч “охин”-ы асуудлыг хойш тавибал ямар вэ. Анхаарлыг өөр тийш хандуулах гэхээр л огоорч өөр зүг рүү нь хандаж байх албагүй.
Одоо шүүхийн шийдвэр гартал тэр “охин”-ы асуудлыг орхичих хэрэгтэй. Харин сэтгэлзүй, сэтгүүлзүйн аль ч асуудал хүнтэй холбоотой учраас өгөөш ч бай, золиос ч бай иргэн Г.Сарангэрэл хохирч үлдсэн.Учир нь түүнд ямар ч хожил байхгүй шүү дээ. Магадгүй “мөнгө байж болзошгүй” гэх байх. Мөнгө нэр төрийн дэргэд юусан билээ.
Х.Тэмүүжин сайдын хувьд ёс зүйн асуудал зайлшгүй хөндөгдөж таарах нь. Хуульзүйн сайдын үүднээс биш юмаа гэхэд хуульчийн хувьд тэр өөрийгөө хэрхэн хамгаалах нь сонин байна. Магадгүй бидний төсөөлж ч байгаагүй ноцтой, бас хөдөлшгүй баримтыг дэлгэн алмайруулж мэдэх юм. Аль өнгөрсөн хавар л өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг мэдсэн тэрбээр зүгээр л сууж байгаад огцорчихгүй нь лавтай. Түүний хийж эхэлсэн хуулийн салбарын шинэчлэл олон хүний дургүйг хүргэсэн. Түүнээс ч олон хүний дургүйг хүргэсэн биз. Улс төр, улс төрийн сэдэлтэй өс хонзон их л дэвшилтэт арга хэлбэрт шилжиж байгаа бололтой. Юун дээр үеийн золгүй тохиолдол мэтээр амиа алдах, осолд орохтой харьцуулшгүй амьд явахын аргагүйгээр нэр хүндийг унагаах, гэр бүлийг эвдэн бусниулах болсон ч байж болзошгүй.
Нөгөөтэйгүүр хэрэв Х.Тэмүүжин сайд сэжигтэн Г.Сарангэрэлтэй хувийн харьцаа тогтоосон бол, түүнийгээ үгүйсгээд 19 настай тэр эмэгтэйг хохироосон бол юун албан тушаалтай манатай нийгмээрээ жигшин зэвүүцэх учиртай. Хуульд бичигдээгүй шийтгэл гэж бий. “Хүн гэдэг нэр хүндэдсэн амьтан” гэж ахмадууд ярьдаг даа. Энэ нь албан тушаалгүй, гэр бүлгүй болохоос ч хэцүү сэтгэлзүйн шийтгэл болдог. Тиймээс Х.Тэмүүжин сайд ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан нь тогтоогдвол хариуцлага тооцох, шийтгэх цаг хугацаа хангалттай байна. Харин үүнийг тогтоосны дараах үр дүнд итгэхийг хүсэх, эсэх нь асуудал болчихоод байгаа юм.
Уншигчид анзаарсан бол миний энэхүү хоёр үзүүртэй, “бөөрөнхий” нийтлэлд хэн нэгний талд ороогүй. Хэний ч зөв байж болзошгүй байгаа тул дүгнэлт хийхэд бүү яараач гэдгийг л сануулав. Энэ бүхний цаана, ялангуяа яагаад Х.Тэмүүжин сайд өөрөө “Женко”-г дурсав гэдэг сонин байгаа төдийгүй улс төрийн сэдэв рүү хөтлөх аж. Яагаад? УИХ-ын гишүүн, “Женко” хочит Х.Баттулга хэзээ ч олон нийтийн өмнө буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр Х.Тэмүүжин сайдтай холбоотой хүүхэн шууханы асуудал ярьж байгаагүй. Тэр төмөр замын царигаар л маргаан үүсгээд байдаг. Ингээд төмөр замын цариг ярьж Үндэсний аюулгүй байдал ярьж байсан Х.Баттулга гишүүн иргэн Г.Сарангэрэл гэгч эмэгтэйг хохироосон ч юмуу, тусалсан ч юмуу сайд Х.Тэмүүжинтэй “дайсагнаж” талцаад ирлээ.
