Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх тухай захирамж гаргажээ. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар болсон байна. Энэ худалдан авалтад зарцуулах хөрөнгийг “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гаас гаргах юм.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус худалдан авахад шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримт боловсруулахыг нийслэлийн Тээврийн газар, “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөнөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаар эргэн төлөгдөх нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгалаа.
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргасан урьдчилгаа төлбөрийг эргэн төлүүлэх талаар автобус авсан аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Тээврийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
zzochin (June 25, 2014 1:15:42 pm )
Huuchin hognuud chini Ulaanbaatart bagtahgui, hodoo onholdoj bna. Hotod ” Utaa ” nemj, agaar buzarlagch hogiig neg jil onjooe. Shahaanii biznes Mongoliig zalgij baina.
-
mn (June 25, 2014 11:20:21 pm )
tumriin hog dr hayaarai ter chenl menjn awaad heden bor yum olno biz, huduu ashiglahgvi shv ene huduu yawj bgaa awtobusnuudig sn shalgaj hogon drn hayamaar bn
2 Comments