Хүн уг нь бурханы бүтээл юм гэнэлээ. Гэвч бурханы энэ бүтээлийг ч гэсэн засаж, сайжруулж байх ёстой гэдгийг Монголд хамгийн тод томруунаар харуулсан хүн бол топ модель Урнаа. Германд загвар өмсч байсан энэ бүсгүй Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор ордог. Нэг хэсэг Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхтэй хамт амьдарч, байнга дуулиан шуугиан тарьж байсан топ моделиас найз залуу нь салахадаа “Би Урнаа шиг мөнгө л үрэхээс өөр юм мэддэггүй хүүхэнтэй хамт амьдарч чадахгүй” гэж сэтгүүлчидэд ам алдаж байсан удаатай. Үнэхээр ч топ модель бүсгүй өөрийнхөө гоо сайханд мөнгийг харамгүй зарцуулж, бас гоо сайхны ямар ч хагалгаанд орохоос айдаггүй, эрсдэл хүлээж чаддаг нэгэн. Нүд, хөмсөг, уруулаас эхлээд хөх, бөгсөө хүртэл янзлуулж, эрүүгээ тайруулж байсан Урнааг олон охид бүсгүйчүүд дуурайж, нэг хэсэг Монголд нүдэндээ давхраа хийлгэх, нүүрнийхээ арьсыг татуулах, хамраа өндөрлүүлэх их аян өрнөж байсан гэхэд болно. Гэхдээ хэн ч түүн шиг эрүүнийхээ ясыг тайруулах зориг гаргаж чадаагүй юм. Гоо сайхандаа тун их анхаардаг, пластик мэс заслаас хэзээ ч буцдаггүй топ модель бүсгүйн эр зориг дан ганц Монголчуудын ч биш Солонгосчуудын анхаарлыг татсан бололтой. Тэд гоо сайхны пластик мэс заслын моделиор топ модель Урнааг сонгож авчээ. Солонгосчууд энэ саналыг “Монгол костюмс”-ын захирал Сувдаагаар дамжуулан топ модель бүсгүйд тавьсан гэнэ. Чамлахааргүй өндөр цалинтай, бас гоо сайхныхаа бүхий л асуудалыг солонгосчуудад даатгах боломжтой энэ саналыг Урнаа хүлээж авчээ. Топ модель бүсгүй эмчилгээний гоо сайхны пластик мэс заслыг сурталчилах энэ ажилд орж, Солонгост очиж, мэс засал хийлгэж, нүүрнийхээ арьс, хуучин гоо сайхны хагалгааны өө сэвийг засуулж байгаа түүний зураг дэлхий даяар цацагдаж эхлээд байна. Топ Урнааг Солонгосын гоо сайхын мэс заслын эмнэлэг санхүүжүүлж байгаа бөгөөд тэд Солонгосын аялал жуулчлалыг гоо сайхны мэс ажилбарт орохыг хүсэгчдээр өргөжүүлэх сонирхолтой байгаа аж.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 24, 2011 3:05:04 pm )
goy emegtei
-
Anonymous (November 24, 2011 4:15:28 pm )
emegtei hun iim l baih heregtei.mash ih taalagddag shuu. Urnaadaa amjilt
-
Anonymous (November 25, 2011 12:53:15 am )
hagalgaand orson emnelgiin hayagaa uguuch!
-
Anonymous (November 25, 2011 12:55:37 am )
bi germand baidag. ene utsand sms-eer bicheed yavuulchihaach dee. guiya.emnelgiin hayagaa.017679555876
-
Anonymous (November 25, 2011 9:36:29 am )
soliortson yum. Uurtuu setgel hangaluun amidar. Yertunts deer chi tsor gants davtagdashgui buteel. turulhiin dur turh bol gaihamshigtei uzesgelentei bdag.
-
Anonymous (November 25, 2011 2:28:12 pm )
uneheer hun aimaar eruutei baisan sh te.
6 Comments