Тактикийн хувьд тун зохимгүй сценарийг хэн найруулав гэдэг сонин байгаа биз. Энэ зохимжгүй бүхний дунд сэтгүүлзүй ядаж зохистой байгаасай. Тэгж байж нийгмийн сэтгэлзүйг засна. Бүгдээрээ юу чухал вэ, юу чухал биш вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж иргэн Г.Сарангэрэлтэй холбоотой асуудлыг шүүхийнхэнд өгч, үндэсний нийтлэг эрх ашигт холбоотой асуудлаа төрөөр шийдүүлье. Сэтгүүлчид ч гэсэн уймарсан, зовсон, тэнэгтсэн, элийрсэн нь үл мэдэгдэх тэр эмэгтэйгээ очиж ярилцлага аваад байхаасаа илүү чухал мэдээллээ хүргэхэд анхааръя гэж уриалмаар байна.
Одоо тэр эмэгтэй юутай учирсан хэн ч байсан амсхийг. Цаана чинь чухал асуудал олон байна. Төмөр замыг нарийн царигаар тавиад, Bank of China-ийн салбаруудыг Монголд нээчихвэл Хятадын хөрөнгө оруулалтын хувь хэмээн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэр хэмжээнээс хэтрэх нь дамжиггүй. Тэр тусмаа уг үзэл баримтлалд “Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах” гэсэн хэсгийг унших ч үгүйгээр шийдвэр гаргах гээд байна. Энэ л иргэн Г.Сарангэрэлийн “мөс” хэрэглэсэн, Х.Тэмүүжин сайдтай холбогдсон эсэх, бүр цаашилбал Женко, Тэмка хоёрын “нууц дажин”-аас илүү чухал биш гэж үү.
С.Чулуун
Холбоотой мэдээ
-
irgen (June 27, 2014 11:11:01 am )
Er ni alivaa asuudliig setguulch, survaljlagch nertei heseg buleg humuus bur bujignuulaad haychihdag sh dee. Ted bol bodit baidliig barimttaigaar medeeleh l uuregtei bolohoos bish dugnelt hiih, tailbar hiih erhgui baimaar. Odoogiin setguulch uhaantai humuus bol shuud l shuuh, prokuror ene ter geed bugdiig toloolood yavchihdag shuu dee. Ingeed sensation uusged niigem terend ni itgeed zambaraagui boldog. Ene setguulch, survaljlagch nart togsdog surguuli, barimtaldag es zui gej baidag yum uu. Bas deer ni ug helj yarij baigaa ni avah yum alga, uver mongolchuudaas dor…
-
хардагч (June 27, 2014 3:31:28 pm )
Сэтгуулч гэдэг мэргэжлийг монголчууд хэн нэгнийг “ОД” болгох, эсвэл булшлахад л зориулж худлыг унэн болгож, ухсэнийг амьд болгодог, басшуух цагдаа , шуух , прокурорын уургийг гуйцэтгэх тедийгуй хэн бухнээс илуу эрх дархтай гэж ойлгодог бололтой юм.
-
-
zass (June 27, 2014 1:39:19 pm )
mergejildee ezen bolnoo gej neg yum bdag odoo ch tgd hudal huurmag ene niigemd hen durtain l ooriigoo duviilgudug boljdee
-
шударга монгол (June 27, 2014 2:55:10 pm )
Хамгийн гол нь юм бүхэн ил тод байх юусмаа эрүүл тунгалаг байдаг. Хэн нэгэн улс төрчийн ярианд итгэх бус яг ямар үйл явдал болоод байна гэдэг нь ард түмэнд ил тод байх нь чухал. Тэндээс ард түмэн шүүлтүүрээр шүүнэ.Сэтгүүл зүйн гол агуулга үүнд оршдог гэж боддог шүү. Бичээд, сурвалжлаад бай сэтгүүлч нар минь. Та нар ард түмнийг мэдээллээр хангах нь чухал.
