Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон зам тээврийн ноцтой хэрэг гарсан. Уг ослын улмаас 6 хүн нас барж, 44 хүн хүнд, хөнгөн гэмтэн өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Энэхүү осолд орсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоогдсон. Тэгвэл эдгээр хүмүүсийн дунд нэг хүний ар гэрийнхэн холбоо барихгүй байгаа нь олны анхаарлыг татсан байна. Түүнийг сэтгэл санааны шоконд орж, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болсон байх гэж олон хүн санаа тавьжээ. Энэ хүний ар гэрийнхэнийг нь олж өгч тусална уу хэмээн Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн цахим найзууддаа хандсан юм.
Тодруулбал, “Энэ хүнийг таньж мэдэх хүн байна уу, ар гэрийнхэнтэй нь холбож өгөөч” гэжээ. Ингэхдээ түүнд эргэлт өгч анхаарал халамж тавьж байхыг нутгийн дүү ТВ коктейл хамтлагийн жүжигчин Өөскө буюу Өсөхбаярт даалгасан аж. Энэ дагуу Өөскө ч түүнд эргэлт өгч, хэрэгтэй зүйл байвал мессэжээр бичээрэй гэж захижээ. Жүжигчин залуу ч сайхан сэтгэл гаргаж эргэлтийг уйгагүй өгч байжээ.
Гэтэл чоно борооноор гэгчээр 40 эргэм насны эрэгтэй “Дайчин Сүх” ХХК-ий осолдсон том оврын автобусанд огт зорчиж яваагүй нь тогтоогдсон байна. Ийн тэрбээр осолдсон автобусанд явж байсан гэж худлаа хэлэн хоёр хоног эргэлт авчээ. Зовлонд унасан хүмүүст сэтгэл гарган тусалж байгаа нэгэн байхад, бусдын зовлонгоор халхлан өөрийн жаргалыг хөөх ч гэж дээ. Монгол эр хүний сайхан чанар хаана гээгдээд явна даа.
Эх сурвалж: www.dorgio.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 25, 2014 12:08:00 pm )
harvaas arhichin durak bna
-
sss (June 25, 2014 12:09:29 pm )
Эргэх хүнгүй болохоороо л тэгж хэлээ биз зураг хөргийг нь тавьж хүний нэр хүндэд халдаад ямар муухай хүмүүс вэ Өөскө тэр өгсөн юмандаа харамсаад байгаан бол хүнд тусалж байна гэж худлаа гүйхээ болимоор юм.
-
ээ (June 25, 2014 12:21:46 pm )
ээ чааваас сүрийг бадруулж гэнэ,Зоригт гишүүн минь чамайг сайн шалгавал энэ хүнийг эргэсэн хоёр хоногийн хоол байтугай монголчуудын хэд хонох хоол хулгайлсныг чинь гаргаж болно штээ,тэр муу өгөр Өөскөө үхлээ юу?чам мууг иймэрхүү ардууд өдий зэрэгт хүргэсэн шүү
-
ням (June 25, 2014 12:36:48 pm )
их л ядарч дээ зайлуул.монгол хүний уужим ухаанаар хандаж болоогүй л юм байх даа энэ өөскөө зоригт 2. 2хоногийн хоолондоо горойгоод үхлээ юу?ард түмэн ингэж л доройтсон байна шүү дээ
-
zochin (June 25, 2014 12:52:11 pm )
olon judaggvi gedeg ni erchvvd iim baihaaraa archaagvi. odoo manai Mondoliin saihan erchvvd ajilgvi nvvr tsarai ni gutral gunig aimshgiin olon harahad aimshgiin tsaraitai bolson baina ted maani yachaa we ymarch galbirgvi baij bariu omd omschih yum daa maajiichihaad ohid bvsdvichvvd shig haragdaad oi gutmaar bainaaaaaaaaaaaaaa
-
Ulzii (June 25, 2014 1:05:54 pm )
Za ergelte avsan ene nuher ch judaggui ym 2hon honog ergesendee goroigood uheh gej baigaa uuske,zorigt 2 bur ch judaggui ym
-
Anonymous (June 25, 2014 1:34:20 pm )
энэ тэгээд ямар учиртай хүин юм бэв гэмтэлд хувийн шугамаар хэвтэж байсан хүн юм уу. үнэхээр хууран мэхлэсэн бол өөдгүй л хүн байна. өвчин нь яаж эдэгдэгийн. Тэгээд бас дээр бичиж байгаа хүмүүс дэндүү туйлшрах юмаа. Эргэсэндээ горойгоод байгаа юм уу гэх шиг. худал хуурмагийг өөгшүүлээд байвал сайн юм болохгүй ш дээ. Монгол хүний уужуу сэтгэлийг зөв юман дээр гаргах болохоос биш худалчийг өөгшүүлэх тал дээр гаргах зөв биш шүү дээ. Хүний сайхан сэтгэл дээр ус хийсэн өөдгүй хүн байна. ТэрниЙ оронд үнэнээ хэлээд эргэлт авсан бол сайхан.
-
Anonymous (June 25, 2014 2:12:30 pm )
үнэнээ хэлүүл эргэхүү?
-
-
-
zochin (June 25, 2014 1:30:42 pm )
yhlee yu zorigt osko 2 ta 2 mongoliin ard tvmniig mon ch ih shulsan daa
-
Anonymous (June 25, 2014 4:22:10 pm )
Энэ хүнд эргэлт ирдэггүй л юм байна.Хүний амьдрал эрээн бараантай.Ядаосан нэгэн харгадаж байна.Яахав эргэлт авч гэдэс гараа л биз
-
zochin (June 25, 2014 9:06:56 pm )
Хороололд орцны жижүүр хийдэг байсан ядарсан эр л байна.
-
zochin. (June 26, 2014 8:30:26 am )
KKKKKKKKKKKKK tsadsan bol boloosh dee. gehdee shudraga baih heregtei ldee.
12 Comments