antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2014 18 comments

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг зэмлэв

нийтлэсэн Admin

battulga ebiМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өнөөдөр хүлээн авч уулзсан билээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт нийгэмд шуугиан тариад байсан Х.Баттулга гишүүний оролцсон “Шинэ төмөр зам” сэдэвтэй “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн талаар юм. Тэрээр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулга гишүүнд хандаж хэлэхдээ: “100 чухал сэдэв нэвтрүүлгийг олон хүн үзлээ. Гурван янзаар хүлээн авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч, учраа мэдэхгүй зарим нь яаж хүлээн авсныг бол мэдэхгүй нь. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Иргэд талцаад зодолдоод эхлэвэл хэн салгах юм, УИХ-ын гишүүд очиж салгах уу. Энэ тал дээр бодолтой байх ёстой. УИХ-ын гишүүн хүн ямар ч асуудлыг санаачлаад, шийдүүлэх эрхтэй. Энэ ажлаа л хийх хэрэгтэй. Хамт ажиллаж байгаа хүмүүсээ харийн гар хөл хэмээн хэлэх эрх байхгүй. Өөрийг чинь тэгээд хэлээд эхэлвэл яах вэ. Улс, үндэстэнээ хооронд нь хагаралдуулах, хөршөө муулах бол манай улсын бодлого биш….

..Улс төрд сайн соёл төлөвшиж байсныг өөрөө эвдэж байна. Захиалгат нэвтрүүлэг бүр үнэн байдаггүйг бид мэднэ. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд залуус үзэж харж байгааг ойлгох хэрэгтэй. Телевизийн дэлгэц, айлын хойморт цус шинжлээд сууж болохгүй. Зарим нь бодож болох юм, ганц нэвтрүүлэг хийгээ л биз гэж. Гэвч ийм биш юм. Үр дүн нь эерэг биш юм. Төмөр замын бодлогын хувьд Монгол Улс бодлоготой. Энэ асуудлыг өөрөө салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд мэдэж байх ёстой. Өөрт чинь бүх боломж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдэн газрын зураг үзүүлж, эвлүүлэг хийгээд асуудал шийдэхгүй. Бид зөвхөн урд хөрш рүү ачаагаа зөөх гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү дамжуулан гаргах бодлого ч бий. Ямар улс руу гаргаж байгаа тэр улсынхаа царигыг тавина гэсэн үг. Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг. Хөдөлшгүй үнэн бол хөрш гэдэг. Аль аль талын ашиг сонирхлыг харилцан хүндэтгээд дээд хэмжээнээс эхлээд бүхий л түвшинд харилцаагаа үргэлжлүүлж байна. Гадаад бодлогын хувьд Монгол Улс нэгдмэл бодлоготой байх ёстой” хэмээн Х.Баттулга гишүүнийг ширүүхэн зэмлээд авлаа. Харин Х.Баттулга гишүүн ерөнхийлөгчид хандан нэг ч үг унагаагүй юм.

Харин уулзалтын дараа Х.Баттулга гишүүн өөрийн твиттер хуудаснаа “Хөршөө мууллаа л гэх юм…түүхээ л ярьсандаа уг нь…түүхээ мартах уу?” хэмээн жиргэв.

jir


Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • энхжаргал (June 26, 2014 3:46:50 pm )

    өөрийн толгойтой Баттулгын зөв түүх гэрчилнэ Батттулга тэснэ шүү чи шүү

  • unshigch (June 26, 2014 4:46:55 pm )

    Battulga gishuunii zuv. er ni tegee tamirchin hun eh orondoo iluu unench, elegtei bdag shuu

  • ariunaa (June 26, 2014 4:49:45 pm )

    Uuruu yarsaar baigaad Battulga dargaar yu ch yariulahgui gargachihlaa medeh ch yum alga daa Zaahan yum bodohgui bolchihoj ee BI UGIN ERUNHIILUGCHIIG DEMJDEG YUM L DAA Ard tumen chin bas teneg uls bish shuu dee

  • зочин (June 26, 2014 5:13:51 pm )

    Баттулга төрөө, төрийн тэргүүнээ хүндлээд үг сөрөөгүй нь маш том хүмүүжил шүү.

  • mongol (June 26, 2014 7:39:20 pm )

    battulga gishuunii zuw

  • mongol (June 26, 2014 7:40:26 pm )

    ерөнхийлөгч буруу алхөм хийж байна.