-
ээнээ (June 27, 2014 3:51:15 pm )
сэтгүүлч нар ёс зүйгүй чадваргүй болсны л илрэл юм биш үү нэг л их нэрд гарч сёнсаци тарьсан хүмүүс байх юм,үнэхээр ёс зүйтэй час хйитэл бичдэг сэтгүүлч яасан их ховордоо вэ,
-
zochin. (June 28, 2014 9:25:15 am )
Ene setguulch geed baigaa golgor huuhen chin ineeheeree bur huuramch golchgor bolchih yumaa. Za ter yuahav. Uleedeg shaaran deer ih huraliinhniig durslen matarlaad bondognuuleed baisan huuhen mon bizdee.kkk Shorond baigaad garsan gehed suvilald baigaad irsen yum shig delden chihtei malitgar shar huuhen chin bondgor ni ajilgaagui amitan gedeg ni todorhoi yumaa. Za ter yuahav shuuh shiidene biz. Harin sain hunii zam deer busadiin gar hol bolj bondgoroo bish bogsoo ajiluulj amidardagaa bolioroo huuhee. Ard tunen bidend chi bolon chamaig turiharch baigaa etgeeduud bish . Temuujin said maani heregtei.
-
монголын иргэн (June 28, 2014 11:34:19 am )
Тэмүүжин та хууль сахиулахын оронд хууль завхруулж яваа юм биш үү ?
Эр хүний носн нуруу зааж өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөөд буувал таарна
Хулгайчтай нийлээд юу хийж явсан чинь нэгэнт ил болсон тул одоо цаг нь болсон.
Энэ чинь таны мөн чанар байна.
Тэр нэр холбогдсон мөнгөний шуналтай эмэгтэй сэтгэц нь 100% эрүүл хүн мөн үү ? -
монголын иргэн (June 28, 2014 11:35:55 am )
Тэмүүжинтэй нууц амрагийн холбоотой байсан эмэгтэй
Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хэрэгтэй.
Шоронгоос батлан даалтаар түр хугацаагаар гарангуут хэвлэлд үнэний талаар ярилцлага өгч байна л гэсэн
Маргааш нь яав
Чи лав яагаад ч эрүүл Монгол биш Эргүүтсэн Монгол байна -
монголын иргэн (June 28, 2014 11:37:24 am )
Тэмүүжин та эхнэрээсээ бэлгийн харьцааны таашаал авч чадахаа байсан хүн үү ?
-
Zuv (June 28, 2014 1:42:26 pm )
Нээрээ хамгийн гол асуудал төмөр зам, хятадын банкийг эсэргүүцэх л хэрэгтэй. тэрнээс биш үнэн худал нь мэдэгдэхгүй, эрүүл солиотой нь мэдэгдэхгүй хар тамхичин хүүхний ор хөнжлийн явдал хэнд хэрэгтэй вм, гай л болно
-
zochin (June 28, 2014 3:21:15 pm )
Battulga ene huuhniig shorond hiisen um uu Temuujin saidaa . tegeed ta harui awah geed baigaa um uu bur oilgohoo boliloo. Bidnii tsagt ger buleesee uur huntei holwogdson bol nam arga hemjee awdag bailaa. odoo namaasaa baitugai, ard tumen, awgai huuhdeesee ch ichehee baij dee.
ter tsagt ger bul salalt gej baihgui baisan umsan. odoo Temuujingiin awgai yu bodoj dotroo uilj suugaa bol doo. horwoo gej ene deei -
zochin. (June 28, 2014 4:36:21 pm )
Za zonog mini namiin darga nar chin zavhairahiig uzuuleed ogdog l baisan shuu dee.Ulsiin amraltand albanii tsarai gargachihaad nuuts huuhenee avaad ochdog l baisandag tegeed ter huuhen ni tolgoi muutai baisan ch ood ni tataad namd elsuuleed hurgan darga hiilgedeg baisan.Odoo hudlaa zonogtood zaluu saidaar maani buu oroldood bai.Cinii hooliig bulaaj ideegui.