  • Anonymous (June 26, 2014 9:23:16 pm )

    Battulga gedeg huneer baharhaj bna , amjilt husie, erunhiilugch ta yagaad sandraad omogdood bnaa

  • зочин (June 26, 2014 9:51:30 pm )

    Элбэгдорж туршлагатай ярьж байх чинь түрүүний сонгуулиар баахан залууг турхираад монгол ардын намын байрыг шатаалгаад дараа нь баахан цагдааг буруутгаад хэдэн монгол залууг алаад дууссанш дээ

  • Irgen (June 26, 2014 11:17:08 pm )

    Battylga gishuunee bitgii shantraarai mongoliin toloo bid taniig demjdeg shuu. Xebleleer canal asyylgaar ybaxad 100 xybi bydyyn tsarigiin zamiig demjcen baina lee irged. Tegexed Tanii taviad bga asyydaliig ard tymen demjeed bn gecen yg

  • Irgenn (June 26, 2014 11:20:10 pm )

    Eronxiilogch gishuuniig neg ch yg xelyylcengyi xelex yg baican l bx .battylga gishuun zangarag xaan eronxiilogchiinx n xybid xyndelcen bx . Yxaantai xynii shinj.

  • би (June 27, 2014 9:55:12 am )

    Баттулгыг дэмжиж байна. Элбэгдорж чи илүү зан гаргаж байна .бид дотор ийм гишүүн байгаагаар бахархаж байна.

  • зочин (June 27, 2014 10:10:49 am )

    эба тэгэж хуурахгүй шүү баттулга чиний зөв шантрахгүй шүү тэгэхдэ үндэсний аюулгүй байдлаа бодох нь зөв саяны нэвтрүүлэг ард түмэнд нэгииг сануулсан маш их ач ач холбогдолтой зүйл бол

  • зочин (June 27, 2014 10:52:55 am )

    монголын ард түмэн сэрэх цаг болжээ, Баттулга зөв л зүйл ярьсан, энэ бол бодит үнэн. монголчууд сэрэх цаг болжээ. тусгаар тогтнол хаана байна. монгол арай дэндлээ

  • зочин (June 27, 2014 10:53:53 am )

    ерөнхийлөгч олон хүний дургүйг хүргэлээ дээ. бас энэ луйварчдын нэг юм биш үү

  • зочин (June 27, 2014 2:27:00 pm )

    Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаар УИХ -ын гишүүнийг дуудсан юм болов уу. Түүнээс хуулиар урьж уулзах учиртай. УИХ -ын гишүүн Үндсэн хуулиар бүх ард түмний элч байдаг. Ерөнхийлөгч мөн зөвлөсөн байлгүй дээ. Хүүхэд загнадаг багш шиг байж болохгүй . Хууль нь тий м. Бас хэвлэл мэдээллийн салбар чинь хэнд үйлчлэх болоод байна даа. Хэвлэлийн эрх чөлөө, ил тод байдал, эх сурвалжийн нууцлал гээд анхаарах зүйл биш гүй бий дээ

  • zochin (June 27, 2014 4:10:24 pm )

    yaj ch baisan ard tumen battulgadaa hairtai baidag. tuunii ug hiisen ajil ni ard tumend taalagddag uchraas ter.battullgiig erunhiilugch bolgohod ard tumen harin ch demjine shuu Erunhuulugchuu.jinhene mongol hun bol Battulga, Bayarsaihkan geed gushuud bii shuu, harin manai erunhiilguch barag 10 jiliin bagshiin durd toglochih shig bolloo. Zuwluhuud ni yu hiij baisan um bol doo. ingej ner hundiig ni unagaah gej dee

  • irgen (June 28, 2014 8:52:48 am )

    Elbegdorjiin zuv bi l lav aij baina, mongolchuud hoorondoo zodoldood ehelbel, mass negent hudluud ehelbel yamar ayultaig bid bugdeeree medne. BI AMAR TAIVAN AMIDARMAAR BAINA.

  • irgen (June 28, 2014 9:04:09 am )

    Ta nar tiim surhii yum bol hyatdaas baraa oruulj irehiig boliulaach, zamiin uudiig haagaach, ter nuursee zarahaa boliioch, bid hussen ch, huseegui ch hyatad, oros hoyor manai munhiin hurshuud.

antalya rent a car