-
soko (June 28, 2014 9:12:27 pm )
ih hurald nuuts amraggui hun baihgui bizde.ihenh n ehner huuhdee hayad daraagiin amidralaa ehluulsen hernee iluu harj biluu dolooj l yavaa daa.
-
batbold (July 03, 2014 2:45:35 pm )
chi bitgii huts
-
-
ZochinIrgenn (June 29, 2014 6:38:02 am )
Ene odoo yu be yaxaaraa or xonjliinx ybdaltai battylga gishuun xolbogdood yun tootsoo bodox be. Temyyjin caid carangereliigee duuraigaad bac oron garan bolood bga yumyy. Battylga gishyyn yg tomorzamiin tyhai l yriad ymarch yuman deer temyyjin caidiin neriig dyrdaagyi canax yum. Sonin yum bolox née. Nogoo myy l bol baryyn xoit taliin oboohoi gegcheer battylga tala bygdiig chiheed ooroo byryygyi l yum shig bn .caid xynii ec cyrtaxyyngyi gej neg yum baimaar yumdaa
-
ZochinIrgenn (June 29, 2014 6:42:51 am )
Tegbel xen Garch ircen n negenteigee tootsoo xiigeed l odoo yanaa ylc tord garcan caid nar ni Oshoo abagch tootsoo bodogch nar bolj mongoliin ard tymen bid. Chin aimshigtai tortei bolj bga yum bna.xyyli zuin yamnii caid n tsootsoo bodno geed zarlachixaar chin bid yax be
-
За дааNaadamchin (June 29, 2014 1:36:37 pm )
Үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зай бий, наад яваад байгаа асуудал бол нэг сэтгүүлч хоолоо олж идэх гэсэн ,Тэмүүжинд алергитэй хэсэг нөхдийн л савангын дуурь. Эр эмийн үнэн,худал нь мэдэгдэхгүй бөгсний хэрүүлээр тархиа угаалгаж байхаар улс орны бидэнд холбоотой түм буман асуудалд хошуу дүрж байвал дээр дээ. Цаагуур чинь манай их аваргууд юу ч бужигнуулж байгаа юм билээ?Ухаалга байл даа,сумын төвийн Сүрэн авгай Должин авгайтай цай ууж суухадаа ярих юмгүй дээ ярьж цагийг өнгөрөөдөг л зүйл. Ухаан санааг чинь өөр тийш хандуулаад л тоглоод байгаа юм биш үү? Наад охин авах юм аа авчихсан одоо хөлсний ажилаа гүйцэтгэх гэж туршлага багатайдаа будилж байгаа илт байна шүү дээ.
-
аааа (June 30, 2014 9:00:34 am )
энэ сарангэрэл гэж ёстой сэтгэцийн эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй заваан хүүхэн байнаа.
-
zochin (June 30, 2014 6:55:23 pm )
ER NI CH EM NI CH GER BULTEI HUMUUS . TEDNII ARD AAV EEJ HANI UR HUUHED BAIGAA TIIM UCHIR HUN HUNEE HUNDELJ ENE ASUUDALIIG BUREN SHIIDSEN HOINO NI HEVLEL MEDEELELEER OLON NIITED HURGEJ BAIH HEREGTEI…HEND CH HUVIIN NUUTS GEJ BAIDAG SHUU DEE …
-
ariunaa (June 30, 2014 7:06:49 pm )
Ene turiin nuur l ene bn sh tee Yadarsan neg ailiin uchir medehgui ohin l bn ENE TELUUJIN GEDEG GAR L YOSTOI DUILAANII ezen bn aaaa odoo Battulga saidiig bas oruulchihlaa icheechee chinii uildsen zuil l yarigdaj bn shuu dee ARD TUMEN CHIN BAS YALGAJ SALGAN SHUU bi tegehdee Battulga saidiig tanihgui shuu ziriin neg irgen bn
-
хх (July 02, 2014 9:47:27 am )
сонох харахаас гутаж байнаа, янхан тонил цаашаа
-
emegtei (July 02, 2014 1:47:08 pm )
Torson uree hund orguulne hanilsan hania araar ni tavina ene odoo hen be.Iim hun huuli zuin said hiigeed yavj bdag hoorhii doo icheesei.chinii omnoos mongolchuud bugd ichij uhlee.teneg balai Temuujin harahaas durgui hurch bna.yaj ch ooriigoo omoorson chamd hen ch itgehgui za yu .
-
EMEGTEI CH YUMUU MANIN CH YUM UU YUAJ MEDEH VE DEE TENEGEE. (July 02, 2014 9:33:47 pm )
Ard tumen harah ni buu hel demjin hamgaalana geech.Chi harah durgui ni hend hamaatai yum be nudee anihgui yu.
-
Zochin (July 03, 2014 11:11:52 am )
Hezee ene erh medeltnuud taniltsan todii egel jiriin negnii ugiig sonsood, tuslaltsaa uzuuleed, uulzaj uchraad bdag yum be? Alban ajil hergeer uulzah huselt tavihaar tuslahaas n ogsuuleed toriin hamgaalaltiinhan n hurtel bichig barimt nyagtalj, tsag hugatsaa tovloj, odii todii tsagaar uud haalgiig n sahiulj, boon chiregdel daramt boldog sh dee. Getel ethem said ene ohind ingetlee shuurhai handaj,torson odor hesej, taarsan negentei dotnosoj…….torson uree urchluuldeg, ehneree araar n tavidag………..geed bur il zadgai, tsagaandaa garchihaj!!!!! Ard tumen yund itgej, yamar songolt hiisendee dugnelt hiih tsag bolj dee??????
-
ЗӨВХӨН ХОЁР ХӨРШ (July 03, 2014 9:04:08 pm )
МОНГОЛ УЛС ЗӨВХӨН ХОЕР ХӨРШТӨЙ ХОЁР ХӨРШ МААНЬ БҮХ Л ЗҮЙЛЭЭРЭЭ ЧАНГА УЛС ИЙМ ЧАНГА ХӨРШҮҮДТЭЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ТЭДНЭЭС ҮРГЭЛЖ БОЛГООМЖИЛЖ ХҮНДЗЛЖ ХАРЬЦ ГЭСЭН ҮГ МОНГОЛЫН ЗДИЙН ЗАСАГТ ХЯТАД ОРОСЫН ШУУД ОРОЛЦООГ ХЯЗГААРЛАЖ ЗААВАЛ ГУРАВДАГЧ ТҮНШ ГЕРМАН ЕВРОП АМЕРИК ЯПОНУУДТАЙ ХАМТРАН ХАРЬЦВАЛ БАГА Ч ГЗСЗН СААРМАГЖУУЛНА ШҮҮ ДЗЗ ЭНЭ Л БИДЭНД ДУТААД БАЙНА ОРОН НУТГИЙН ЗАХИРГАА ХЯТАДЫН ГАДНЫН УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТАНД ХЯНАЛТ ТАВИХЫН ОРОНД МОНГОЛЧУУДЫНХАА ГАЗРААС ТҮҮСЭН ЖААХАН ЧУЛУУГИЙ НЬ ХУРААЖ АВААД ЦАГДАА ЯВУУЛЖ ТУРХИРААД БАЙГАА НЬ АРАЙ ХЭТЭРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ГЭТЭЛ УРАГШАА ХАМАГ ТҮҮХЭЭ ЭДЭЭ 1 МӨНГӨНИЙ АШИГГҮЙ НИЙЛҮҮЛЖ БАЙХАД МОНГОЛЧУУДЫНХАА ТЭР ЖААХАН ЧУЛУУ АЛТ ОЛЗВОРЛОХОД ТЭДНИЙХЭЭ ЭСРЭГ ШҮҮХ ЦАГДАА БОЛОХ НЬ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ДАА
-
зочин (July 04, 2014 7:15:03 pm )
ЭНЭ ЗҮГЭЭР Л МАШ ИХ ЭВДЭРСЭН, ХЭНЭЭС ЮУНААС Ч АЙХ, ИЧИХ ЮМГҮЙ БОЛСОН ХҮҮХЭН ХАРАГДАЖ БАЙГАА. ИЙМ ХҮНД ООСОРЛОГДСОН МАНАЙ ТОМЧУУД ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ. ХАРИН СЭТГҮҮЛЧИД ҮНЭНИЙГ ХАЙЖ БАЙГААГ БИД БУРУУШААХ ХЭРЭГГҮЙ. ТЭД НИЙГМИЙН ИДЭЭ БЭЭРИЙГ ШАХАХАД ЗОРИГ ГАРГАЖ, МЭРГЭЖЛИЙН ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭРЭЭ ЗҮТГЭЖ ЯВАА ХҮМҮҮС ШҮҮ.
-
zochin. (July 08, 2014 9:30:45 am )
Ene ynhand hen oosorlogdoo ve.Seruun zuudel.Ynhanaar oosorloh geed baigaa etgeeduud ni hoorhiiloltoi yum. Temuujin sain muu saihan muuhaig ylgahaa baisan teneg tolgoi bishee.Hund hun shig handan haritsdag ni buruutan boloh uu.Hen ch oirthoorgui albanii huiten tsarainii ard buzar buheniig uilddeg nohodoos tes oor hun bolohoor sodon baigaa baih.Odoo ene zaluug bidnii bolon hoich ued mini hiij ogch baigaa ajil uilst ni gai bolohgui zai bolj taiban orhioch.Hiisen buh shinechleliig ard tumen husen huleej baina.erch huchtei baigaarai zaluu said mini. tsag hugtsaa bugediig sain saihanruu avaachih bolnoo.
-
Z0CHIN (July 11, 2014 7:55:59 pm )
HENII CH TALD ORSONGUI GSN HIRNEE YAGAAD JENKOG DURSAV CH GH SHIG. HONGIOJIN SAID GEECH NI UGAASAA ANHNAASAA L UL BUTEH NUHUR BSN. OORIINHOO JIJIG AMBITSAA, NER TURUU HADGALAHIN TULD NIITIIN SETGEHUIG OOR TIISH NI ERGUULEH GJ IIM ZAHIALGAT NIITLEL BICHUULEHIIN. JIJIG SAIDIIN BURUU ERHTENEE ILUU HOGJUULSEN NI BATTULGA GISHUUNTEI YAMAR HAMAA BNAA. OOROO BALIAR HAR MURTEI BJ TERENDEE BUSDIIG BURUUTAN METEER NIIGMIIN TARHI UGAAHAA BOLI. BATTULGA CHINII HAJUUD JINHENE ER HUN. BAS ENE HULSNII BICHEECH YANHAN SHIG CHULUNIG NI OROVDCHIHLOO
-
зочин (July 16, 2014 5:10:29 pm )
Энд Баттулга ямар ч хамаагүй. Харин хэн холбогдож, юу яригдаж, их хурал дээр хүртэл хаалттай хэлэлцсэн гээд байгаа бүхнийг одоо ард түмэн мэдэх болсон. Сэтгүүлчдийн хувьд хардах, эрэн сурвалжлах, олсон мэдээллээ олон түмэнд хүргэх үүрэгтэй. Тэднийг дайрч доромжлоод байх хэрэггүй. Сүүлийн үед сэтгүүл зүйд дарамт, дайралт ихсэж байгаа нь, манай ардчилалд томоохон ухралт болж байна шүү.
29 Comments